x

Г.Занданшатар: Татварын бодлогын цогц шинэчлэл нь дотоодын үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжихэд чиглэх ёстой

УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар өнөөдөр Татварын ерөнхий газарт ажиллаж, парламентаас эхлүүлж буй татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформын хүрээнд санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтыг багцлан танилцуулж, үйлчилгээ, стандартын шинэчлэл, цахим хөгжлийн үе шат, явц болон холбогдох судалгаа, тоон мэдээллүүдийг хүргэв. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдтэй хийсэн цуврал уулзалтуудын хүрээнд дэвшүүлсэн зарим саналуудаас НӨАТ, АМНАТ, өв залгамжлалын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар болон зарим төрлийн татварын маргаануудын шийдвэрлэлтийн талаар тодруулсан юм.

Тэрбээр үргэжлүүлэн, татварыг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх бус эдийн засгийг зохицуулах механизмын үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тодотгоод татварын бодлого нь үндэсний үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжих, бизнесийн тогтвортой таатай орчныг бүрдүүлэхэд чиглэх учиртайг тодотголоо. Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан байгуулсан билээ. 

Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн гишүүд нийт 15 удаа уулзалт зохион байгуулж, мэргэжлийн болон чиглэлийн 12 холбоодтой уулзан, нийт 300 орчим татвар төлөгчийн төлөөлөлтэй салбар бүрт тулгарч буй татварын ачаалал, холбогдох эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаанд нь бэрхшээл учруулахуйц хуулиас давсан дүрэм, журмуудын хүрээнд нээлттэй санал солилцсон гэдгийг УИХ-ын дарга дурдлаа.

Уулзалтын үеэр Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, татвар төлөгчдийн ирүүлсэн саналаас хамгийн тулгамдаж буй асуудал нь Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан хэм хэмжээний актууд нь хуулиасаа давсан байдаг, мөн төрийн зарим байгууллагаас тогтоосон өндөр хэмжээний үйлчилгээний зохицуулалтын гэх нэртэй хөлс, төлбөр, хураамж нь татвараасаа ялгаагүй ачаалал үүсгэж байгаа нь татварын зардлыг тэр хэмжээгээр нэмэгдүүлж, хүндрэл чирэгдэл үүсгэж байгаа талаар тодотгов. Иймд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс татварын шинэчлэлийг тодорхой үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд санхүүгийн ачаалал, хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй, хууль тогтоомжид нийцээгүй төлбөр, хураамж, хөлс зэргийг хүчингүй болгох арга хэмжээний талаар Улсын Их Хурлын тогтоолыг батлуулжээ. Эдийн засгийн онолоор татвар нь зах зээлийн эдийн засгийг зохицуулдаг гол механизм, хэрэгслүүдийн цогц мөн. Харин төрөөс татварын бодлого, макро эдийн засгийн бодлогыг нэгдмэл системтэйгээр судалж, тохируулан тааруулж, нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай болдог. Ингэснээр татвар нь санхүүгийн буюу төсвийн, үйлдвэрлэлийн буюу зохицуулалтын үүргээ гүйцэтгэх боломж бүрдэнэ гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдлээ. Парламентаас санаачлан эхлүүлсэн татварын цогц шинэчлэл, төрийн болон нийтийн санхүүгийн реформыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүний үр дүнд татварын асуудлаар урт хугацаанд тогтвортой баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 17 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 20 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 20 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 23 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 24 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 26 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 28 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 29 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 30 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 1 цаг 51 мин ЧУБИ 2 цаг 4 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 34 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 2 цаг 36 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 2 цаг 36 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 2 цаг 38 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 2 цаг 38 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 4 цаг 7 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 4 цаг 8 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 4 цаг 10 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 4 цаг 10 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ...
Top