x

УИХ-ын 2023 оны намрын ээлжит өндөрлөлөө

УИХ-ын 2023 оны намрын ээлжит өндөрлөлөө. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

Тэрээр "УИХ-ын эрхэм гишүүд, хадагтай ноёд оо! УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент намрын отгон чуулганаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасан ажлын 75 өдөр хуралдаж, 224 хууль, УИХ-ын 62 тогтоол баталлаа. Эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган боллоо. 

Энэ чуулганыг бүхэлд нь шинэчлэлийн парламент байсан гэж дүгнэж болно. 2023 онд Монгол Улс 3.5 сая иргэнтэй болсон. Тиймээс УИХ ард түмний засаглах эрхийг хангах, төлөөлөх, хэрэгжүүлэх, цахим парламент байх зорилтоо хэрэгжүүллээ. 

Олуулаа болохын хэрээр монголчууд их нүүдлийн зүг хөдөлж эхэллээ. Цэгцрэх хөдөлгөөний чуулган болсон гэж хэлмээр байна. Уламжлал шинэчлэл хоёрын тэнцвэр, хулгайч хууль зөрчигчдийг илрүүлэн шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн хөдөлгөөн идэвхэжсэн цаг үеийг туулж байна. 

Бужигнаантай ч нийгмийн бухимдалтай юм шиг санагдах энэ хөдөлгөөн эмх цэгцээ олох эерэг үйл явц юм. Ардчилал улам хэрсүүжиж, төлөвшинө. Үр дүнд нь Монгол улс хүчирхэгжиж, хүн бүр жаргалтай амьдрах нөхцөл бүрдэнэ.

Нийгэмд бухимдал их байна гэсэн дүгнэлтийг судалгааны байгууллагууд гаргасан. Энэ нь шударга бус болон эдийн засгийн өсөлтийн хүртээмжгүй байдлаас шалтгаалж байна. Иргэдийн амьдрал сайжраагүй байхад эдийн засаг өсөж, инфляц нэг оронтой тоонд байна гэж ярих бухимдлыг үүсгэсэн гэжээ. 

УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай явуулж, 412 гэрчийг дуудан оролцуулсан. Өмнө нь өндөр дээд түвшний улс төрч, эрх мэдэл бүхий хууль сахиулагч, шударга бус замаар бизнес эрхлэгч гурав эрх ашгаараа нийлсэн тогтолцоо бүх юмыг далдалдаг байсан. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 10, 20 жилээр далд байсан хулгай дээрэм ил гарч нийгмийг бухимдуулж байгаа. Гэхдээ ард иргэд хариуцлага тооцох асуудал муу байна гэсэн.

Эрхэм гишүүд ээ! Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн  үндсэн хуультай ардчилсан улс. Хэнээс ч хараат бус ажиллах шүүх засаглал, зөвлөлдөж, маргалдаж мэтгэлцэж хуулиа тогтоох парламентын засаглал, хэн нэгний нөлөөнд үл автах хэвлэл мэдээлэл бол ардчиллын дархлаа. Хэсэг бүлэг хүмүүс явцуу ашиг сонирхлоор ардчилалд халддаг байхыг хэрхэвч бид зөвшөөрөхгүй. 

Өчигдөр би тролл гэдэг гадаад үг хэрэглэсэн. Үүнийг Гоголын зохиолд гардаг шиг амгүй албатууд гэж нэрлэвэл зохино. Нийгмийн сүлжээний нээлттэй бүтцийн ард нуугдсан асар их мөнгө, нарийн бүлэглэлүүд идэвхжиж байна. Энэ нь ардчилалд учирч буй эрсдэлд үзэгдэл хэмээн үзэж талсан сэргийлэх олон арга хэмжээ авч байгаа. 

Авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны суурь шинэчлэл, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх Засгийн газрын шийдвэр бүхнийг УИХ гацаа саадгүй баталсан. Гэхдээ Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж чадахгүй, байр сууриа нэгтгээгүй зэрэг асуудлын буруутан нь УИХ болдог жишиг тогтож, парламентын нэр хүндэд нөлөөлж байна. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах маш чухал сонгуулийн жил эхэлж байна. 126 гишүүн, бүсчилсэн найман тойрог шинэ Монголын шинэ түүхийг бичнэ гэсэн хүлээлт байгаа. Энэ удаагийн сонгуульд намууд бодлогоор өрсөлдөх, нэг аймаг услах бус, бүс нутгийн хөгжил дэвшлийн төлөө өрсөлдөх ёстой. 

Дэлхий дахинд үүссэн шинэ эрсдэл улс орны хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүд дотоодын эв нэгдлээ бэхжүүлэхийг шаардсаар байна. Улс төрийн хариуцлагын босго өндөрсөж энэ цаг үетэй хөл нийлүүлэх нь улс төрчдийн сорилт, сонголт юм.

Тиймээс үйлдэл, үйл хэрэг бүрээрээ манлайлагч байгаа хэмээн эрхэм нөхдөөсөө хүсэж, УИХ-ын 2023 оны намрын нэгдсэн чуулган хаасныг мэдэгдье" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 8 цаг 25 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 8 цаг 28 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 8 цаг 28 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 8 цаг 31 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 8 цаг 32 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 8 цаг 34 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 8 цаг 36 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 8 цаг 36 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 8 цаг 37 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 9 цаг 58 мин ЧУБИ 10 цаг 12 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 10 цаг 41 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 10 цаг 44 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 10 цаг 44 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 10 цаг 46 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 10 цаг 46 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 12 цаг 15 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 12 цаг 16 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 12 цаг 17 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 12 цаг 18 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top