x

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Прокурорын шинэтгэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын прокурорын байгууллагын удирдах ажилтны 2024 оны нэгдсэн зөвлөгөөн болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов.

Хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчийн ёс зүйг чанд баримтлан, шударгаар ажиллах нь шударга ёс тогтох суурь нөхцөл юм гэдгийг хэлэв.

Ялангуяа улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, хэн нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, бусдад худалдагдахын эсрэг байхыг анхаарууллаа.

Ард иргэдийн боломжийг хулгайлж, нийгмийн хөгжлийг хойш татсан авлига, албан тушаалын олон арван хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхийг монголчууд анхааралтай ажиглаж байгааг сануулав.

Өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргуулахын тулд прокурорын байгууллагад нөлөөлөх, хараат бусаар ажиллахад саад учруулах зорилготой аливаа үйлдлийг тухай бүр таслан зогсоож, гагцхүү хуулийг чанд мөрдөж ажиллах ёстойг онцлов.

Газар нутаг, байгалийн баялгийг бусдад хууль бусаар эзэмшүүлж, ашиглуулсан хүмүүстэй хатуу тэмцэх, байгаль экологид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг улам эрчимжүүлж, бодит үр дүн гаргах ёстойг сануулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиа чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ дээдэлж, шударгаар ажиллаж буй прокурорууд болон прокурорын байгууллагын  эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Прокурорын байгууллагын удирдах ажилтны энэ удаагийн зөвлөгөөн “Прокурорын байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-ний зорилтын нэг болох “Бүтээмж, үр нөлөө” уриан дор болж байна.

Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын 51 удирдах албан тушаалтан биечлэн, 1200 гаруй прокурор, ажилтан цахимаар оролцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 35 мин ЧУБИ 48 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 18 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 1 цаг 20 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 1 цаг 20 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 1 цаг 22 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 1 цаг 22 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 2 цаг 51 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 2 цаг 53 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 2 цаг 54 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 2 цаг 54 мин Биткоины ханш 5%-иар уналаа 2 цаг 55 мин Булганд халиун бугын сүрэгт зориулсан биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэв 2 цаг 57 мин 18 каратын алтан суултуур Sotheby’s-д 12 сая доллараар зарагдав 3 цаг 0 мин АНУ Саудын Арабыг батлан хамгаалах хамтын ажиллагааны гол холбоотноо болгов 3 цаг 2 мин “Чингис хаан” ОУНБ руу зорчих ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 3 цаг 7 мин Монгол Улс БНХАУ-д экспортлох нүүрсийг 100 сая тоннд хүргэх санал дэвшүүлэв 3 цаг 8 мин Кино зураг авалтад ашиглах хуурамч долларыг солиулах оролдлого гарчээ 3 цаг 8 мин “Хүнсний хувьсгал”-аар үйлдвэрлэл хоёр дахин өсөж, шинэ бүтээгдэхүүний тоо 1,000-д хүрэв 3 цаг 10 мин Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 5 цаг 3 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top