x

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Буррийг хүлээн авч уулзав

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат 2024 оны 03 дугаар сарын 20-нд Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурриг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри-тэй дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран өнгөрсөн хугацаанд “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлэн, 2023 онд төслийн үр дүнг нэгтгэн, дүгнэснийг дурдсан юм.

Тэрбээр, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж, үр дүнг нэгтгэн дүгнэснээс хойш өнгөрсөн 3 сарын хугацаанд талууд идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллаж, дараагийн шинэ зорилго, шинэ төслөө эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадсаныг онцлон тэмдэглэсэн юм. Энэ удаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран  “Парламентын институцийг бэхжүүлэх нь” шинэ төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд өмнө нь хэрэгжүүлсэн төсөл болон одоо хэрэгжүүлэх төсөл нь   зөвхөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг гэсэн хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас гадна найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны 60 жилийн баялаг түүхтэй Монгол Улс, Швейцарын Холбооны  Улсын хамтын ажиллагааны бодит илэрхийлэл гэж хэлж болно гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндөр түвшинд тогтвортой хадгалж, бодит үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри-гийн оруулж буй хувь нэмэр их юм гээд Улсын Их Хурлын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг халуун дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улс, Швейцарын Холбооны  Улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтойг тэмдэглэн хэлсэн юм. Тэрбээр, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүд нь Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлдэг олон төслүүдийн нэг. Тус агентлагийн зүгээс дэмжиж, хэрэгжүүлж ажилладаг төслүүд дундаас хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл бол “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл. Үүнийг зөвхөн Швейцарын хөгжлийн агентлаг ч ингэж дүгнэсэн хэрэг биш бөгөөд Швейцарын Холбооны Улсын Засгийн газар, хамтарч ажилладаг байгууллагууд ч ийнхүү үнэлдэг юм. Тийм ч учраас Швейцарын хөгжлийн агентлаг “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслөөрөө бахархдаг хэмээн онцолсон юм. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нь хүний эрх, ардчиллыг бэхжүүлж буй бусад улс оронд ч үлгэр жишээ болж байгааг 2023 оны 5, 6 дугаар сард Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн улсын парламентын Тамгын газрын ажилтнуудыг Монгол Улсад туршлага судлах үйл ажиллагаанд оролцуулах явцад харагдаж байсныг дурдав. Хатагтай Стефани Бурри хэлэхдээ, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн төсөл нь 7 жилийн хугацаанд үргэлжилж, Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас төслийн үйл явцыг үнэлж дүгнэн Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааг 2024 онд дуусгавар болгож бусад улс орнуудад төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн ч төслийн үр дүн, хоёр талын харилцан идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсад цаашид дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр болсны нэг нь “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл юм. Мөн түүнчлэн Монгол Улс нь хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс бөгөөд жендэрийн тэгш эрхийг батжуулах, бүс нутагтаа ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд Монгол Улсын Их Хурал манлайлж ажилладаг зэргийг өргөн хүрээгээр нь авч үзвэл бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг тул цаашид дэмжиж, хөгжүүлэх нь зүйтэй хэмээн  Швейцарын Холбооны Улсын зүгээс үнэлж буй явдал юм гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат манай улс парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлэх, ард түмний төлөөллийн дээд байгууллага, хууль тогтоох институцээ шинэчлэх алхмуудыг эрчимтэй явуулж буй түүхэн үйл явдлын өмнө Швейцарын хөгжлийн агентлаг бидэнтэй тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна гээд “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл нь Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй, тогтвортой байлгахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна гэлээ. Түүнчлэн энэхүү төсөл нь Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх, тэр дундаа парламентын хяналт шалгалтын тогтолцоог хөгжүүлэхэд хамгийн тууштай, урт хугацаанд, үр дүнтэй хэрэгжсэн төсөл хөтөлбөр болж үлдэх ёстойг тэмдэглээд Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбооны хамтын ажиллагааны үр дүнг бататгахад чухал нөлөө үзүүлж, улмаар хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд ахиц дэвшил авчирна гэж үзэж байна гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын Холбооны Улсын Женев хотноо удахгүй болох Олон Улсын Парламентын Холбооны 148 дүгээр Ассамблейд оролцохоор төлөвлөж буй талаараа дурдаад энэ үеэр Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдаанд Олон Улсын Парламентын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2023 онд хэрэгжүүлсэн “Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ”-ний үр дүн, туршлагаа бусад улс орнуудын парламентын төлөөлөгчидтэй хуваалцана гэлээ. Тэрбээр,  олон улсад танилцуулах, туршлагаа хуваалцах хэмжээнд үр дүнтэй хамтран ажиллаж байгаа Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри болон түүний хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Эрдэнэчимэг, зөвлөх С.Алтанхуяг, Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болор нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 11 цаг 26 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 12 цаг 36 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 12 цаг 37 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 12 цаг 38 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 12 цаг 38 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 12 цаг 40 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 12 цаг 41 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 12 цаг 42 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 12 цаг 46 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 12 цаг 51 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 12 цаг 53 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 12 цаг 56 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 12 цаг 58 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 12 цаг 59 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 13 цаг 0 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 13 цаг 1 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 13 цаг 2 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 13 цаг 2 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 13 цаг 4 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 13 цаг 5 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top