x

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргыг сонголоо

УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шинэ гишүүдийг томилсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны эхний хурал өнөөдөр (2024.01.22) болж, зөвлөлийн даргаа сонголоо.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.5-д “Зөвлөлийн гишүүд нь даргаа олонхын саналаар 2 жилийн хугацаагаар сонгож, чөлөөлнө. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан сонгож болно” гэж заасныг хуралдаан даргалагч Р.Рэнцэнбазар дурдаад, Зөвлөлийн даргад нэр дэвшигч Н.Энхбаяр, Н.Ууганбаатар нарын талаар танилцуулж санал хураалт явууллаа. Санал хураалтаар Зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр 71.5 хувийн санал авч Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар сонгогдлоо.  

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан шинэчлэлийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ байнгын, орон тооны мэргэжлийн институци болох Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилж ажиллуулахаар хуульчилсан. Зөвлөл нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед шаардлагатай мэргэжлийн зөвлөмж, дүгнэлтийг гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх тул түүний үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх зайлшгүй шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу мэдэгдсэн юм.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаярт УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн тогтвортой байдлын дарга асан Д.Даваасамбуу нар тамга тэмдэг болон 2018-2023 оны үйл ажиллагааны тайланг гардуулан өглөө.

Энэ үеэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, Төсвийн тогтвортой байдлын үйл ажиллагаанд цаашид  олон нийтийн оролцоог хангах,  ил тод нээлттэй мэдээлэх, хэлэлцүүлэг зохион байгуулах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, түүнээс суралцах, эдийн засгийн тохиромжтой загварыг ашиглах зэрэг асуудалд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ийнхүү албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо хэмээгээд, Төсвийн тогтвортой байдлын даргаар сонгогдсон Н.Энхбаяр болон гишүүдэд ажлын амжилт хүслээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь эдийн засгийн төсөөлөл, таамаглал хийх, төсвийн болон хөгжлийн бодлогын тогтвортой байдалд шинжилгээ хийх, төсөвт учрах эрсдэлийн шинжилгээ хийх, төсвийн реформ, төсвийн зарлагын реформ, энэ дотор нийтийн санхүүгийн реформ, сангуудын реформуудыг хийхэд судалгаа нотолгоо нь дээр үндэслэн дүгнэлт, зөвлөмж гаргаж УИХ-ыг шийдвэр гаргахад туслалцаа үзүүлэх, төсөв, санхүүгийн холбогдолтой шийдвэрийн нөлөөллийг таниулах зорилгоор олон нийтийг төсвийн талаарх мэдээллээр хангаж, төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Мөн  эдийн засгийн таамаглалын тайлан, төсвийн эрсдэлийн болон төсвийн тогтвортой байдлын тайлан, бодлогын нөлөөллийн шинжилгээний тайланг сар, улирал бүрээр гарган хуралдаанаараа хэлэлцэн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулж, олон нийтэд мэдээлэх ба хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэгтэй гэдгийг тодотголоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 7 цаг 21 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 7 цаг 24 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 7 цаг 25 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 7 цаг 27 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 7 цаг 29 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 7 цаг 30 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 7 цаг 32 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 7 цаг 33 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 7 цаг 34 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 8 цаг 55 мин ЧУБИ 9 цаг 8 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 38 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 9 цаг 40 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 9 цаг 40 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 9 цаг 42 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 9 цаг 43 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 11 цаг 11 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 11 цаг 13 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 11 цаг 14 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 11 цаг 15 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top