x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баян” өндөгний үйлдвэрт зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань суманд байрлах “Баян” өндөгний үйлдвэрт 2024 оны нэгдүгээр сарын 12-нд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

“НВЦ” компанийн “Баян” өндөгний үйлдвэр нь өнөөдрийн байдлаар улсдаа хамгийн олон буюу нэг сая толгой шувуутай бөгөөд дотоодын нийт өндөг үйлдвэрлэлийн 50 хувийг дангаараа хангаж байна.

“Баян” өндөгний цогцолбор үйлдвэр нь:

  • Өндөглөгчийн болон дэгдээхэйн аж ахуй,

  • Бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр,

  • Өндөг ариутган, ангилж савлах автомат МОБА машин,

  • Өндөг амилуулах инкубатор, шувуу нядалгааны цех,

  • Орчин үеийн аппарат хэрэгсэл бүхий хими, микробиологийн лаборатори,

  • Шингэн өндөг ариутган боловсруулах цех зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой, бүрэн автомат үйлдвэрийн цогцолбор бөгөөд 100 хувь үндэсний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдсан.

2024 онд хүчин чадлаа нэмэгдүүлж 1.5 сая шувуутай болохоор төлөвлөж байгаа аж. Ингэснээр Монгол Улс өндөгний хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой болох юм.

Тус үйлдвэрийн хамт олон хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Тодруулбал, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодоосоо 100 хувь хангах зорилт тавиад буй өндөгний үйлдвэрлэлд хамгийн сүүлийн үеийн нөү хау, технологийг нэвтрүүлсэн салбартаа тэргүүлэгч, үлгэр жишээ хамт олон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 8 цаг 26 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 8 цаг 28 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 8 цаг 29 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 8 цаг 31 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 8 цаг 33 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 8 цаг 34 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 8 цаг 36 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 8 цаг 37 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 8 цаг 38 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 9 цаг 59 мин ЧУБИ 10 цаг 12 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 10 цаг 42 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 10 цаг 44 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 10 цаг 45 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 10 цаг 46 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 10 цаг 47 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 12 цаг 16 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 12 цаг 17 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 12 цаг 18 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 12 цаг 19 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top