x

АН, МАН-ын бага хурлуудаар томилгоотой холбоотой хөдөлгөөн өрнөх үү

Гуравдугаар сарын 25-н гэхэд сонгуульд оролцох улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө аудитын дээд байгууллагад хүргүүлэх хуулийн хугацаатай. Тиймээс энэ долоо хоногт багтаад улс төрийн намууд бага хурлаа хуралдуулах шаардлага бий болсон. Юутай ч улс төрийн хоёр том хүчин болох МАН, АН-ын бага хурал энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох сурагтай. Эрх баригч МАН-ын хувьд удахгүй болох бага хурлаараа мөрийн хөтөлбөрөө батлахаас гадна генсекээ солино гэсэн албан бус мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.

Энэ асуудлаар тус намын удирдлагууд тодорхой мэдээлэл өгөөгүй ч генсек солигдох яриа нам дотор нь хүчтэй явагдаж байгаа юм. Улстөрчдийн хэлдэг үг бий. Гарам дээр морио сольдоггүй гэж. Тэгвэл сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд МАН-ын хувьд үнэхээр генсекээ солих эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Хэрэв одоогийн генсек энэ сонгуулиар УИХ-д нэр дэвшихээр бол ажлаа өгч таарна. Тэгвэл энэхүү асуудлаа сонгуулиас өмнө нэн яаралтай намаараа шийдвэрлүүлэх шаардлага үүсэх юм. Хэрэв генсек нь нэр дэвшихээр бол түүний оронд хэн болох вэ. Хэн энэ намын гал тогоог барьж сонгуульд оролцох вэ гэдэг асуудал яригдана. Одоогоор МАН-ын генсект яригдаж байгаа гэх ганц улстөрч бий. Тэр нь ЕТГ-ын дарга Я.Содбаатар. Гэхдээ энэ бол “тамхины цэг”-ийн мэдээлэл. Юутай ч энэ долоо хоногт болох МАН-ын хурлаар дээрх асуудлууд тодорхой болохоор байна.

Харин сөрөг намын бага хурал мөн энэ долоо хоногт болох сурагтай. АН-ын хувьд генсекээ солих асуудлыг намын удирдлагууд нь өнөөг хүртэл ярихгүй байгаагаас харахад тэд энэ сонгуульд саяхан томилогдсон генсектэйгээ оролцох магадлал өндөр байгаа юм. Ер нь өнөөгийн АН-ын удирдлага, одоо байгаа дарга нарыг нь Засгийн газар чигээс илүү дэмжиж, харин өөрчлөгдөх улс төрийн нөхцөлийг Ерөнхийлөгч чигээс нөлөөлж байгаа гэх хөшигний ардах улс төрийн мэдээлэл яригдах болсон. Гэвч энэ бол бодитой мэдээлэл мөн эсэх нь эргэлзээтэй. Улс төрийн хүрээнд зориуд ийм мэдээлэл түгээж, гэрэл цохиулах арга байдаг. Нөгөөтэйгүүр улс төрийн хүрээнд зориуд ийм яриа гарган тавьж, намуудыг маргалдуулах, толхилцоотой байгаа мэтээр харагдуулах санаархал ч явж байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс МАН-ын хувьд удахгүй болох бага хурлаараа ямар нэгэн томилгооны асуудал ярихгүй. Харин намын мөрийн хөтөлбөрөө батлаад холбогдох байгууллагуудад өгөх, сонгуульд нэр дэвших гишүүдийнхээ асуудлыг илүүтэй ярих таамагтай байна. АН-ын хувьд нэгдмэл болж чадсан ч гэсэн хурлууд нь хэзээд л маргаантай болдог онцлогтой. Тэр утгаараа энэ долоо хоногийн сүүлээр сонгуульд оролцох улс төрийн намуудын бага хурал нэлээд их улстөржсөн, халуухан уур амьсгалтай болох шинжтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 12 цаг 18 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 13 цаг 39 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 13 цаг 51 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 13 цаг 52 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 13 цаг 59 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 13 цаг 59 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 14 цаг 2 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 14 цаг 9 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 14 цаг 12 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 14 цаг 14 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 14 цаг 40 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 16 цаг 36 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 16 цаг 39 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 16 цаг 43 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 16 цаг 45 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 16 цаг 47 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 16 цаг 49 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 18 цаг 24 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 18 цаг 27 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 18 цаг 32 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top