x

"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаанаар тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2023.10.25/ 11 цаг 24 минутад, гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлсэн.

Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хянан шалгагч нарыг томилсныг тодотгоод өнөөдрийн хуралдаанаар Хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах, нотлох баримт гаргуулах тухай Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр болсныг танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Ажлын даалгаврын 2 дугаар зүйлд уламжлалт анагаах ухааны эмчилгээнд ашигладаг эм болон эмийн түүхий эд, чанар, аюулгүй байдал, бүртгэлийн асуудлыг тусгах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут “Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гаалийн ерөнхий газар, бусад хяналт, шалгалтын байгууллагуудтай хамтраад цахим орчинд эм худалдан борлуулах асуудлыг зохицуулах шаардлагатай байна. Иймд энэ асуудлыг ажлын даалгаварт тусгах нь зүйтэй” гэсэн санал хэлэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен “Эмийн үнийн өсөлттэй холбогдуулан эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангууд зохиомлоор үнэ нэмэгдүүлж буй эсэхийг сайтар судлах чиглэлийг хянан шалгагч нарт өгөх нь чухал” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт дахь эмийн чанар, аюулгүй байдлын чанарын баталгаажуулалтаас гадна биологийн нэмэлт бүтээгдэхүүн, амин дэм, бүртгэлгүй эмийн импортын асуудлыг судлах, хянах зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн олон улсын стандартын хэм хэмжээнд эмийн чанарын хяналтын лабораториуд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянах шаардлага буй тул Стандарт, хэмжил зүйн төвтэйгөө хамтрах нь чухал” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн “Зөрчлийн тухай хуульд ямар ч бичиг баримт бүрдүүлэхгүйгээр амин дэм болон нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж болно гэж заасан байдаг. Тухайн үед би энэ асуудлыг яриад зөвөөр ойлгуулж чадаагүй. Иймд  энэ асуудлыг шалгах нь зүйтэй" гэхийн зэрэгцээ гишүүдээс гаргасан саналуудыг тогтоолын төсөлд тусгахаар болов.

Хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах, нотлох баримт гаргуулах тухай Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 13 цаг 46 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 14 цаг 49 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 14 цаг 51 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 14 цаг 52 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 14 цаг 54 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 14 цаг 56 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 14 цаг 58 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 15 цаг 1 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 15 цаг 3 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 15 цаг 6 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 15 цаг 10 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 16 цаг 52 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 3 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 17 цаг 4 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 17 цаг 6 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 17 цаг 8 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 17 цаг 11 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 17 цаг 11 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 17 цаг 16 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 18 цаг 55 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top