x

О.Цогтгэрэл: Төсөв нэмэгдсэн атлаа ард иргэдийнх нь амьдрал дээшлэхгүй байгаа нь авлигатай холбоотой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралджээ. Уг хурлаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

АН-ын Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бүлгийн хурлаар бид бүхэн гурван асуудлыг хэлэлцлээ. Эхнийх нь Үндсэн Хуулийн Цэцтэй холбоотой хуулийг энэ долоо хоногт ярилцахаар болсон. Хоёрдугаарт эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг энэ чуулганаар хэлэлцдэг. Энэ асуудал дээр АН-ын бүлэг дүгнэлтээ нэгтгэсэн.

Сүүлийнх нь өвөлжилтийн нөхцөл байдал, хөдөө аж ахуйн салбарын талаар болон үүний эсрэг арга хэмжээ авч буй эрх баригчдын авч буй арга хэмжээний талаар ярилцлаа.

Үүнтэй холбоотой товч мэдээлэл хүргэхэд Үндсэн Хуулийн Цэцтэй холбоотой хоёр хуульд шинэчилсэн найруулга орж ирлээ. Энэ асуудлаар Хууль зүйн сайд болон бусад албаны хүмүүстэй уулзаж санаа бодлыг нь сонсоод бид дүгнэлтээ гаргасан. Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжих боломжгүй гэж үзэж байна.

Цаг хугацааны хувьд Үндсэн Хуулийн Цэц буюу Монгол Улсын үндсэн хуулийн манаач болсон энэ байгууллагыг оролдсон, маш эгзэгтэй зүйл заалтууд нэмэгдсэн. Тодруулбал Цэцийн гишүүнийг аливаа цаг хугацаанд ч хариуцлагад татахгүй гэдэгт заалт орж ирлээ. Аливаа цаг хугацаа гэдэгт нь цэцийн гишүүнээсээ буусан хойноо буюу насан туршдаа хариуцлагад татахгүй гэж хэлж болно.

Цэцийн гишүүн нь ямар нэг асуудал гаргавал үүнийг нь гишүүд өөрсдөө хэлэлцэнэ гэх мэтээр энэ байгууллагад дархлагдсан хүмүүс бий болох нөхцөл бүрдэж байна. Тиймээс энэ хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжих боломжгүй гэдэг дээр манай бүлэг санал нэгдсэн.

Сүүлийн дөрвөн жил байтугай найман жилийн эрх баригчдын мөрийн хөтөлбөртэй холбоотой хэдэн тоон баримт хэлье. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт 10 сая богийн арьс, дөрвөн сая бодын арьс шир боловсруулах үйлдвэр барина гэж амлалт өгсөн. Энэ үйлдвэр сураг нь тасарсан. Мөн 2021 онд ашиглалтад орно гэсэн нефтийн үйлдвэр, сарын нэг хувь болно гэсэн зээлийн хүүний авлага гэх мэтээр маш олон амлалтуудыг бид бүхэн энэ долоо хоногт хэлэлцэнэ.

2016 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын төсөв тав дахин өссөн. Харин энэ хугацаанд ард иргэдийн амьдралд огт өөрчлөлт гарсангүй. Тодруулбал гурван хүн тутмын нэг нь ядуу байсан нь хэвээрээ. Төсөв нь нэмэгдсэн атлаа иргэдийнх нь амьдралд нөлөөлдөггүй. Энэ зөрүүг авлига гэж нэрлэхэд буруудахгүй. 

Үүнийг зөвхөн бид биш олон улсын байгууллагууд ч ярьж байна. Улсын төсөв тав дахин өссөнийг хэн ч харж болно. Дэлхийн банкнаас өнгөрсөн сард Монгол Улсын иргэдийн гурван хүн тутмын нэг нь ядуу байгааг судалгаагаар тогтоосон. Авлигын индексээр манай улс сүүлийн найман жилийн хугацаанд 50 байраар ухарсан гэдгийг судлаачид хэлж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 13 цаг 30 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 14 цаг 52 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 15 цаг 3 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 15 цаг 4 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 15 цаг 11 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 15 цаг 12 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 15 цаг 14 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 15 цаг 21 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 15 цаг 25 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 15 цаг 26 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 15 цаг 53 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 17 цаг 48 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 17 цаг 52 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 17 цаг 55 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 17 цаг 57 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 17 цаг 59 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 18 цаг 2 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 19 цаг 36 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 19 цаг 40 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 19 цаг 44 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл...
Top