x

ОХУ-ын Москва мужийн Элэг судлалын институцийн дарга Павел Олегович Богомоловыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2023.12.06) Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын даргын хувьд ОХУ-ын Москва мужийн Эрүүл мэндийн яамны Элэг судлалын институцийн дарга Павел Олегович Богомоловыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар элэгний D вирусын эмчилгээг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцав.

    Павел Олегович Богомолов нь элэгний C болон B вирусын халдварыг эмчлэх, D вирусыг эмчлэх шинэ эмийн эмнэл зүйн туршилт, судалгааг амжилттай хэрэгжүүлсэн зөвлөх мэргэжилтэн бөгөөд Москва мужид элэгний өвчлөлийг хэрхэн бууруулсан туршлагыг хуваалцаж, хамтарч ажиллах чиглэлээр Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн урилгаар манай улсад ажиллахаар ирээд буй юм байна.

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын дарга Л.Мөнхбаатар уулзалтын эхэнд, 2016-2020 онд Монгол Улсад хэрэгжсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр нь элэгний C вирусыг эмчлэхэд төвлөрч байсан бол одоо D вирусыг хэрхэн эмчлэх вэ гэдэг нь тулгамдсан асуудал болж байна. Тиймээс D вирусын эмчилгээнд ОХУ-тай хамтарч ажиллахад туйлын таатай байх болно. Таныг энэ асуудалд санаа тавьж буйд талархаж байна хэмээв.

    Павел Олегович Богомоловын зүгээс Москва муж нь Монгол Улстай хүн амын тоо ойролцоо. Москва мужид элэгний вирусын халдвар нийт хүн амын 2 хувьд тархсан гэж үздэг бол Монгол Улсад энэ тоо нэлээд өндөр байна. Москва мужид элэгний өвчний эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчлөлийг бууруулах тал дээр тодорхой амжилтуудад хүрсэн. Монгол Улсын хувьд ч ийм боломж бүрэн бий хэмээгээд зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын дарга Л.Мөнхбаатар тус Комиссын хурал ирэх оны гуравдугаар сард ОХУ-д болохыг дурьдаад, элэгний D вирусын эмчилгээнд хоёр улс хамтран ажиллах асуудлыг Комиссын хурлын нэг сэдэв болгон хэлэлцэх боломжтойг тэмдэглэлээ.

    Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн байлцав. Тэрбээр, элэгний хорт хавдрын өвчлөл манай улсад өндөр байгаагийн шалтгаан нь элэгний C болон B вирусын халдвартай холбоотой. Тэр дундаа B вирусын халдвар D вирустай давхцсан байдаг нь эмчилгээнд хүндрэл учруулдаг. Энэхүү вирусыг эмчлэх өртөг маш өндөр учир иргэдэд үнэтэй тусаж байна. Түүнчлэн, одоогоор Эрүүл мэндийн даатгалаас даах боломжгүй учир өөр гарцуудыг хайх шаардлагатай. Монгол улс даяар элэгний C болон B вирус, тэр дундаа B вирус нь D вирустэй хавсарч тархах болсон учир парламентын зүгээс ч үүрэг гүйцэтгэж, яаралтай арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Монгол Улс элэгний D вирустэй тэмцэх үйлсэд ОХУ-ын эрүүл мэндийн салбарыг татан оролцуулах асуудал биелэх боломжтой. Үүний нэг нь Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хурлын хэлэлцэх асуудалд тусгаж, хэрэгжүүлэх явдал юм гэж санал бодлоо илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 46 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 47 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 49 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 52 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 55 мин Баянзүрхийн 52 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад бэлэн боллоо 1 цаг 2 мин Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө 1 цаг 3 мин Сургуулийн төрөлжсөн олимпиадууд 11 сарын 12-28-нд үргэлжилж байна 1 цаг 4 мин Тайланд руу зорчих монгол иргэдэд “Visa-Run” хяналт чангарав 1 цаг 5 мин Богдхан ууланд зэрлэг амьтдад био техникийн арга хэмжээ авч, хужир тавилаа 1 цаг 14 мин Хуурамч валют солиулахыг завдсан хэргийг шалгаж байна 1 цаг 14 мин Дэлхийн хүүхдийн өдрийг “Миний өдөр. Миний эрх” уриан дор тэмдэглэж байна 1 цаг 15 мин МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ 1 цаг 44 мин Улсын хэмжээнд 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж байна 1 цаг 59 мин Уго Чавес ба түүний нөхөд 2 цаг 9 мин С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ, Хятадыг хамарсан зөрчилд хүрэх эрсдэлтэй 2 цаг 23 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 5 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 3 цаг 8 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 3 цаг 13 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 3 цаг 16 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top