x

Г.Майцэцэг: Үйлдвэрлэсэн барааны үнэ өндөр байгааг улстөрчдөөс асуух хэрэгтэй

Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байгаа шалтгаан болон үйлдвэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар "Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хурал хийлээ. 

Г.Майцэцэг: 

-"Хоёр хоногийн өмнө Францаас ирсэн нэгэн иргэн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг үнэтэй байна гэж шүүмжилсэн. Үүнтэй санал нийлж байна. Гэхдээ яагаад ийм үнэтэй байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Монголд үйлдвэрлэсэн бүхэн яагаад үнэтэй байгааг биднээс биш улс төрчдөөс асуух хэрэгтэй. 

Францад сүү, гурил нь Монголоос хямд байдаг гэж сонслоо. Бид хэчнээн сая малтай билээ. Яагаад сүүн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихав? Баруунд буюу Франц зэрэг орнуудад үндэсний үйлдвэрлэл нь хямд байгаа нь бизнес хийдэг хүмүүсийн дунд шударга өрсөлдөөн явагддагтай холбоотой.

Тэнд хот болгон нь сүү болон махны үйлдвэрлэлтэй, манайх шиг нэг газраа бөөгнөрдөггүй. Тухайн орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээг хангадаг жижиг үйлдвэрүүд хөгжсөн. Ийм үйлдвэрүүд олон байдаг тул тэд хоорондоо үнэ болон чанараар өрсөлддөг. Ийм боломжийг нь тухайн улсын Засгийн Газар нь бодлогоор дэмждэг. Үйлдвэрлэлийг 20-25 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтаар дэмждэг. Манайд бол эсрэгээрээ буюу арилжааны банкнаас сарын 2.0-2.5% хувийн хүүтэй зээл авдаг.

Нөгөө талаас гурил, сүүний үнэ яагаад өндөр өртөгтэй байдаг вэ гэхээр улс төрчид малчид, тариаланчдыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Энэ дарамт үйлдвэрлэгчид дээр л очдог.   

Ингээд ярихаар хувцас биш хүнсний талаар ярьж байна гэж олон хүмүүс шүүмжилсэн. Хувцас бол хүнстэй ижил хүний анхан шатны хэрэгцээ. Нэг ширхэг цамц үйлдвэрлэхэд бид нар гурван удаа татвар төлдөг. Эхнийх нь үйлдвэрлэлийн материалаа гаалиар оруулж ирэхэд 15.5%-ын татвар төлдөг. Оруулж ирсэн түүхий эдээ үйлдвэр дээрээ авчраад бараагаа үйлдвэрлэх явцдаа ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар, ААН-ийн орлогын албан татвар, түрээс, тог цахилгаан гээд дуусахгүй. Хийсэн бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэд хүргэхийн тулд дэлгүүрт лангуу түрээсэлнэ, худалдагчдад цалин хөлсийг нь өгнө гэх мэтээр гурав дахиа татвар төлнө. 

Ийм олон татварын дарамтаас Монголд хийсэн бүтээгдэхүүн гаднаас импортоор орж ирж буй бүтээгдэхүүнтэй үнийн хувьд өрсөлдөх чадваргүй. Үүн дээр манай эрх баригчид гаднын үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого гаргадаг.  Тиймээс миний хувьд Монгол Улсын Засгийн Газар болон УИХ-д гомдол гаргаж байна. 

УИХ цар тахлын үеэр хууль баталсан. Энэ хуулиар манай улсад үйлдвэрлэж болохуйц бүтээгдэхүүнийг буюу халдвар хамгаалалтын үед хэрэглэх хувцасны түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлсөн. Хуулийг 2020 оны дөрөвдүгээр сард баталчихаад арванхоёрдугаар сарын 31-нд хуульдаа өөрчлөлт оруулж түүхий эдийн материалыг татвартай болгосон. Бэлэн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэхэд татваргүй болгосон юм. Засгийн Газрын 132 дугаар тогтоол журмыг үзэж болно. Ингээд үндэсний үйлдвэрлэгчид импортын бараатай өрсөлдөх боломжгүй болдог. 

Манай Засгийн Газар сүүлийн 30 жилд үйлдвэрлэлийг бус худалдааг дэмжсэн бодлого явуулж ирснийг эндээс харж болно. Тиймээс манайд үйлдвэрлэдэг сүү, махны, гурилан бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа юм. Тиймээс иргэдийг энэ талаар зөв ойлголттой байж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалж байна. Буруу бодлого явуулж шударга өрсөлдөөн явуулдаг Засгийн Газрын бодлогыг бизнес эрхлэгчид бид дуу нэгтэйгээр эсэргүүцэх ёстой. Ийм асуудал дээр нэгдэж дуугарах хэрэгтэй байна" гэж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригчид одоо л бидэн дээр ирнэ гэв үү 19 мин “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно 22 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 24 мин Казахстан ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг дэвшүүлэв 25 мин Өнөөдөр Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна 26 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эмнэл зүйн ур чадварын танхимтай боллоо 31 мин Б.Түвшин: Эх оронч байна гэдэг зөвхөн нутагтаа хөрөнгө оруулалт татахыг хэлэхгүй 33 мин МАН-ын Бага хурал удирдах зөвлөлийн 39 гишүүнийг баталжээ 33 мин Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа 1 цаг 3 мин Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллахаар тохиролцов 1 цаг 5 мин Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 6 мин Сэлэнгэ аймаг Буриад улстай боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов 1 цаг 7 мин Өнөөдрийн болох онцлох үйл явдлууд 1 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 1 цаг 14 мин Испани, Бельги тэргүүтэй Европын таван баг ДАШТ-д шалгарлаа 1 цаг 14 мин О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 14 цаг 48 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 16 цаг 10 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 16 цаг 21 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 16 цаг 23 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 16 цаг 29 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top