x

З.Энхболд: "Эрдэнэс Тавантолгой"-г өмчлөх гэсэн бүлэглэлийн өс хонзон шүүхийн тогтоол боллоо

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд нарт өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан. Шүүхийн шийдвэрийн талаар ЕТГ-ын дарга асан З.Энхболд сэтгүүлчдэд хандаж байр сууриа илэрхийлжээ. 

З.Энхболд: 

-"Би гэм буруугүй, давж заалдана. Би өнөөдөр шүүхээс ял авч байна гэж үзэхгүй байгаа. "Эрдэнэс Тавантолгой"-г Монголын ард түмэнд үлдээсний хариуг бүлэглэл авч байна. "Эрдэнэс Тавантолгой"-г авах гээд бүтээгүй манай улстөрчид, монгол, хятад компаниуд бий. Тэдний гол зорилго бол намайг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд таван жил улс төрд ажиллаж болохгүй гэх ял өгүүлж байна. 

Хэн нэгэн сайд тушаал гаргахад өөр нэгнийг хатгагч гэж шийддэг нь арай дэндэж байна. Дараа дараагийн шүүх энэ алдааг засах байх гэж найдаж байна. Шүүгч сая хэлэхдээ энэ хэрэг 2019 оны долдугаар сард үйлдэгдсэн, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, хохирол байхгүй гэсэн. Гэхдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд таван жилийн ял өгч, яаж зүгээр байх вэ гээд 40 сая төгрөгийн торгууль тавьж байна. Аль алийг нь би зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх дээр үнэн зөвөө олох байх гэж найдаж байгаа. 

2022 оны арванхоёрдугаар сард нүүрсний хэрэг гэж гарахад зарласан хэргээр хоёр сар мөрдөн байцаагаад тэрийгээ нотолж чадахгүй хаасан. Лам олдохгүй буцахдаа зална гэгчээр Б.Энх-Амгалан сайдын 2019 оны тушаалыг гаргахад хатгасан гэж байна. Би Б.Энх-Амгалан сайдыг хатгах нь байтугай таньж мэддэггүй. Хатгах гэдэг нь ядаж нэг удаа уулзах, утсаар ярих бодит үйлдэл хийхийг хэлдэг юм байна. 

Би "Страто" компанитай ямар ч хамааралгүйг прокурорын байгууллага тогтоосон хүчин төгөлдөр тогтоол нь бий. Тэр компанийг өөр хүмүүс үүсгэн байгуулсан, тэр компанид ажил хийж байсан хамаатан бол бий. "Эрдэнэс Тавантолгой"-г MCS, Шиньхуа хоёр өгөөгүйн төлөө зохиосон гүтгэлэг нь есөн жилийн дараа эрүүгийн ял болж хувирч байна" гэв.

-Цогтцэций-Чойр чиглэлийн 407 километр авто замыг улсын чанартай болгосон гэх асуудал шүүх дээр яригдаад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-"Тэр шийдвэр одоо ч хүчинтэй байгаа юм билээ. Зөвхөн нүүрс биш бүх төрлийн зүйлс тээвэрлэж байгаа. Би шүүх хурал дээр ирж байж л Б.Энх-Амгалан сайд тийм тушаал гаргасныг мэдэж авсан. 

Өмнөговь, Улаанбаатарын засмал зам эвдэрснийг бүгд мэдэж байгаа. Тэнд хэдэн ч хүн авто ослоор амиа алдав. Иймд Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас шороон замаар нүүрсний машин явуулна гэж шийдсэн юм билээ. Түүнийг л нэг компанид зориулсан, ганцхан компанийн машин тэр замаар явна гэж сошиалаар баахан гүтгэсэн. Сошиалаар ял авсан анхны хүмүүс нь Б.Энх-Амгалан, З.Энхболд хоёр боллоо. Тавантолгой гэдэг энэ компаниас болж сүүлийн 24 жилийн тэмцэл явж байгаа. 2000 оноос эхлээд Тавантолгойг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийснийг хувьд өгөөд, түүнийг нь MCS худалдаж аваад, Энержи Ресурс гээд яваад байгаа шүү дээ. 

Тавантолгой гэдэг бол 1930-аад онд нээгдээд 1990 он гэхэд хайгуул нь дуусаад улсын өмчит компани, таван ширхэг толгойтой юм. Цанхи, Бортээг гэх мэтчилэн. Энэ таван толгойгоос хоёр нь алга болчихоод байгаа. Эхнийхийг нь С.Баярын үед MCS хууль зөрчиж авсан. Хоёр дахийг нь Д.Амарбаясгалан сайдын компани хууль зөрчөөд Бортээгийг авсан. Тавантолгойгоос алга болсон энэ хоёр ордын хэмжээ нь хоёр тэрбум орчим тонн. Нийтдээ 7.8 тэрбумын тоннын орд шүү дээ. Үүнийг 100 ам.доллароор үржүүлэхээр 780 тэрбум ам.доллар. Тэгэхээр 780 тэрбум ам.долларыг Монголын MCS, Хятадын Шиньхуа хоёрт үнэгүй өгөх гэж байсанд хорссон бүлэглэл энэ бүх гүтгэлгийг зохион байгуулсан. 

"Эрдэнэс Тавантолгой"-г өгөөгүй нь одоо болтол зөв гэж би боддог. Учир нь энэ компанийн мөнгөөр Монгол Улс амьдарч байна. Ердөө ганц компани улсад үлдсэний ачаар Улсын төсөв, хүмүүсийн цалин хөлс нэмэгдэж байгаа. MCS, Энержи Ресурс компани, Шиньхуа компани, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар нийлж байгаад "Эрдэнэс Тавантолгой"-г үнэгүй хувьчилж авахыг оролдсон. Есөн жилийн өмнөх үйл явдал. Энэ бүлэглэлийн өс хонзон явсаар байгаад есөн жилийн дараа шүүхийн тогтоол болж биежлээ" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригчид одоо л бидэн дээр ирнэ гэв үү 25 мин “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно 28 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 29 мин Казахстан ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг дэвшүүлэв 31 мин Өнөөдөр Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна 32 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эмнэл зүйн ур чадварын танхимтай боллоо 36 мин Б.Түвшин: Эх оронч байна гэдэг зөвхөн нутагтаа хөрөнгө оруулалт татахыг хэлэхгүй 38 мин МАН-ын Бага хурал удирдах зөвлөлийн 39 гишүүнийг баталжээ 38 мин Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа 1 цаг 9 мин Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллахаар тохиролцов 1 цаг 10 мин Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 12 мин Сэлэнгэ аймаг Буриад улстай боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов 1 цаг 13 мин Өнөөдрийн болох онцлох үйл явдлууд 1 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 1 цаг 19 мин Испани, Бельги тэргүүтэй Европын таван баг ДАШТ-д шалгарлаа 1 цаг 20 мин О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 14 цаг 54 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 16 цаг 15 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 16 цаг 27 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 16 цаг 28 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 16 цаг 35 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top