x

Луу жилийн босгон дээр Лу.Гантөмөр АН-ыг зангидаж чадлаа

Сонин хувь тохиол юм гэж үүнийг харж сууна. Үнэндээ удаа дараа УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн, дотоод эв нэгдлээ алдсан, ямар ч бодлогогүй, нэгдсэн зорилгогүй, цаашлаад тамга тэмдэг гэрчилгээгүй, дүрэмгүй намыг удирдана гэдэг хэр баргийн аавын хүүгийн сонголт биш. Цаашлаад хүсэх зүйл ч биш. Энд тэндгүй бичил Ардчилсан нам бий болчихсон, хөл толгой нь мэдэгдэхгүй нэг нэгнээ үгүйсгэсэн залуус хэлхэлдэж, хэн дуртай нь тамга, тэмдэгний хэрүүл хийж, шүүхэд ханддаг, итгэл үнэмшлээ гээчихсэн хэдэн эгэл дэмжигчтэй л нам болчихсон байв. Харин байгаагаас Ардчилсан нам гэдэг нэр л бүтэн байсан байх шүү. Ердөө 2016 оны УИХ-аас хойш Ардчилсан нам Лу.Гантөмөрт ирэх зургаан жилийн хугацаанд ёстой ёроолдоо хүртэл унасан даа. Түүнээс өөр газар, гарц, уналтын доод цэг байхгүйг бодитоор харуулсан гэхэд болно.

Олон нийтийн зүгээс Ардчилсан нам эргэж нэгдэн нийлээсэй гэдэг хүсэл зориг битүүхэн байсан ч уналтын үе шатад хүлээлт нь бүдгэрсээр л байсан. Итгэл үнэмшил ч буурч байв.

Хэдийгээр 2020 оны УИХ-ын сонгуульд 11 гишүүнтэй болсон ч сөрөг хүчний үүргийг хангалттай биелүүлж чадахгүй гаргасан шийдэл, шийдвэр нь хүртээмжгүй, сул, үнэ хүндгүй, бэлэгдлийн чанартай гээд сугалаад авах өнцөггүй болтлоо мохож бас мөхсөн байсан. Үүнийг үгүйсгэх хүн гаргахгүй биз. Тэгвэл 2023 оны нэгдүгээр сарын 19-нд Ардчилсан нам Лу.Гантөмөр гэх нэгдсэн нэг толгойтой болж, бүрэн бүтэн болсон өдөр гэхэд хилсдэхгүй. Энэ өдөр ардчиллыг нэгтгэх их үйл хэргийг түүнд Үндэсний бодлогын хорооны 300 гишүүний 50-иас илүү хувь нь буюу 152 гишүүн дэмжиж, итгэл хүлээлгэсэн байдаг. Магадгүй энэхүү үйл хэрэг 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын дараа бичигдэх улс төрийн томоохон шийдэл, шийдвэр ч байх гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Хэдийгээр намаа бүтэн авч үлдэх улс төрийн зоригтой шийдвэр боловч хувьсгалын дайтай үнэлэгдэх улс төрийн сонголт байсан юм. Тиймдээ ч энэ өдөр Ардчилсан намынхан төдийгүй гишүүд дэмжигчид хүртэл хөл нь газар хүрэхгүй болтлоо баярласан билээ. Үүнтэй зэрэгцэн нийгмээс ирэх шүүмжлэлүүд ч байв. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөрийг намаа нэгтгэж чадахгүй зугтаана. Эсвэл олон фракцийнхаа хүсэл сонирхолыг дийлэхгүй шантраад хаях байх. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг эв нэгдлийг багцалж, зангидаж чадахгүй хаяна. Тэр намын дарга байхад хэтэрхий зөөлдөнө. Ганцхан сарын настай намын даргаар Лу.Гантөмөр байх болно гэх зэргээр шүүмжилж байжээ.

Гэтэл эргээд хартал харин тийм биш байсныг, тэр чадсаныг та бид харж байна. Харин ч тэдний энэхүү хүсэл зорилгын эсрэг ажиллаж, намын даргыг мөнгөтэй эсвэл булчинтай хүн удирддаггүйг батлан харуулж, хэрхэн менежменттэй, зөөлөн хүч, зөв тактиктай байх вэ гэдгийг тод томруунаар харуулав.

