x

Парламентын тэргүүн нартай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцов

Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар зарим улсын парламентын тэргүүн, гишүүдтэй уулзлаа.

Тухайлбал, Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулия Эксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон, Бүгд Найрамдах Казахстан Улсын парламентын доод танхим буюу Мажилисын дарга Ерлан Кошанов, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Үндэсний Хурлын дарга Сахиба Гафарова, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак зэрэг төлөөлөгчидтэй уулзаж, Ассамблейгаар хэлэлцэж буй асуудал болон хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Бүгд Найрамдах Азербайжан Улс нь ирэх 11 дүгээр сард COP29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх талуудын 29 дэх удаагийн бага хурлыг бүс нутагтаа анх удаа зохион байгуулахаар болсныг хатагтай Сахиба Гафарова тэмдэглээд Монголын парламентын төлөөлөгчдийг уг бага хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг урилаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг талууд санал нэгтэй илэрхийлэв. Цаашид эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч, парламентын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллана гэдгээ Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар онцлон тэмдэглэв. Бүгд Найрамдах Казахстан Улсын парламентын доод танхим буюу Мажилисын дарга Ерлан Кошанов хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах өргөн боломж байгааг дурдаад хоёр талын өндөр, дээд хэмжээний тэр дундаа парламентын харилцан айлчлалыг тогтмолжуулахыг чухлыг тэмдэглэсэн юм.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак тэргүүтэй зочид, төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын эхээр айлчилсан. “Сая зааны орон” гэж монголчууд хүндэтгэн ярьдаг Лаос улстай манай улс  улс төр, эдийн засаг гээд бүхий л салбарт хамтран ажиллаж байгаад баяртай байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар онцлов.

Манай хоёр орон алс хол оршдог ч парламентын хамтын ажиллагаагаар дамжуулан бүхий л салбарт эрчимтэй хамтран хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын үеэр талууд санал нэгтэй илэрхийллээ. Мөн хоёр улс НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч уламжлалт байр сууриа хадгалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахаа харилцан нотлов. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 9 цаг 3 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 10 цаг 24 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 10 цаг 36 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 10 цаг 37 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 10 цаг 44 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 10 цаг 44 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 10 цаг 47 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 10 цаг 54 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 10 цаг 57 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 10 цаг 59 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 11 цаг 25 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 13 цаг 21 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 13 цаг 25 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 13 цаг 28 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 13 цаг 30 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 13 цаг 32 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 13 цаг 34 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 15 цаг 9 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 15 цаг 12 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 15 цаг 17 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top