x

Хамгийн их санал авсан 78 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. 48 нь нам, эвслийн жагсаалтаар орно

Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар хэрэглэх холимог тогтолцооны талаар дараах мэдээллийг өглөө.

П.Алтанчимэг:

-Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA) -гийн судлаачид дэлхийн улсуудын сонгуулийн тогтолцоог олонхын, хувь тэнцүүлэх, холимог болон бусад гэж ангилдаг. Тогтолцоо болгонд сул болон давуу тал бий. Тиймээс улс орнууд өөрийн онцлогт тохируулан сонгож хэрэглэдэг.

Манай улс 1992 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийг найман удаа зохион байгуулсан. 2012 оныхоос бусад сонгуулийг харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоогоор явуулсан юм. Тиймээс ч энэ нь бидэнд ойр, сайн мэддэг тогтолцоо юм.

Мажоритар буюу олонхын тогтолцооны сайн тал нь энгийн, ойлгомжтой, өөрийн төлөөллийг шууд сонгох боломжтой гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл сонгогч нэр дэвшигчид санал өгч, хэн хамгийн олон хүний дэмжлэг авсан нь ялдаг. Сул тал нь бусад нэр дэвшигчийг дэмжсэн олон санал гээгддэг. Энэ нь залуучуудын сонгуулийн оролцоонд нөлөөлөх ч талтай.

Хувь тэнцүүлсэн тогтолцооны хувьд өрсөлдөж буй нам, эвсэл сонгогчдоос ямар хэмжээний дэмжлэг авна тэр хэрээр УИХ-ын суудлыг тухайн нам, эвсэлд олгодог. Сонгогчдын санал гээгддэггүй, намуудын төлөвшилд сайн нөлөөтэй гэж хэлж болно. Харин холимог тогтолцоог энгийнээр тайлбарлавал олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулан хэрэглэж буй хэлбэр юм. 

-2012 онд холимог тогтолцоог ямар байдлаар хэрэглэсэн тухайд?

-Тус сонгуулиар 28 гишүүнийг хувь тэнцүүлсэн, 48 гишүүнийг олонхын тогтолцоогоор олон мандаттай, томсгосон 26 тойргоос сонгосон. Хувь тэнцүүлсэн тогтолцооны хувьд улс нэг тойрог болдог бөгөөд сонгогч дэмжихийг хүссэн нам, эвслийнхээ төлөө санал өгч, таван хувийн босго давсанд нь суудал хуваарилсан юм.

Энэ удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгоно. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 78 гишүүнийг мажоритар буюу олныг төлөөлөх, 48 гишүүнийг пропорционал буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. 2012 оныхоос ялгаатай нь гишүүдийн тоо нэмэгдсэн, тойргийг анх удаа бүсчилсэн байдлаар тогтоосон.

78 гишүүнийг 13 тойргоос тухайн тойрог тус бүрийн мандатын тоотой тэнцүү хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно.

Харин 48 гишүүн нь нам, эвслийн жагсаалтаар сонгогдох бөгөөд тодорхой шалгуур хангасан нам, эвсэлд хуульд заасан аргачлалын дагуу суудал хуваарилна.

-Пропорционал хэсэгт нэр дэвшсэн нам, эвсэлд суудал хуваарилахад ямар шалгуур тавих вэ? 

-Үндсэндээ хоёр шалгуур тавина.

Нэгдүгээрт, тухайн нам, эвсэл нь тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл 39 ба түүнээс дээш тооны нэр дэвшигчийг 13 тойрогт нэр дэвшүүлэх ёстой.

Хоёрдугаарт, санал хураалтаар нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан намд суудал хуваарилна. Ингэхдээ хоёр нам бүхий эвсэл тав, гурван намтай бол долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байхыг шаардах юм.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаан, дээрх шаардлагыг хангасан нам, эвсэлд хуульд заасан аргачлал буюу их үлдэгдлийн зарчмаар 48 суудлыг хуваарилна. Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн хуваарилсан суудлын тоотой тэнцүү нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох юм.

-Сонгогчид санал өгөхдөө юуг анхаарах вэ?

-Санал хураалтын өдөр нь зургаадугаар сарын 28. Энэ өдөр 07:00-22:00 цаг хүртэл саналаа өгнө гэсэн үг.

Сонгогч нь үндсэн хаягийнхаа дагуу сонгуулийн хэсгийн санал авах байранд иргэний үнэмлэхээ авч очиж санал өгнө. Ингэхдээ дээр ярьсанчлан хоёр төрлийн санал өгнө гэдгээ анхаарах ёстой.

Эхний хэсэгт тухайн тойрогт нэг дэвшиж нэр дэвшигчдээс мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг дэмжиж санал өгнө гэсэн үг.

Хоёр дахь хэсэгт нь дэмжихийг хүссэн нэг нам, эсвэл эвсэлд саналаа өгнө. Нууцлалаа хангах үүднээс санал бэлтгэх бүхээгт нууцаар тэмдэглэж, зориулалтын хавтас хэрэглэн төхөөрөмжид уншуулна. 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Palmer (172.71.242.222)
    Энэ нь хэнд хамаатай байж болох вэ, Хуурамч зээлдүүлэгчид хоёр удаа луйвардуулсны дараа ноён Фил Х Рэнкинээс машин худалдаж авахаар хувийн зээлээ авсныхаа дараа би маш их баяртай байна. Төгс Хүчит Бурханд намайг Agent Hinson Loan Company-тай хамт ажилладаг хүн танилцуулсан бөгөөд тэр ч бас бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл авсан юм. Өнөөдөр би 75,000.00 еврогийн зээл авсанд хамгийн их гайхсан. Зээл авах шаардлагатай байгаа та бүхнийг Phil H Rankin и-мэйл хаягаар дамжуулан зээлийн өргөдөл гаргахыг уриалж байна: agenthinson@gmail.com Имэйл: agenthinson@gmail.com Баярлалаа Хатагтай Палмер
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 4 цаг 4 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 5 цаг 26 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 5 цаг 37 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 5 цаг 39 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 5 цаг 45 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 5 цаг 46 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 5 цаг 48 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 5 цаг 55 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 5 цаг 59 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 6 цаг 1 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 6 цаг 27 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 8 цаг 22 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 8 цаг 26 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 8 цаг 29 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 8 цаг 31 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 8 цаг 34 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 8 цаг 36 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 10 цаг 11 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 10 цаг 14 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 10 цаг 18 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top