x

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой тогтоолуудын хэрэгжилтийг хангана

УИХ-аас Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцэж, авах арга хэмжээний тухай 49, 35 дугаар тогтоол батлан гаргасан.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 49-р тогтоолд, гамшиг, ослын үед хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг тооцох, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цар тахлын үед бий болсон сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах ажлыг үр дүнтэй шуурхай зохион байгуулах, ажлын байран дахь бэлгийн болон бусад хэлбэрийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох талаар Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байна.

Мөн жендэрийн үр нөлөөг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох, өвлийн улиралд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулж хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох, хянах эрх зүйн зохицуулалт бий болгох, цэргийн дүрмийн бус харьцааг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах 6 чиглэлээр анхаарч ажиллахыг даалгажээ.

Тэгвэл Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21 дэх илтгэлтэй холбогдуулан гаргасан 35-р тогтоолд, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ахмад настны тусламж үйлчилгээний нэгдсэн, цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтыг эрчимжүүлэх, жагсаал, цуглаан хийх журмын тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг 5 чиглэлээр Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран эдгээр тогтоолын хэрэгжилтэд анхаарч хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.

Энэ сарын 13-ны өдөр болох тус хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, яам агентлаг, хууль хяналт, эрүүл мэндийн байгууллага, Хүний эрхийн Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл болон Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, Иргэний нийгмийн төлөөлөл оролцох юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 26 мин “Нарны домог” хамтлагийнхан “Намрын угалз-2025”-аас 8 цом хүртлээ 28 мин АНУ Эпштейний бүх баримтыг ил болгох хуулийн төслийг батлав 29 мин Монгол Улс “Сибирийн хүч-2” төслийн хэрэгжилтийг зохицуулах ажлын хэсэг байгуулна 34 мин К.Роналду АНУ-д 9 жилийн дараа ирж, Цагаан ордонд зочилно 35 мин АИ-92 шатахуун тасалдахгүй, улсын хэмжээнд нийлүүлэлт хэвийн байгааг мэдээллээ 40 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхав 45 мин “60 сая хожсон” гэх залинд итгэж 8 сая төгрөгөө алджээ 46 мин Эрх баригчид одоо л бидэн дээр ирнэ гэв үү 1 цаг 40 мин “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно 1 цаг 43 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 1 цаг 45 мин Казахстан ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг дэвшүүлэв 1 цаг 46 мин Өнөөдөр Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна 1 цаг 47 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эмнэл зүйн ур чадварын танхимтай боллоо 1 цаг 52 мин Б.Түвшин: Эх оронч байна гэдэг зөвхөн нутагтаа хөрөнгө оруулалт татахыг хэлэхгүй 1 цаг 53 мин МАН-ын Бага хурал удирдах зөвлөлийн 39 гишүүнийг баталжээ 1 цаг 53 мин Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа 2 цаг 24 мин Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллахаар тохиролцов 2 цаг 25 мин Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 27 мин Сэлэнгэ аймаг Буриад улстай боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов 2 цаг 28 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top