x

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар БНХАУ-д болсон Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал  хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтад оролцох үеэрээ ӨМӨЗО-ы Хөх хот, Ордос хотуудаар зочилж, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн-тэй уулзлаа.

Уулзалтад Монголын талаас Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Б.Бейсен, Д.Батлут нар болон Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил, БНХАУ-ын ӨМӨЗО-ы талаас ӨМӨЗО-ы Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга  Ай Лихуа, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хэрэг эрхлэх хорооны гишүүн Жян Чөнхуа, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны Тамгын гадаад хэрэг эрхлэх газрын 1 дүгээр зэргийн хянагч Жя Юунмэй, НАХЯ-ны Тусгай албаны хамгаалалт хариуцсан дарга Мөү Зэнюй, ӨМӨЗО-ы АТИХ-ын Үндэстний болон хилийн чанад дахь асуудал эрхэлсэн хорооны дэд дарга Ван Шюмин, ӨМӨЗО-ы Гадаад хэрэг эрхлэх газрын дэд дарга Лю Жыпин нарын төлөөлөгчид оролцов.

Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар  Ноён Сүнь Шаочөний 2023 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц үзүүлснийг тэмдэглэхэд таатай байгааг уламжлав. Үргэлжлүүлэн, хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлснийг дурдаад 2023 оны байдлаар хоёр талын худалдаа 17.6 тэрбум ам.долларт хүрэхэд ӨМӨЗО чухал үүрэгтэй байсныг онцоллоо. Цаашид хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрс  идэвхжүүлж, худалдааны хэмжээг ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларт хүргэх тухай тохиролцоог бодит ажил болгохын тулд Монгол, Хятадын хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, зарим боомтыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийн үйл ажиллагааг саадгүй явуулах зэрэг чиглэлд хоёр тал сүүлийн саруудад идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд ӨМӨЗО-ы Ардын засгийн газартай илүү нягт хамтран ажиллах саналтай байгаагаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар илэрхийллээ. Мөн Монгол Улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2600 гегаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний салбарт туршлагатай, тэргүүний техник, технологи бүхий БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдтэй бид хөрөнгө оруулах, барих-ашиглах-шилжүүлэх концессын хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн, Хятад-Монгол хоёр улс бол ойрын хөршүүд, тогтвортой хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн төдийгүй  ӨМӨЗО нь хоёр орны  харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад  цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан ӨМӨЗО иргэдийг Монгол Улсад зочлохыг урилаа.

Ташрамд дурдахад жил бүр ӨМӨЗО-ы АЗГ-ын тэтгэлгээр Монгол Улсаас бакалаврын түвшний 150 оюутан суралцдаг бөгөөд их, дээд сургуулийн хамтын ажиллагаа, оюутан солилцоо, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг эрчимжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн БНХАУ-д инженер, архитекторболон шинжлэх ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний оюутан сургах саналаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга уулзалтын үеэр илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 5 цаг 2 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 5 цаг 5 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 5 цаг 5 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 5 цаг 7 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 5 цаг 9 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 5 цаг 11 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 5 цаг 12 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 5 цаг 13 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 5 цаг 14 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 6 цаг 35 мин ЧУБИ 6 цаг 49 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 7 цаг 18 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 7 цаг 21 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 7 цаг 21 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 7 цаг 23 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 7 цаг 23 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 8 цаг 52 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 8 цаг 53 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 8 цаг 54 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 8 цаг 55 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top