x

Баялгийн сан, Гаалийн албан татварыг тэглэх хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ хэлэлцсэн. Гурил, малын тэжээлийг гаалийн импортын албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл юм. Одоо 15 орчим хувийн татвартай байгаа. Гурилын үнэ сүүлийн үед огцом нэмэгдэж, гурил үйлдвэрлэгч монополь эрх эдэлж байна гэж үзсэн. Иймд, Засгийн газраас гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлж, импортыг нээлттэй болгох санал оруулж ирсэн. Энэ асуудалд УИХ-ын гишүүдийн байр суурь өөр, өөр байсан учир МАН-ын бүлэг завсарлага авч бүлгийн хурлаараа өнөөдөр дахин хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг бүлгийн гишүүдийн олонх дэмжихээр шийдвэрлэлээ. Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд, ирэх долоо хоногт эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцлээ. УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохдоо МАН мөрийн хөтөлбөртөө Баялгийн сангийн тухай хуультай болно гэж амласан. Мөн 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2-т Баялгийн сантай байх, мөн хуультай болох шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу Засгийн газар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, өнөөдөр анхны хуулийн үзэл баримтлалыг бүлгийн гишүүдэд танилцуулж, гишүүдийн саналыг сонссон. Бүлгийн гишүүд тус хуулийн төслийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, энэ хаврын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт, Мал аж ахуйн салбарт үүсээд буй зудын гамшгийн нөхцөл байдлыг хэрхэн бууруулах, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газраас “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл” гэх нэг удаагийн хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулийн төслийг мөн өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцэж, цаг үеийн чухал асуудал учир яаралтай батлах нь зүйтэй гэж үзсэн” гэв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бүлгийн хурлаар хэлэлцсэн Баялгийн сангийн тухай хууль болон Мал аж ахуйн салбарт үүсээд байгаа зудын гамшгийн нөхцөл байдлын талаар авах арга хэмжээний талаарх нэг удаагийн хуулийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр мэдээлэлдээ “Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Хуулийн төслийн концепцийг бүлгийн хуралд танилцуулсан. Өнгөрөгч 2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрөх замаар иргэдэд хүртээх ёстой гэсэн үндсэн зарчим үйлчилж байгаа. Үүнтэй холбоотой 2020 оны УИХ-ын сонгуульд орохдоо МАН Мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Баялгийн сангийн асуудлыг тусгасан.  Бүлгийн хуралд танилцуулсан Баялгийн сангийн тухай хуулийн төслийн хувилбар нь Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, ХНХЯ-д дэргэдээ сангуудыг байгуулж, нэгдсэн баялгийн сан байгуулах бодлогоор үйл ажиллагаа явуулна гэж төлөвлөсөн. Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн үндсэн гурван сантай байна.

Ирээдүй өв сангийн хөрөнгө Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь нь төвлөрдөг. Хуримтлал 2030 он хүртэл явагдаж, хуримтлуулсан хөрөнгийг ирээдүйн сайн сайхны төлөөх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зориулна гэсэн зохицуулалттай явж ирсэн. Тэгвэл шинээр бий болж байгаа Хуримтлалын санг уул уурхайн төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашгаар бүрдүүлнэ гэж заасан. Эдийн засаг сайжирч, уул уурхайн компаниудын хариуцлага дээшилж, ил тод байдал нэмэгдэж байгаатай холбоотой энэ тоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Ирэх жилээс уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашгаас бүрдэж буй Хуримтлалын сан монголчуудын орон сууц, эрүүл мэнд, боловсролын хөрөнгө оруулалтад бэлэн бус хэлбэрээр зарцуулна.

Хуучнаар Төсвийн тогтворжуулалтын санг орон нутгийн хөгжлийн сантай нэгтгэж Хөгжлийн санг бий болгосон. Тус санд тухайн жилийн төсвийн давсан орлогын 50 хувийг төвлөрүүлэх замаар хөрөнгө оруулалт, хөгжил, бүтээн байгуулалтын ажилд зарцуулдаг байхаар хуулийн төсөлд тусгасан.

Хоёрдугаарт, Засгийн газар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай нэг удаагийн хуулийн төслийг батлахаар боловсруулж, бүлгийн хуралд танилцууллаа. Тус хуулиар мал аж ахуйн салбарын тулгамдсан олон асуудлыг цогцоор шийдвэрлэнэ. Мөн уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа хамгаалах шаардлагатай гэж үзээд хуулийн төслийг боловсруулсан. Иймд, хуулийн төсөлд хоршоо байгуулах асуудлыг тусгасан. Эрх зүйн орчин, загварынх нь хувьд мал аж ахуйн салбарыг энэ хэлбэр рүү оруулах боломжийг бүрдүүлнэ. Бүлэг, нөхөрлөл, хоршоогоор хоршиж ажиллах боломжийг малчдад бий болгож байгаа юм. Малчдад хамтын ажиллагааны урт хугацааны хөнгөлөлтэй зээл авах боломжийг нээж өгнө” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 10 цаг 42 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 12 цаг 4 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 12 цаг 15 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 12 цаг 17 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 12 цаг 23 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 12 цаг 24 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 12 цаг 26 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 12 цаг 33 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 12 цаг 37 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 12 цаг 39 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 13 цаг 5 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 15 цаг 0 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 15 цаг 4 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 15 цаг 7 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 15 цаг 9 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 15 цаг 12 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 15 цаг 14 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 16 цаг 49 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 16 цаг 52 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 16 цаг 56 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top