x

Г.Занданшатар: Татвар, зээлийн бодлогын цогц шинэчлэл хийж байж хүнсний хувьсгал бодитой хэрэгжинэ

УИХ-ын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар өнөөдөр “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон баялаг бүтээгчдийн төлөөллийг танилцуулж, өнөөдрийн уулзалтаар татварын реформ, олон улсын туршлага болоод салбарын хууль эрх зүйн зарим асуудлаар санал солилцохоор хүрэлцэн ирсэн тухайгаа танилцуулав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаас татварын цогц реформын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд татварын реформтой холбоотой авах арга хэмжээний талаарх ажлаа ирэх нэгдүгээр сард танилцуулна. Татварын реформ нь хүнсний хувьсгалтай салшгүй холбоотой юм. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал бол аливаа улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал төдийгүй хүнсний хангамж, шимт чанарын цогц ойлголт учраас дэлхийн бүх улс орнууд татварын бодлогоор хүнс, хөдөө аж ахуйн салбараа дэмждэг аж. Хүнсний хувьсгал бодитой хэрэгжих үндэс бол татвар, зээлийн бодлогын цогц шинэчлэл юм. Гэтэл манай үйлдвэрлэгчдийг татвар, зээлийн бодлогоор хавчин өрөнд оруулж, бизнесийн таатай орчин бүрдүүлж өгөхгүй байна. Иймд импортын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, дотоодын хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийг дэмжихэд та бүхний оролцоо, дэмжлэг чухал юм гэлээ.

“Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал М.Болод “Хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх арга замууд”-ын талаар товч мэдээлэл хийсний дараа оролцогчид салбар бүрт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, татвар болон бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, татварын системийг шинэчлэх шаардлагатай байгааг дурдаж байлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга А.Амаржаргал, Монголын тариаланчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ, “Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Энхбилэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны дэд тэргүүн Б.Энх-Амгалан, “Монголын шингэн хүнс үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн С.Жаргалсайхан, “Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгч, нягтлан холбоо”-ны тэргүүн Б.Болдбаатар, “Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо”-ны тэргүүн Л.Эрхэмбаяр, “Бизнес эрхлэгч, эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн дарга Б.Мөнхзул, “Монгол Хүнсчдийн нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Төгсөө, Нийслэлийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн Р.Сансармаа, “Монголын жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга С.Болор, “Тослог ургамал үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн У.Мөнхжаргал, “Монголын давсдын холбоо”-ны тэргүүн Э.Сүхбаатар, “Хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн холбоо”-ны ТУЗ-ын дарга Ч.Пэрэнлэй, “Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн Я.Оюунчимэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал Ц.Бумцэнд, “ОБ пластик” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 12 цаг 53 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 12 цаг 56 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 12 цаг 56 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 12 цаг 59 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 0 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 13 цаг 2 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 13 цаг 4 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 13 цаг 5 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 13 цаг 6 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 14 цаг 26 мин ЧУБИ 14 цаг 40 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 15 цаг 10 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 15 цаг 12 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 15 цаг 12 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 15 цаг 14 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 15 цаг 14 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 16 цаг 43 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 16 цаг 44 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 16 цаг 46 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 16 цаг 46 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top