x

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Сангийн сайд Б.Жавхлан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийг төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хариуцсан боловсруулахаар тусгасан байдаг.

Иргэдэд өмчийн хуваарилалтыг оновчтой хийх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурал 1994 онд Үнэт цаасны тухай анхны хуулийг баталж, зах зээлийг зохицуулж, хяналт тавих Үнэт цаасны хороог байгуулсан. Хөрөнгийн зах зээл дэх олон улсын болон дотоод орчны хурдацтай өөрчлөлтийн улмаас шинээр хөгжиж буй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс 2002, 2013 онд хуулийг шинэчлэн баталжээ.

Хуулийн төсөлд, 

-Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, түүний эрх зүйн орчныг бий болгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын хүрээг өргөтгөж, биржийн болон биржийн бус зах зээлийг ялгаатайгаар тодорхойлох,

-Мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээл дээр бий болгох, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалтыг ялгаатай тогтоох, хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжих орчныг бүрдүүлэх,

-Олон улсын жишгийн дагуу үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон анх удаа болон нэмж үнэт цаас гаргах ажиллагааг андеррайтерын компаниар дамжуулан зохион байгуулах замаар нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагааг хялбар болгох, зардал, өртгийг бууруулах, анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлгүй болгох, андеррайтерын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлд чанартай бүтээгдэхүүний тоог өсгөх,

-Монгол Улсын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны арилжааны дараа төлбөрт горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчмыг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор төлбөрийн чадваргүйдлийн эрсдэлийг удирдах, зах зээл дээр шинээр бий болох клирингийн гишүүн, төлбөрийн баталгааны сан, төлбөр тооцоог эцэслэх, үнэт цаасны болон мөнгөн хөрөнгийн номинал данстай холбогдох зохицуулалтыг тусгах,

-Хөрөнгийн зах зээл дээр технологийн дэвшилд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, энэ хүрээнд зохицуулалтын туршилтын орчин үүсгэх эрх зүйн орчныг нээлттэй болгох,

-Хөрөнгийн зах зээл дээрх кастодиан банкнуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, номинал дансанд өмчлөх эрхийн бүртгэлийн баталгаажуулалт харилцагчийн хөрөнгийг хадгалах, хамгаалахтай холбоотой зохицуулалтыг тодорхой тусгах,

-Хөрөнгийн зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагуудын төрлийг ялган тэдгээрийн эрх, үүргийн хүрээг тодорхой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах,

-Хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, компанийн засаглалыг сайжруулах, хувьцаа эзэмшигчдийн эрхийг эдлүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг нэмж тусгах,

-Хувьцаат компаниудын гаргасан шийдвэрийн дагуу хийгдэх компанийн үйл ажиллагааны мэдээллийн урсгалыг тодорхой болгож, хувьцаа эзэмшигчдийг тэдгээрийн шийдвэрт нөлөө бүхий мэдээллээр цаг тухай бүр хангах нөхцөлийг бүрдүүлэх, 

-Хөрөнгийн зах зээлтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль хоорондын уялдаа холбоог сайжруулж, шаардлагатай зарим давхардал, зөрчил, хийдлийг арилгах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас 300 гаруй саналыг бичгээр ирүүлсэн бөгөөд 90 орчим хувийг нь хуулийн төсөлд тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 14 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 14 цаг 3 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 14 цаг 3 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 14 цаг 6 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 14 цаг 7 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 14 цаг 9 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 14 цаг 11 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 14 цаг 12 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 14 цаг 13 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 15 цаг 34 мин ЧУБИ 15 цаг 47 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 16 цаг 17 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 16 цаг 19 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 16 цаг 19 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 16 цаг 21 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 16 цаг 21 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 17 цаг 50 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 17 цаг 51 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 17 цаг 53 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 17 цаг 53 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top