x

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо өчигдөр болсон “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо.

Жилийн өмнө буюу 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр дэлхий дахинд эх орноо сурталчлах “Монголд зочлох жил”-ийн нээлтийг “Welcome to Mongolia” арга хэмжээгээр эхлүүлж байсан юм.

Ерөнхий сайд аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчид, зочид буудал, агаарын тээврийн компаниуд, хэвлэл мэдээллийнхэн, кино урлаг, дэлгэцийн бүтээлийн одод, найруулагч, продюсерууд, цахим ертөнц, нийгмийн сүлжээний нөлөөлөгчид, контент бүтээгчдэд талархал илэрхийллээ. Өнгөрсөн 2023 онд Монгол Улсын эдийн засаг найман хувиар өсөж, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 22-т эрэмбэлэгдсэн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлсэн. Энэ өсөлт зөвхөн уул уурхайн биш аялал жуулчлалын салбараас байсан нь чухал үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Өнгөрсөн онд Монголд ирсэн гурван жуулчин тутмын нэг нь тус улсаас ирсэн байна. Монгол Улсын Засгийн газар Солонгосын иргэдийг визгүй зорчих эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Цаашид ч үргэлжлүүлнэ гэв.

Монгол хүүхэд залуусын үзэж, сонсох дуртай Солонгосын алдартай дуучид, жүжигчид, Монголд аялсан тухайгаа нэвтрүүлэг контентоороо танилцуулж байна. Өнөөдөр Солонгосын хэвлэл мэдээллийн гурван суваг тутмын нэгээр Монгол Улсын талаар нэвтрүүлэг цацагдаж байгаа судалгаа байгаа юм гэдгийг дурдаад олон улсад Монгол Улсыг сурталчлахад томоохон хувь нэмэр оруулж буй Солонгос улсын ард иргэдэд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Монгол Улс 10 улсын 26 чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Энэ онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэнэ. Монгол, Солонгос хоёр улсын агаарын хэлэлцээрээр нислэгийн тоог үе шаттай тогтмол нэмэгдүүлэх, орон нутгийн шууд нислэгийг нээх шийдвэр гаргасан.

Монгол Улс жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, төрийн үйлчилгээг хялбаршуулан цахимжуулсан. Монгол Улсын цахим засаглалын индекс 18 байраар урагшилж, олон улсын хэмжээнд сайн туршилга болсон. Мөн орон нутагт "Starlink" өндөр хурдны интернет үйлчилгээ бүрэн нэвтэрсэн зэрэг мэдээллийг тус арга хэмжээний үеэр өглөө.

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлээд “Хөх толботон” хэмээх энэхүү маршрутад АНУ, Энэтхэг, Европын холбоо, Төв Азийн олон улс орон нэгдэх боломжтой гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзана, мөн тус улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 7 цаг 29 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 8 цаг 50 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 9 цаг 2 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 9 цаг 3 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 9 цаг 10 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 9 цаг 10 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 9 цаг 13 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 9 цаг 20 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 9 цаг 23 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 9 цаг 25 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 9 цаг 51 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 11 цаг 47 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 11 цаг 50 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 11 цаг 53 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 11 цаг 56 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 11 цаг 58 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 12 цаг 0 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 13 цаг 35 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 13 цаг 38 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 13 цаг 43 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top