x

Бүгд Найрамдах Филиппин болон Тайландын Хаант улсын Сенатын Ерөнхийлөгч нарт бараалхав

Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин болон Тайландын Хаант улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан, хоёр улсын найрамдлын бүлгийн гишүүд чуулганы завсарлагааны үеэр Бүгд Найрамдах Филиппин улс болон Тайландын Хаант улсын Сенатад тус тус айлчиллаа.

Айлчлалын бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Ц.Сандаг-Очир нар байлцаж, Бүгд Найрамдах Филиппин улсын Сенатын Ерөнхийлөгч Эрхэмсэг Хуан Мигель Ф.Зубирид бараалхав. Энэ үеэр хоёр улсын парламент хоорондын харилцааг өргөжүүлж, улс төр, нийгэм, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны хүрээнд санал солилцсоноос гадна ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжийн чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Филиппин улсын хувьд татварын суурь шинэчлэлийг 2018 оноос амжилттай эхлүүлж, 2033 он хүртэл таван үе шаттайгаар хэрэгжүүлж буй талаар айлчлалын үеэр танилцуулж байсан юм. Энэ хүрээнд найрамдлын бүлгийн гишүүд Сенатын гишүүн Франсис Эскудеро, Төлөөлөгчдийн танхимын Төсөв, татварын байнгын хорооны дарга эрхэмсэг Жой Салсида, Сангийн Сайд Ральф Гонзалэс Ректо, Төсөв, санхүүгийн дэд сайд болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Карло С.Адриано, Дотоод орлогын товчооны Комиссар Жуниор Ромео Лумагуи нартай уулзлаа. Уулзалтаар Филиппин Улсад амжилттай хэрэгжүүлж буй татварын суурь шинэчлэлийн хүрээнд үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллага, дундаж давхаргыг хэрхэн дэмжиж буй талаар болон Монгол Улсын төсвийн шинэчлэлийн үе шат, зорилтуудын хүрээнд мэдээлэл солилцов. 

Түүнчлэн энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд төлөөлөгчид Тайландын Хаант улсын Үндэсний Хууль Тогтоох Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд Төлөөлөгчдийн хурлын дарга Эрхэмсэг Понпетч Вичитчолчайд бараалхаж, Үндэсний Хууль Тогтоох Ассамблей дахь Тайланд-Монголын Парламентын найрамдлын бүлгийн Ерөнхийлөгч Анусак Конгмалай болон найрамдлын бүлгийн гишүүд, Төсвийн байнгын хорооны дарга Наттапонг Ренгпанявут болон байнгын хорооны гишүүдтэй уулзсан юм.

Эдгээр уулзалтаар төсвийн эрх зүйн орчин, татварын бодлого, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, цаашдын зорилтот ажлуудын талаар хэлэлцэж, хоёр орны найрсаг харилцаагаа улам бүр бэхжүүлж, харилцан туршлага солилцох, олон талт чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулсан энэ удаагийн айлчлалаар хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үр дүн бүхий яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгуудыг хэлэлцсэнээс гадна цаашид хоёр улсын парламентын удирдлага, парламент дахь найрамдлын бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн юм гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 12 цаг 19 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 13 цаг 41 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 13 цаг 52 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 13 цаг 54 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 14 цаг 0 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 14 цаг 1 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 14 цаг 3 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 14 цаг 10 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 14 цаг 14 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 14 цаг 16 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 14 цаг 42 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 16 цаг 37 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 16 цаг 41 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 16 цаг 44 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 16 цаг 46 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 16 цаг 49 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 16 цаг 51 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 18 цаг 26 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 18 цаг 29 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 18 цаг 33 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top