Түүнд энэ дайны ур ухаан, улс төрийн туршлага, зангараг байгааг ч батлав. Түүний Ардчилсан намд хэрэгжүүлсэн шийдэл, шийдвэрт хийрхэл байсангүй. Хий хоосон пиар ч байсангүй. Харин бодлогын буюу менежменттэй алхамыг шат дараатай хийж, бүтэн жилийн буюу ойн дээрээ Ардчилсан намыг өнгө өнгөөр нь шоо адил эвлүүлж, зангидаж чадлаа. Тэрбээр, эмэгтэйчүүдийн байгууллагаа нэгтгэж, манлайллыг үзүүлэх шийдвэрийг гаргалаа. Нийслэл, сум, орон нутгийн үүр байгууллагуудтайгаа уулзаж, бодлогоо танилцууллаа, зорилгоо ч нэгтгэлээ. АН-ын дотоод бүтэц өөрчлөлтийг хийж, 80, 90 оны залуусаар багаа бүрдүүлж, шинэ үеэ дэмжлээ. Нийслэлийн Ардчилсан намын удирдлагыг сонголоо. Ардчилсан залуучуудын холбоогоо ч эзэнтэй болголоо. Ардчилсан намын гал тогоо барих буюу бодлого зангидах генсекээ ч батламжлав. Намын дотоод бодлого буюу Дэд дарга нараар улс төрийн туршлагатай хүмүүсээ томилов. Дутах гачигдах зүйлгүйгээр Ардчилсан намын дотоод шинэчлэл, бодлого, эв нэгдлийг хангалаа. Үнэндээ Лу.Гантөмөр АН-ыг асар богино хугацаанд эвлүүлж чадав. Намын дэргэдэх бүх байгууллагаа жигдлээд зогсохгүй ард түмний санал бодлыг сонсож, иргэдийн аж амьдрал ямар хэмжээнд хүрсэн бэ. Малчид, мал аж ахуй хэр байгаа гэдгийг судлахаар багаараа наран ургах зүгээс эхлэн Монгол Улсаа хэдэнтэй тойрчихлоо. Шартай ч юм шазруун ч юм, тэр. Энэхүү уулзалтын үеэр “Өргүй Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, багийнхаа менежмент бодлогоо танилцуулж эхэллээ. Мөн УИХ дахь АН-ын бүлэг улс оронд өрнөж байгаа үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, санал нийлэхгүй асуудалдаа завсарлага авч байна. Сөрөг хүчний ажлаа одоо л хийж эхлэх нь ээ. Намын удирдлага гишүүд долоо хоног бүр 4/11 мэдээллийн цагийг хийж, болохгүй бүтэхгүй асуудлаа шүүмжилж, ард иргэдийнхээ үзэл бодол, байр суурийг хамтад хүргэж байна.

Нийгэмд ардчилал амьд, ардчилсан нийгэм арчигдаагүй байгааг сануулсан нэг жил өнгөрч байна. Ингээд бодохоор сэтгэл ч дүүрч байна. Гэхдээ Лу.Гантөмөрийн зовлон бэрхшээл дуусаагүйг бас сануулах учиртай. Нуруугаа тэнийлгэх, ачаагаа буулгах ч болоогүй. 2024 оны УИХ болон Орон нутгийн сонгуульд зөв хүнээ дэмжиж оролцуулан, ялалт байгуулах олонхи болох зорилгоо биелүүлж байж Лу-гийн он тооллыг бахархан бататгах билээ. Луу жилд түүнд амаргүй ачааг үүрүүлэх нь ээ. 2024 онд Ардчилал нам олонхи болоосой хэмээн залбирч буй олон хүний хүлээлтэд тэр хариу өгөх учиртай.

Ардчилсан намгүй зургаан жилд Монголд нэг намын дарангуйлал тогтож, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх, тэр байтугай шүүмжлэх эрхгүй болтлоо монголчууд сульдлаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн чөлөөт зах зээлийн нийгэм бус захиргаадалт, хязгаарлалтын үе рүү аажим, аажмаар алхаж, маргаашдаа итгэх итгэлгүй болтол төрийн хүнд суртлыг харуулж байна. Нийгэм ч тэр, эдийн засаг ч тэр элгээрээ мөлхөж, хий хоосон амлалтаас амлалтын хооронд шийдэлгүй шийдвэрийн дунд хольхож байгааг та бүхэн харж байгаа биз. Харин энэ бүхнийг АН олонхи болж л эцэслэх учраас, тэгээсэй гэж хүлээсээр буй ард түмний итгэлд хариу өгөх нь Луу жилд Лу-гийн хийх хамгийн том ажил байх нь ээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 16 цаг 40 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 17 цаг 51 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 17 цаг 52 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 17 цаг 52 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 17 цаг 53 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 17 цаг 54 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 17 цаг 56 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 17 цаг 56 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 18 цаг 1 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 18 цаг 6 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 18 цаг 8 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 18 цаг 11 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 18 цаг 12 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 18 цаг 13 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 18 цаг 14 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 18 цаг 15 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 18 цаг 16 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 18 цаг 17 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 18 цаг 18 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 18 цаг 19 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top