x

Д.Ганбат: Нүүрсний сонсголоор ард түмэн мэдэх эрхээ эдэлж байна

Нүүрсний хулгайн нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсголын хоёр дахь шат буюу Эрдэнэс Тавантолгой компанийг тойрсон хэлэлцүүлэг тав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголын үеэр Түр хорооны гишүүн Д.Ганбат сонсголын талаар дараах байр суурийг илэрхийлэв. 

Д.Ганбат: 

-"Энэ богино хугацаанд манай шинжээчид маш сайн ажилласан байна аа. Нүүрсний түр хорооны гишүүд болон Б.Энхбаяр сайд нэлээн сайн ажилласан байна байна. Бүх газраа сүлжээтэй, маш их мөнгөтэй, эрх мэдэлтэй, ийм хүмүүсийн асуудлыг гаргаж ирж байна.

Монголын ард түмэн ямар их баялагтай юм. Энэ баялаг нь гарын салаагаар яаж урсдаг юм. Ямар схемээр эх орны, ард түмний баялгийг тонон дээрэмддэг юм гэдэг үйл ажиллагаа энэ хэдэн хоногт харагдлаа. Таван шударга хүн жагсаад, болохгүй бүтэхгүй асуудлын эсрэг тэмцье гээд явсан. Үүний дараа 5,000 шударга иргэд гарч ирсэн. Нүүрсний ашиг орлого хаачив гэдэг зүй ёсны шаардлагыг баялгийн эзэд тавьсан. УИХ бол нотлох баримтыг илчлэх энэ сонсголыг зохион байгуулж байна.

Энэ сонсголоос ард түмэн мэдэх эрхээ эдэлж байна. Энэ зүйлс яаж явсныг гаргаж ирнэ гэдэг бол амар зүйл биш. Улс төрийн эр зориг гаргаад эрх барьж байгаа нөхөд дотроос хэн ингэж ярьж чадах вэ? Нэр цэвэр хүн чадна.

Нүүрсний сонсгол дээр гэрчүүдийн асуулт хариултаас хэн нь хэн бэ гэдгийг тодорхойлж байгаа. Эндээс хэн нэг хүнийг хэрэгтэн болгоод байгаа юм байхгүй. Энэ их баялаг хаашаа урсаж байсан юм бэ, хариуцсан нөхөд нь ямар сэтгэл гаргаж ажиллаж байсан юм гэдгийг нотлох баримтын хүрээнд шинжээчдийн ачаар, бидний асуулт, та бүхний хариултаар ил тод болж байгаа юм. Энэ схемүүд бүгд илэрч байна. Маш их мөнгөтэй нөхөд цаана нь байна. Зарим ажлыг тендер ч зарлаагүй шууд гэрээ хийж байсан байна. Маш их хэмжээний мөнгө, их хэмжээний нүүрсийг зах зээлийн үнэ ханшнаас хямдаар өгч байсан байна.

Өнөөдөр сонсголын сүүлийн өдөр. Түр хороо амжилттай хийж байна. Асуулт хариулт өгч байгаа хүмүүсийн 80, 90 хувь нэрсийг гаргаж ирж чадаж байна. Ард түмэн дүгнэлтээ хийж байгаа гэдэгт найдаж байна. Энэ сонсголыг хариуцаад хийж чадах цөөн хүмүүсийн нэг бол Б.Энхбаяр сайд юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 14 цаг 6 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 14 цаг 9 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 14 цаг 10 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 14 цаг 12 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 14 цаг 14 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 14 цаг 15 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 14 цаг 17 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 14 цаг 18 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 14 цаг 19 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 15 цаг 40 мин ЧУБИ 15 цаг 53 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 16 цаг 23 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 16 цаг 25 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 16 цаг 25 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 16 цаг 27 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 16 цаг 28 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 17 цаг 56 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 17 цаг 58 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 17 цаг 59 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 18 цаг 0 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top