x

УИХ-ын гишүүдийн “Учрал стайл”

УИХ-ын Н.Учралын хэлсэн үг нийгмийн сүлжээнд “од” болж байна. Энэ хэрэг ЖДҮ-ийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан аж ахуй нэгжүүдийн дотор түүний аав “Их Засаг”-ийн хэмээх Н.Ням-Осорын “Хүннү” компани багтсанаас үүдэлтэй.

Зах зээлийн шилжилтийн үед тээврийн товчооны нийтийн бие засах газраас бизнесээ эхэлсэн Н.Ням-Осор бол Монголын анхдагч хөрөнгөтнүүдийн нэг. “Их Засаг” их сургууль гэхэд 6000 гаруй оюутантай, Монголын анхны бөгөөд хамгийн том хувийн их сургууль. Ц.Ням-Осорын 100 хувь өмчилдөг “Хүннү” ХХК ч ялгаагүй, 1992 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монголын том бөгөөд толгой компаниудын нэг.

Гэтэл уг компани ЖДҮ-ийг дэмжих сангаас 950 сая төгрөгийн зээл авсан нь олны нүдэнд олз болж, Н.Учрал гишүүнийг улалзуулахад хүрэв. Гэвч сүүлийн өдрүүдэд Н.Ням-Осорын авсан зээлээс илүү Н.Учрал гишүүний хэлсэн үг нийгмийн сүлжээнд дуулиан болж байна. Эрхэм гишүүн “Тэр муу зээлийг чинь өдөрт нь буцаагаад төлчихнө” гэх маягийн үг хэлж, ад болов. “Учрал стайл” гэх хэллэг моод болж байна.

Бүр тодорхой хэлбэл Н.Учрал гишүүн зээлийн мэдээлэл цацагдсаны дараа яаруу сандруу мэдэгдэл хийж “Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан. Уг зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хэрвээ тийм хардлага байгаа бол би хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани. Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор, түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож, тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш /2018.10.30/ эргүүлэн төлөхөөр шийдлээ” гэсэн байна. Цаашид төрийн нэртэй аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно гэж хэлэхээ ч бас мартсангүй.

Зүйрлэвэл хажуу айлынхаа хүмүүсийг эзгүй хойгуур гэрийг нь ухчихаад цагдаад баригдахаараа “Юун сүртэй юм, хулгайлсан юмаа буцаагаад өгчихвөл л болоо юм биш үү” гэснээс өөрцгүй. Эрүүгийн хуульд “Хохирлоо барагдуулбал” гэдэг үг байдаг л даа. Энэ бол хариуцлагын тал дээр гардаг хуулийн санкц. Харин хулгайлсан юмаа буцааснаар хулгай хулгай биш болохгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй гэсэн үг.

Тэр тусмаа тэрбум төгрөгийг өдөрт нь гаргаад өгөх бэл бэнчинтэй баян компани өрнөөс өрний хооронд банкны үүд сахин шар нар, бор хоногийг үдэж байгаа жижиг дундынхны өмнүүр орж зээлийг нь шомбодсон нь ёс зүйгүй үйлдэл. (Бизнест ч гэсэн ёс зүй гэж бий) Үүний цаана УИХ-ын гишүүний эрх мэдэл, нэр нөлөө байсан бол албан тушаалын хэрэг, ашиг сонирхлын зөрчил гээд тоймгүй олон юм босч ирнэ. Улстөрч хүн асуудлыг энэ талаас нь харах ёстой. Түүнээс хусмаа чамласан хүүхэд шиг “Өгсөн зээлээ буцаагаад ав. Бид төслөө зогсоолоо” гэж айлгаж туниад, аяга тавгаа шидээд байж болохгүй. Тэгээд ч тийм баян байж яах гэж ядуу хүний хоолноос булаасан юм.  

УИХ-ын бас нэг гишүүн байна, Х.Болорчулуун. Дорнодоос сонгогдсон бие даагч гээд овоо “цор цор” гэдэг хүүхэд байлаа. Шинэ их хурал гарч ирсний дараа 65-ын сүүдэрт дарагдаад таг чиг. Түүнийг хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсоныг сануулсан ганц зүйл нь сая түүний нэр дээр гарч ирсэн ЖДҮ-ийн зээл. Харин мань хүн намынхаа бүлэг дээр энэ асуудлаар байцаагдахдаа “Би харин ч энэ зээлийг зориулалтын дагуу ашигласан. Зориулалтын бусаар ашигласан гишүүд ч бий шүү” гэж бухсан гэнэ лээ. Зах зухаасаа ингээд бие биенээ илчлээд явчихвал ажил хэрэгт аштай юу.

Нэг зүйлийг сануулахад зээлийн зориулалтаас гадна зорилтот бүлэг гэж юм бий. Зээлийн зориулалт нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бол зорилтот бүлэг нь банкны шаардлага хангаж чадахгүй байгаа иргэд, жижиг аж ахуйнуудыг бага хүүтэй урт хугацаатай зээлээр дэмжих, бизнесийн боломж олгох явдал. Харин тэрбумаар тоологдох хөрөнгөтэй том аж ахуйнуудад энэ зээл хамаарахгүй. Ядаж л хоёрхон зүйлийг ялгаж салгах чадваргүй төрийн түшээд төр түшилцэж байгаа нь энэ цагийн эмгэнэл юм даа. УИХ-ын гишүүдийн Н.Учрал стайл...         

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 35 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 50 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 1 цаг 9 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top