x

УИХ-ын 2024 оны сонгуулийг зохион байгуулахад төсөв нь хүрэхгүй байна гэв

Төрийн байгуулалтын байнгын хороо лхагва гаригийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэлтэй холбогдуулан сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны мэдээллийг сонсов.

"2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрсөн. 

Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд хэрэглэх сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, сонгуульд бэлтгэл ажлыг хууль тогтоомжид заасны дагуу үе шаттайгаар авч хэрэгжүүлэн, техникийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна. 

Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг шинэчлэн тодорхойлох, эрсдэлт хүчин зүйлийг арилгах зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооноос Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гаргаж, холбогдох зөвлөмжийг авсан. Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны кибер аюулгүй байдлын бодлого, Кибер аюулгүй байдлыг хангах журам, Онцгой байдлын үед мэдээллийн систем, сүлжээний тасралтгүй ажиллагааны төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгийг шинэчлэн баталж, дагаж мөрдөж, хэрэгжүүлж эхэлжээ. 

Сонгуулийн мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад оруулснаар сонгууль зохион байгуулах үед үүсэж болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж, бүртгэл болон сургалт, мэдээллийг түргэн шуурхай хангаж ажиллах ач холбогдолтой.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.17 дахь хэсэгт “Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй нэгдсэн нэг сантай байх бөгөөд сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэнэ.” гэж заасны дагуу нэгдсэн сангаас бүртгэлийг тулгах, улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд дамжуулан ажиллахдаа 2,200 ширхэг 4G сүлжээний төхөөрөмжийг хэрэглэнэ. Уг шийдлийг хэрэгжүүлэх зардалд 484 сая төгрөг шаардлагатай.

Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын программ хангамжийг иргэний улсын бүртгэлийн газрын цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлийн нэгдсэн санд бүрэн холбох шаардлага үүссэн. Монгол Улсаас хилийн чанадад 49 дипломат төлөөлөгчийн газар бий. Тэдгээрээс есөн нэгжийг иргэний бүртгэлийн нэгдсэн санд холбосон. Дипломат төлөөлөгчийн газруудад VPN сүлжээ тавих бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалт, хувийн мэдээллийн нууцлалыг хадгалж, хамгаалах үүднээс Тагнуулын ерөнхий газрын зөвшөөрлөөр уг ажлыг гүйцэтгэнэ.

Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, гадаад дахь сонгогчдын саналыг авах зорилгоор 38 нэгжид ажиллуулах техник, төхөөрөмжийг шинэчилсэн. VPN сүлжээг нэвтрүүлэхэд 470,301,330 төгрөгийн төсвийг шийдвэрлэн ажиллах шаардлагатай талаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороонд танилцуулсан" болохыг УИХ-ын гишүүн Г.Ганболд мэдээллээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран "Ээлжит сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай зардлын төсөв 38.9 тэрбум төгрөгийн төслийг хүргүүлсэн боловч 17.2 хувь нь хасагдаж батлагдсан.

Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгуулийн тойргийг бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн томсгосонтой холбогдуулан саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн, хэвлүүлэх нэмэлт зардал шаардлагатай байгаа.

Саналын хуудаст тэмдэглэх нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэн тул санал авах ажиллагааг хэвийн явуулах, сонгогчдод хүндрэл учруулахгүй байх зэргээс улбаалан санал авах байрыг нэмж бэлтгэх, санал авах бүхээгийг нэмж байршуулах, хүрэлцээтэй байлгах зардал нэмэгдсэн.

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороодод нийт 25,951 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах урьдчилсан тооцоо гарсан.

Бүх шатны сонгуулийн байгууллагад ажилласан ажилтнуудад олгох урамшуулал, гадаад дахь сонгогчдоос санал авах ажиллагаатай холбогдуулан бүртгэл мэдээллийг нэгдсэн цахим санд холбох, сонгуулийн шинэ тогтолцоо, санал авах ажиллагааны зааварчилгаа мэдээллийг түгээх, цагдаагийн хяналт, хамгаалалт зэрэг үйл ажиллагаанд санхүүжилт шаардлагатай болсон тул шийдвэрлэж өгөхийг" хүслээ.

Саналын хуудас нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд ямар ч тохиолдолд санал тоолох төхөөрөмжид багтах аж.

Нэг сонгогчийн саналаа өгөх хугацаа гурав дахин нэмэгдсэн ч нэг хэсгийн хороонд 2,130 гаруй сонгогч оногдож байгаа гэсэн тооцооллыг хийсэн тул асуудалгүй болохыг сонгуулийн төв байгууллагын төлөөлөл хэлсэн юм.

Санал авах өдөр сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийг цахим нэгдсэн сангаас татахдаа “асаалттай” горимд байлгах уу гэсэн асуултад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан "Бүх хэсгийн хороод цахим сүлжээнд холбогдож ажиллана" гэв.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан шаардагдах зардлыг гаргуулах чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газарт хүргүүлж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 10 цаг 34 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 11 цаг 45 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 11 цаг 46 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 11 цаг 46 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 11 цаг 47 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 11 цаг 48 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 11 цаг 50 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 11 цаг 50 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 11 цаг 55 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 12 цаг 0 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 12 цаг 2 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 12 цаг 5 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 12 цаг 6 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 12 цаг 7 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 12 цаг 8 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 12 цаг 9 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 12 цаг 10 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 12 цаг 11 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 12 цаг 12 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 12 цаг 13 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top