x

"Улсын нэрээр зээл авч, бүлэглэлээр хувааж авдаг үйл явдал дахин давтагдах ёсгүй"

“Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулсантай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нэр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг өөрийг эх үүсвэрээр бүрэн төлж чадлаа. Өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны “Евро” бондыг мөн төлсөн. Энэ бол хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж буйн чухал нотолгоо юм. Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкийг Сонгодог экзим банкны загвараар хөгжүүлэх асуудлыг хэлэлцэхээр болсноо үүгээр дуулгая.

Бид ОУВС-гийн хөтөлбөрт орох уу, эрс шийдэмгий хандах уу гэдэг хоёр сонголтын өмнө ирээд байсан. Хөгжлийн банк, ЭТТ ХК дээр авсан арга хэмжээний дүнд 10 жил үргэлжилсэн өрийн сүлжээнээс гарч чадлаа. Улсын нэрээр зээл авч, бүлэглэлээр хувааж авдаг үйл явдал дахин давтагдах ёсгүй. Эдгээр нь өрх бүрийн орлогыг хулгайлсан явдал байв. “Чингис” бондын 1.4 тэрбум, “Мазаалай” бондын 500 сая, “Гэрэгэ” бондын 800 сая, “Хуралдай” бондын 430 сая, “Евро” бондын 500 сая, “Самурай” бондын 200 саяыг төллөө. Эдгээрт ₮13.3 их наядыг зарцууллаа.

2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өслөө. ДНБ 63.3 их наяд болж хоёр дахин тэллээ. Монгол улсын төсөв болон төлбөрийн тэнцэл оны эцэст ашигтай гарах төлөвтэй байна. Бондын төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшинд хадгалагдаж буйг дуулгахад таатай байна.

Валютын албан нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөө байгааг дуулгамаар байна. Эдийн засгийн өсөлт өрх, иргэн бүрд хүрэх суурь нөхцөл бүрдэж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.154)
    амныхаа зоргоор чалчих юмаа
    2023 оны 12 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 14 цаг 4 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 14 цаг 7 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 14 цаг 7 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 14 цаг 9 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 14 цаг 11 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 14 цаг 13 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 14 цаг 15 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 14 цаг 15 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 14 цаг 16 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 15 цаг 37 мин ЧУБИ 15 цаг 51 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 16 цаг 20 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 16 цаг 23 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 16 цаг 23 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 16 цаг 25 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 16 цаг 25 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 17 цаг 54 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 17 цаг 55 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 17 цаг 56 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 17 цаг 57 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top