Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр МАН-ын Удирдах өглөө эртлэн хуралдаж, энэ асуудлыг хэлэлцжээ.
Сүүлийн үед үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал, үнийн өсөлтөөс үүдсэн иргэдийн бухимдал, төсөв тойрсон элдэв хэрүүл зодоон, ЖДҮ-ийн зээлийн жагсаалт, УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн санаачилга гэх мэт үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлж цэгнэсний эцэст ийм шийдвэрт хүрсэн бололтой.
Энэ бүх хурцадмал байдлаас гарах, нөхцөл байдлыг намжаах арга нь Засгийн газрыг огцруулах явдал гэж үзсэн юм байна.
60 тэрбумын асуудлаас болж сүүлийн хоёр жилийн турш хэрүүл хараалын бай болсон МАН-ын 65 (одоо 64 болсон)-ын хувьд амиа аврах ганц арга нь энэ гэж үзсэн бололтой.
Б.ЗАЯА




Сэтгэгдэл (14)