x

Дэд сайд Г.Амартүвшин, Пак Мён Хо нар албан ёсны хэлэлцээ хийв

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо 2024 оны гуравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд дэд сайд Г.Амартүвшин БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-той гуравдугаар сарын 11-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хэлэлцээний эхэнд дэд сайд Г.Амартүвшин цар тахлын дараа хоёр улсын түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд энэхүү айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгааг тэмдэглэв.

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо элэгсэг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд Зүүн хойд Азид зэрэгцэн оршиж буй Монгол Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэв.

Хэлэлцээний үеэр талууд өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа түүхэн сорилт, шалгуурыг даван туулж, тогтвортой хөгжиж ирснийг онцлоод цаашид хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бодит хамтын ажиллагаагаар бэхжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгаатай санал нэгдэв.

Хоёр тал 2023 онд тохиосон Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 35 жилийн түүхэн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлснийг өндрөөр үнэлж, хоёр улсын боловсрол, соёл, урлаг, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, төлөөлөгчид солилцоог бүхий л түвшинд сэргээн идэвхжүүлэхээр тогтов. Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болов.

Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 9 цаг 33 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 10 цаг 44 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 10 цаг 44 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 10 цаг 45 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 10 цаг 46 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 10 цаг 47 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 10 цаг 48 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 10 цаг 49 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 10 цаг 54 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 10 цаг 59 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 11 цаг 1 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 11 цаг 3 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 11 цаг 5 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 11 цаг 6 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 11 цаг 7 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 11 цаг 8 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 11 цаг 9 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 11 цаг 10 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 11 цаг 11 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 11 цаг 12 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top