x

УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн гишүүд Лондон хотноо хийсэн айлчлалаа өндөрлүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь Британи-Монголын парламентын бүлгийн урилгаар Лондон хотноо 2018 оны аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 02-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Н.Учрал нар багтсан байна.

Монголын парламентын төлөөлөгчдийг Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жон Гроган хүлээн авч, Уэстминстерийн ордонтой танилцуулсны дараа Британийн парламент Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны үйл ажиллагааны талаарх асуулгын цагаараа  Британи-Монголын харилцааг хэрхэн үнэлж байгаа тухай  асуудлыг анх удаагаа хэлэлцсэн байна. Парламентын гишүүдийнхээ асуултад тус улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны сайд хариулт өгчээ. Тус хэлэлцүүлгээр Монгол Улсын гадаад хамтын ажиллагаа, тэр дундаа өмнөд, хойд хөрштэйгээ болон БНСУ, БНАСАУ-тай харилцах харилцаа хийгээд  гадаадын хөрөнгө оруулалтын бодлого парламентын гишүүдийн сонирхлыг ихээхэн татаж байсныг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлсэн юм.

Төлөөлөгчид айлчлалын өдрүүдэд Британийн парламентын Төсвийн байнгын хорооны төлөөлөл болон Британийн Засгийн газраас Монгол Улстай харилцах худалдааны элч Жулиан Найттай уулзалт хийсэн байна.

Мөн Лондонгийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцжээ. Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх өргөн боломжийн талаар санал солилцсон энэхүү уулзалтын үеэр  Лондонгийн хөрөнгийн биржийн Хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц хариуцсан захирал Антонелла Амадей Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд хүргэх, Монголын төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг амжилттай зохион байгуулахад туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Энэ онд тохиож буй Монгол Улс, Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ажлын айлчлал өнөөдөр өндөрлөж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 32 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 47 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 1 цаг 6 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top