x

Гишүүн Г.Дамдинням гэнэт цоорсон нь

УИХ-ын сонгууль ойртох тусам олонхи гишүүдийн хувьд сонгуульд нэр дэвших, цаашлаад сонгогчдоос оноо авахын тулд  нүдээ ухаад өгөхөөс буцахгүй болсон бол зарим нэг гишүүдийн хувьд эсрэгээрээ "орой нь цоорч" эхлэв. Гэнэт ухаан цоорсон тэдгээр хүмүүсийн тоонд УИХ-ын гишүүн Г.Дамдинням багтаж байна.

Эрхэм гишүүн өнөөдөр малчдын амьжиргааг дээшлүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх талаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ "Ган, зуд, зовлонгоор улс төрийн оноо хийх гэж малчдад тусламж үзүүлэх дүрээр хэдэн шуудай тэжээл, хивэг, өвс тараагаад явах нь УИХ-ын гишүүний ажил биш шүү дээ. Харин малчдын мал, мах, малын түүхий эдийг нь экспортод гаргах үүд хаалгыг нээх бодлогын өөрчлөлт, хууль эрх зүйн орчныг санаачлан батлуулах нь УИХ-ын гишүүд бидний ажил юм" гэв.

Гэвч чуулганы индэр дээрээс хааяа нэг унадаг "тэнэсэн сум" мэт энэ үгийг хэлсэн анхны хүн Г.Дамдинням биш. Мөн сүүлчийнх нь ч биш нь ойлгомжтой. Сонгууль  ойртохоор хаа нэг сонсогдож, хаданд цуурайтаад өнгөрдөг энэ суу ухаан сонгуулийн дараа ажил болдоггүй нь харин гачлантай. Ялангуяа эрх баригч намын хувьд. Сая болж өнгөрсөн зуднаар хэн хамгийн их өвс, тэжээл, хивэг зөөсөн билээ. Зудад явсан Онцгойгийн алба хаагчид, ачаа тээврийн машинаас олон УИХ-ын гишүүд, сайд дарга нарын америк, япон жийпний цуваа малчдын хотонд хүрснийг бид энэ хоёр циймрээрээ харсан даа. 

Гэхдээ тэдгээр нөхөд малчин ард, нүүдэлчин ахуйд хайртайдаа биш юм. Харин малчин өрхийг (тэдгээр нь хүн амын цөөнх байх нь үүнд огт хамаагүй) төлөөлдөг гишүүдийн тоо манай парламентад зонхилдог учраас тэр. Хоёрдугаарт, малчдын амьдрал эгэл боргил, төр засгаас нэг их хамааралгүй, жалга жалгандаа дов довоо борлуулаад явдаг учраас улстөрчдөөс учиргүй их зүйл нэхээд байдаггүй мөлх цөлх улс. Жилдээ нэг удаа очоод, дээлийн торго, дугуй булантай цай энэ тэрхэнээр гарыг нь тэнийлгээд, Монгол Улс хэрхэн мандан бадарч, цэцэглэн хөгжиж, үүний төлөө өөрсдөө хэрхэн чөмгөө дундартал зүтгэж байгаа тухай хоолой зангируулаад ярихад л "конец фильма". Илүү дутуу бодлого бодож, тархиа гашилгах шаардлага ч байхгүй.

Тиймээс Г.Дамдинням гишүүн хэрвээ Дархан-Уул аймгаас биш, Ховдын Манхан сумаас сонгогдсон бол өнөөдрийнх шиг ийм "болчимгүй" үг унагаж амны алдас болохгүй, хамгийн түрүүнд тавхай нь гялалзаад алга болох байсан биз. Улс төр хийнэ ээ гэдэг чинь...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригчид одоо л бидэн дээр ирнэ гэв үү 18 мин “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно 21 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 23 мин Казахстан ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг дэвшүүлэв 24 мин Өнөөдөр Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна 25 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эмнэл зүйн ур чадварын танхимтай боллоо 30 мин Б.Түвшин: Эх оронч байна гэдэг зөвхөн нутагтаа хөрөнгө оруулалт татахыг хэлэхгүй 31 мин МАН-ын Бага хурал удирдах зөвлөлийн 39 гишүүнийг баталжээ 32 мин Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа 1 цаг 2 мин Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллахаар тохиролцов 1 цаг 4 мин Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 5 мин Сэлэнгэ аймаг Буриад улстай боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов 1 цаг 6 мин Өнөөдрийн болох онцлох үйл явдлууд 1 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 1 цаг 13 мин Испани, Бельги тэргүүтэй Европын таван баг ДАШТ-д шалгарлаа 1 цаг 13 мин О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 14 цаг 47 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 16 цаг 9 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 16 цаг 20 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 16 цаг 22 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 16 цаг 28 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top