x

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн иргэдийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” нийгэмлэгийн санаачилгаар өнөөдөр (2023.01.23) болсон иргэдийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Энэ үеэрээ элэгний гепатит Д вирусийн эмийг оруулж ирэх эрх зүйн орчин, эмчилгээнд нэвтрүүлэх асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, асуултад нь хариулав. 

Гепатит В, С вирусийг бодвол гепатит Д вирус нь элэгний хатуурлыг түргэсгэдэг, хатуурал үүсэх гол шалтгаан болдог байна. Тиймээс иргэд уг вирусийн эмийг оруулж ирж, эмчилгээнд нэвтрүүлэхийг шахаж, шаарддаг ч шийдвэрлэгдэхгүй удааширч буй юм байна. 

Иргэдийн уулзалтад оролцох үеэрээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад иргэдийн уулзалтаас гарсан шаардлагыг уламжлан дамжуулж, эмийг оруулж ирэх асуудлаар иргэдтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр элэгний гепатит Д вирусийн эмчилгээнд хоёр эм хэрэглэж байгаа бөгөөд нэг эмийг нь Монгол Улсад оруулж ирэх албан ёсны уулзалт, хэлцлүүдийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар 2019 онд эхлүүлсэн ч уг эмийг үйлдвэрлэгчийн тодорхой шалтгааны улмаас энэ ажил одоогоор зогсонги байдалд оржээ. Тиймээс эмийг оруулж ирэх үйл явцыг шуурхайлах үүднээс иргэдтэй хамтран ажиллах, иргэдийн оролцоог хангах зайлшгүй шаардлагатай талаар тэрбээр уулзалтын үеэр хэлсэн юм. Тэрбээр мөн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгаж, гепатит Д вирустэй иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулах зорилго тавьсан. Үүнтэй холбоотойгоор 2023 оны улсын төсөвт 13.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Иймд 2023 ондоо багтан гепатит Д вирустэй хүмүүсийн эмчилгээнд түлхүү анхаарч ажиллах шаардлагатай” гэв.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэд элэгний гепатит Д вирусийн эмийг оруулж ирэх үйл явцыг түргэсгэхийн тулд уг эмийг үйлдвэрлэгч компанид иргэдийн гарын үсэг зурсан хүсэлтийг илгээх, Засгийн газарт мөн үйлдвэрлэгч компанитай гэрээ хэлцэлд орохыг шахах,  гол эмийн эмчилгээ нэвтэртэл элэг хамгаалах эмчилгээ хийх, үнийг бууруулах, гепатит Д вирус тоолох, үг үйлчилгээг даатгалд хамруулдаг болох гээд тодорхой ажлуудыг хийхэд иргэдийн оролцоог хангаж, хамтран ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгтэй зөвшилцсөн байна. 

Манай улсад хот, хөдөөгийн 10-64 насны хүн амын 8.1 хувь нь гепатит С вирусийн, 9.4 хувь нь гепатит В вирусийн, тэдгээрийн 51.3 хувь нь гепатит В, Д вирусийн хавсарсан халдвартай байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын дундах В вирусийн тархалт 11.8 хувиас 10.6 хувь болон буурсан боловч В вирустэй эерэг хүмүүсийн дунд гепатит Д хэлбэрийн тархалтыг 60-80 хувь хэмээн тодорхойлжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 9 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top