x

Х.Тэмүүжин: Тодорхой бүлгийн сэтгэл ханамжийн төлөө төрд "мухар олгой" үйлдвэрлэж байна

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнөөдрийн эрх баригчид, Засгийн газар зохиомол албан тушаал бий болгож, авлига хулгайг буух эзэнгүй болгож байгаа талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Түгжрэлийн сайд гэдэг албан тушаал дэлхийд хаана байгаа юм бэ? Нэг хүнд зориулаад, тодорхой бүлгийн таашаал авах гэдэг юм уу, бялуу хуваалцах тэр сэтгэл ханамжийн төлөө төрд "мухар олгой" үйлдвэрлэж байна. Энэ үр ашигтай нь мэдэгдэхгүй, хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй, зорилго чиглэл нь ойлгомжгүй эрх мэдлийг үйлдвэрлэх гэдэг нь өөрөө авлигыг бий болгож байна. Хотын дарга, түгжрэлийн сайд эрх мэдэл зэргэцүүлж булаацалдсан ийм зохиомол эрх мэдэл нь эцсийн дүндээ ийм зүйлд хүрнэ гэдэг нь ойлгомжтой байсан.

Хотын дарга нь шийдэх гээд байгаа юм уу, эсвэл Түгжрэлийн сайд нь шийдэх гээд байгаа юм уу маш их хэмжээний мөнгийг тэнд тавиад, сүүлдээ юу болсон гэхээр аль аль нь би мэдээгүй ш дээ гэдэг халхавчилсан үгний дор ногоон автобусны хулгай гараад явчихаж байгаа юм. Тэгэхээр эрх мэдлийг зохиож болохгүй. Хэн нэгэн, тэр дундаа хувь хүнд зориулж албан тушаал үйлдвэрлэж болохгүй гэдгийг харуулж байгаа нэг том жишээ нь энэ.

Эрх мэдлийг төвлөрүүлэх, мөнгийг овоолох, юмыг нуух гэдэг гурван зүйл л авлигын тулгын гурван чулуу. Тэгэхээр ногоон автобус яг адилхан. Нуусан. Үндэсний аюулгүй байдал гэдэг нэрийн дор нуусан.

Хаалттайгаар бүх юмыг хийх гэж оролдоно гэдэг нь эцсийн дүндээ юу вэ гэхээр ард нь юу ч явж магадгүй гэдэг магадлалыг нэмчихэж байгаа юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 4 цаг 58 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 5 цаг 1 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 5 цаг 2 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 5 цаг 4 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 5 цаг 6 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 5 цаг 7 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 5 цаг 9 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 5 цаг 10 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 5 цаг 11 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 6 цаг 32 мин ЧУБИ 6 цаг 45 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 7 цаг 15 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 7 цаг 17 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 7 цаг 17 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 7 цаг 19 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 7 цаг 19 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 8 цаг 48 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 8 цаг 50 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 8 цаг 51 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 8 цаг 51 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top