x

Хаврын морин уралдаан зохион байгуулах хуулийн төсөл өргөн барив

Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хаврын морин уралдаан зохион байгуулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ц.Туваан нар /2024.01.22/ УИХ-ын даргад өргөн барилаа. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Сүүлийн үед малчид болон уяачдаас хаврын морин уралдаантай холбоотой санал ирүүлж байгаа. Мөн үндэсний өв соёл, талын монголчуудын хүүхэд наснаасаа морь унах, дээдлэх уламжлал алдагдаж байгаа талаар хүсэлтүүд ирсэн.

Удаан хугацаанд судалгаа хийсний үр дүнд өнөөдрийн хуулийн төслийг өргөн барьж байна. Монголчууд шинийн 15-ны дотор урин хавартай золгосны баяр болгож морио уралдуулдаг заншилтай. Энэ нь өвлийн морин уралдаан хэмээн мушгиж ярьдгаас тэс ондоо зүйл. 

Монголчуудын нүүдэлчин ахуй соёл хумигдаж хотжих байдал анзаарагддаг. Үүний дотор морины өв соёл орхигдох зүйл гарч байгаа. 

Хаврын морин уралдаантай холбогдуулан хүүхдийн эрхийн асуудал яригддаг. Хуулийн төсөлд гадна агаарын температур цельсийн нэмэх хэм рүү орж ирсэн үед морины уралдаан зохион байгуулах заалтыг оруулж ирсэн. 

Бас нэгэн сөрөг зүйл нь ард иргэд нэгдсэн зохион байгуулалтгүй, холбогдох албаны хяналтгүй орчинд уралдаж байна. Тэгэхээр хорьсон тохиолдолд иймэрхүү уралдаан ихсэж байгаа юм. Энэ асуудлыг харьяа байгууллагын хяналтын дор зохион байгуулах хуулийг санаачилсан.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон руу Монголын унаач, уяач нар гарч морин уралдаан зохион байгуулах явдал түгээмэл болж байна. Талын морьтон монголчууд бид морин соёлоо нэг тийш нь алдах вий гэсэн зовнил байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-Хаврын морин уралдааныг тавдугаар сарын 1-н хүртэл хорьсон. Тухайн адууны шинэ ногоонд гарч буй цаг хугацаанд уралдаан зохион байгуулж байгаа нь шууд утгаараа үржилд муу нөлөө үзүүлж байна. 

Даяаршиж буй дэлхийд монголчууд бидний ондоошлын гол асуудал нь эрийн гурван наадам. Үүнийг шууд утгаараа Өвөр Монголчуудад алдах нөхцөл байдал тулгарсан. Тэгэхээр зөв талаас нь харж уралдаанаа зохион байгуулах нь уяачид, морь сонирхогчдын хамгийн их хүсэж буй асуудал юм. 

Өөрсдийнхөө хүч хөдөлмөрийг шавхаж хавартай золгосон малчдад хөөр гунигийг нь хуваалцах баярыг хийлгэх ёстой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 7 цаг 20 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 7 цаг 23 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 7 цаг 23 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 7 цаг 26 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 7 цаг 27 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 7 цаг 29 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 7 цаг 31 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 7 цаг 31 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 7 цаг 33 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 8 цаг 53 мин ЧУБИ 9 цаг 7 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 36 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 9 цаг 39 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 9 цаг 39 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 9 цаг 41 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 9 цаг 41 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 11 цаг 10 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 11 цаг 11 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 11 цаг 12 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 11 цаг 13 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top