x

Эмийн хяналтын Түр хороо Замын-Үүдийн гаалийн газарт ажиллав

УИХ-ын гишүүн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн болон тус хянан шалгах түр хорооны хянан шалгагч нар 2024 оны гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллалаа. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах ажлын хүрээнд Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлж байгаа, эм зүйч мэргэжлийн гаалийн байцаагчийн хүрэлцээ, ажлын нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн тайлбар мэдээлэл өгөв. Тэрбээр, Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 онд баталснаас хойш нийгэмд маргаан, шүүмжлэл дагуулсан асуудлуудаар олон нийтийн мэдэх эрхийг хангаж Улсын Их Хурлаас байгуулагдсан хянан шалгах түр хороод удаа дараагийн нээлттэй сонсголыг амжилттай зохион байгуулсан. Эмийн асуудлаарх хянан шалгах түр хороо 2022 онд байгуулагдаж, “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна гээд “Монголын эрүүл мэндийн салбарын чанарт нөлөө үзүүлж буй гол зүйлийн нэг нь бол эм. Тиймээс хил гаалиар орж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийг хянаж чадаж байгаа эсэх нь чухал учраас хил, гаалийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хянан шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн хүрэлцэн ирсэн шалтгаанаа тодотголоо.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн танилцуулга мэдээлэл өгөв. Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын алба 99 орон тоотойгоор Замын-Үүд дэх Гаалийн газарт шилжин ажиллажээ. Эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагчийн 2 орон тоотойгоор үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сараас эхлэн эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч хоёроор нэмэгдэж, одоогоор нийт 4 гаалийн улсын байцаагч ажиллаж байгаа юм байна. Эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч нь улсын хилээр нэвтрэх эм, эмнэлэгийн хэрэгсэлд холбогдох хяналт шалгалтыг хийж, ажилладаг. Замын-Үүд боомтоор 2017-2022 онд импортолсон эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчлийн судалгаагаар 2017 онд 1, 2018 онд 3, 2019 онд 3, 2020 онд 1, 2021 онд 8, 2022 онд 4 зөрчил илэрсэн байна. Цаашид эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагчийг чадавхижуулахад анхаарч мэргэшүүлэх сургалт болон мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаанд хамруулах шаардлагатай бөгөөд хилийн боомтод ажиллах албан тушаалын тодорхойлолтод мэргэжлийн индекс таарч байгаа мэргэжилтнүүдээр хангах асуудалд анхаарч ажиллах нэн тэргүүнд шаардлагатай байгаа талаар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн онцолж байв. Замын-Үүд дэх Гаалийн газарт 60 гаруй байцаагч дутагдалтай байгаа аж. Үргэлжлүүлэн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн  Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих анги болон Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эрүүл мэндийн сайдын А215 тоот тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.5 буюу “Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр импортын бүртгэл олгоно” гэсэн заалтыг үндэслэн зарим нэг аж ахуйн нэгж холбогдох эмийн бодис тухайлбал натри хлорид буюу дуслын шингэн импортлож байгаа дүр зураг харагдаж байв. Түүнчлэн Замын-Үүдэд эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой эцсийн бүрдүүлэлт хийж буй 7 аж ахуйн нэгж байгаа бөгөөд ихэвчлэн эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортоор оруулж ирдэг гэв. Мөн зорчигчийн хувийн хэрэглээний эмийг Гаалийн тухай хуулийг үндэслэн зохих эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн хилээр нэвтрүүлдэг аж.

Харин Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн тухайд хүнс болон химийн бодисоор итгэмжлэгдсэн, импортолж буй эм эмнэлэгийн хэрэгсэл, эмийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийж боломжгүй юм байна. Эмийн бүтээгдэхүүн болон эмийн түүхэд лабораторийн шинжилгээ хийх, итгэмжлэл аваагүй гэж тайлбарлаж байв. Цаашид импортын эм, эмийн бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийх тоног төхөөрөмж боловсон хүчин бэлтгэх шаардлага гарч байгаа гэв.

Уулзалтын төгсгөлд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн Замын-Үүд боомтод шинэчлэл хийгдэж, иргэдийг ая тухтай зорчих боломжийг хангаж, өдөрт 10 мянган иргэн нэвтрүүлэх боломжтой болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээгээр импортоор орж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгоход анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

Ташрамд дурдахад, УИХ-ын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр  хороо 2024 оны 03 дугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг emiinturkhoroo@parlaiment.mn цахим шуудан, D.Parliament.mn emiinsonsgol.mn цахим хуудас болон 51-261440 дугаарын утсаар хүлээн авч байгаа юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 11 цаг 56 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 13 цаг 6 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 13 цаг 7 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 13 цаг 8 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 13 цаг 9 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 13 цаг 10 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 13 цаг 11 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 13 цаг 12 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 13 цаг 17 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 13 цаг 22 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 13 цаг 24 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 13 цаг 26 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 13 цаг 28 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 13 цаг 29 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 13 цаг 30 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 13 цаг 31 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 13 цаг 32 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 13 цаг 33 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 13 цаг 34 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 13 цаг 35 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top