x

Хүчин төгөлдөр гэрчилгээтэй улс төрийн 37 нам УДШ-эд бүртгүүлэх шаардлагагүй

“Улс төрийн намын бүртгэл” сэдэвт уулзалтыг Улсын дээд шүүх зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид, Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ болон Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын төлөөлөл, мөн улс төрийн намын эрх бүхий төлөөлөгчид оролцсон байна.

Энэ үеэр байр сууриа илэрхийлсэн оролцогчид болон тайлбар мэдээлэл өгсөн Улсын дээд шүүхийн шүүгчдийн ярианаас тоймлон хүргэж байна.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа: 

Монгол Улсын дээд шүүх нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад л хамгийн гол анхаарлаа хандуулна гэсэн үг. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн агуулгатай зүйл. Тийм учраас Улсын дээд шүүх ямар нэг байдлаар хуулиар заагаагүй асуудлаар эсвэл журмаараа намуудад төвөг чирэгдэл учруулах ямар ч сонирхол байхгүй.

Харин Улс төрийн намын тухай шинэ хуультай холбоотой хууль хэрэглээний нэгдмэл ойлголтыг буй болгох хэрэгтэй гэж бодож байна. Хуулийг Дээд шүүх, УБЕГ, СЕХ өөр өөр янзаар ойлгодог байж ерөөсөө болохгүй.

Энэ ойлголтын зөрүүд чирэгдэх хүмүүс бол улс төрийн намын гишүүд, байгууллага болох гээд байна. Тиймээс л ойлголтоо нэгтгээд, дагаж мөрдөх журмаа  тодорхой болгоод авбал цаг заваа хэмнэх ач холбогдолтой.

Хуулийн этгээдийн Улсын  бүртгэлийн газрын дарга Ж.Аюуш: 

Улс төрийн намын нэрийн баталгаажуулалтын хуудас олгох, хяналтын дугаар олгох чиг үүрэг  нэгдүгээр сарын 1-нээс Улсын дээд шүүх рүү шилжсэн байгаа.

Улс төрийн намын бүртгэл Дээд шүүх дээр хийгдээд нэр болон тамганы бүртгэл УБЕГ-т хийгддэг хоёрдмол асуудлыг нэг байгууллагад төвлөрүүлснээрээ ач  холбогдолтой болсон гэж үзэж байна.

Монголын Социал демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сандуйжав: 

-Өдгөө хүчин төгөлдөр гэрчилгээтэй байгаа 37 намын бүртгэлжүүлэлтийн асуудал Улсын дээд шүүхэд шилжлээ гэж байна. Тэгвэл одоо байгаа улсын бүртгэлийн гэрчилгээгээ дахиж шинэчлэх шаардлагатай юу?

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ц.Мөнхтуяа: 

“Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын тухай хууль долдугаар сарын 7-ны өдөр хамт батлагдсан.

Энэ хуулийн нэгдүгээр зүйлд “Улс төрийн намын тухай шинэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн намыг дахин бүртгэхгүй” гэж заасан байгаа. Тэгэхээр намууд дахиж бүртгүүлж, гэрчилгээ авах шаардлагагүй.

Харин долдугаар сарын 1-нээс хойш зургаан сарын дотор намын дүрмээ энэ хуульд нийцүүлээд шинэчлээд бүртгүүлэх ёстой” хэмээн хариулав.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 2 цаг 38 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 2 цаг 41 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 2 цаг 41 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 2 цаг 44 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 45 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 2 цаг 47 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 2 цаг 49 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 2 цаг 49 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 2 цаг 50 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 4 цаг 11 мин ЧУБИ 4 цаг 25 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 54 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 4 цаг 57 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 4 цаг 57 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 4 цаг 59 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 4 цаг 59 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 6 цаг 28 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 6 цаг 29 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 6 цаг 30 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 6 цаг 31 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top