x

Ардчилсан намын нарийн бичгийн дарга нарыг томилжээ

Оны босгон дээр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр тус намын нарийн бичгийн дарга нарыг шинээр томилжээ. Энэ нь өнгөрөгч оны нэгдүгээр сард Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгож, томилсноос хойш намын удирдлагын бүтцэд хийж байгаа сүүлийн томилгоо, ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хийж байгаа эхний томилгоо юм.

Боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Энхтайваны Энхпүрэв:

12 настайдаа их сургуульд элсэж, 24 насандаа Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж байсан тэрбээр олон нийтэд “Электрон жаал” нэрээр танигдсан. Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын зөвлөх, Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Саруулсайханы Цэнгүүн:

Маркетинг, Санхүү менежментийн магистр зэрэгтэй тэрээр чөлөөт зах зээл, хувийн өмч ба эрх чөлөөг хамгаалах чиглэлд дуу хоолойгоо өргөж Ардчилсан намын хөгжлийн бодлогын асуудалд баруун төвийн үзэл баримтлалд тулгуурлан ажиллана.

Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Булганбаатарын Батзаяа:

Боловсролын удирдлага, бизнеийн удирлагын чиглэлээр суралцаж төгссөн. Боловсролын мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой, Монголын анхдагч эдтек төсөл болох “Тэтгэлэг апп”-ын үүсгэн байгуулагч, “Эрх чөлөөг эрэмлэнэ” уриатай Open Club-ийн ерөнхий зохицуулагч.

Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Баяндүүрэнгийн Энхдөлгөөн:

Канадын Бритиш Колумбын Их сургуулийг Олон Улсын харилцааны чиглэлээр төгсөж Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн нарийн бичиг, АН-ын бодлого, стратеги судалгааны хүрээлэнд улс төр, гадаад харилцааны чиглэлээр ажилласан туршлагатай.

Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан Нарийн бичгийн дарга Норовсамбуугийн Гансүх LL.B, LL.M, Төрийн удирдлагын доктор (Ph.D.)

2016 онд Ардчилсан намд элсэж Эрүүл мэндийн Сайдын хэвлэлийн төлөөлөгч, УИХ Гишүүний зөвлөх, АН-ын стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга, АН-ын даргын дэргэдэх бизнес зөвлөлийн тэргүүн, УИХ дахь АН-ын Бүлгийн орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Олон нийтэд MongolHD "Apprentice Mongolia" шоуны шилдэг оролцогч гэдгээр нь танигдсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 16 цаг 21 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 17 цаг 31 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 17 цаг 32 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 17 цаг 33 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 17 цаг 34 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 17 цаг 35 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 17 цаг 36 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 17 цаг 37 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 17 цаг 41 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 17 цаг 47 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 17 цаг 49 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 17 цаг 51 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 17 цаг 53 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 17 цаг 54 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 17 цаг 55 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 17 цаг 56 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 17 цаг 57 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 17 цаг 58 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 17 цаг 59 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 18 цаг 0 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top