x

Эрх баригчдын оюуны үнэлэмж ийм ядуу

Саявтар Гүржийн Батуми хотноо болсон дэлхийн Шатрын олимпиадад оролцсон манай эрэгтэй шатарчдын баг мөнгөн медаль хүртээд ирснийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд  Г.Занданшатар хүлээн авч уулзаад “Баяр хүргэе. Та нарыг УИХ-ын гишүүдтэй халз тоглуулна” гэж амласан  байна.

Ингээд л болоо. Энэ олимпиадад дэлхийн улс орнуудаас эрэгтэй 179, эмэгтэй 146 баг оролцсон юм шүү дээ. Өөрөөр хэлбэл манай баг тамирчид оюуны спортоор дэлхийд Монгол Улсынхаа нэрийг өргөчихөөд ирлээ гэсэн үг. Гэтэл тэр хүмүүсийн шагнал нь ердөө УИХ-ын 76 гишүүнтэй зэрэг тоглох ч юм уу, тэдний нэг хэсэгтэй нь тоглох л болж байна.

Гэтэл өнгөрсөн зуны Үндэсний их баяр наадмаар ес давж түрүүлсэн бөхөд 15 сая төгрөг, найм давж үзүүрлэсэн бөхөд 10, долоо  давж шөвгөрсөн бөхөд долоон сая төгрөгийн шагнал өгч байсан. Энэ бол баяр наадмын зардлаас, өөрөөр хэлбэл төсвөөс өгч байгаа шагнал.

Гуравхан сая хүнийг баясгасан /гурван сая хүнээс бас нэг хэсэг нь бөх сонирхдоггүй, бага насны хүүхэд байгаа/ бөхийн шагнал үүгээр зогсохгүй ээ. Түрүүлсэн бөхөд аймгийн нь нутгийн зөвлөл жип машин, дөрвөн өрөө байр, шөвгөрсөн бөхчүүлийг тус бүр 50 сая төгрөгөөр урамшуулжээ.

Гэтэл бас түрүүлсэн Н.Батсуурь аваргад, өөрийн нэр дээр барилдуулдаг "Химон констракшн" ХХК Sunshine garden хотхонд 11 өрөө хаус шагнаж. Компанийнх нь нэрийг улс даяар дуурсгаж байгаа болохоор арга ч үгүй биз.

Харин улс орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаад ирсэн оюун ухаантнуудыг Монголын төр “УИХ-ын гишүүдтэй тоглуулна” гэж тохуурхаж сууна.

Гэтэл баяр наадмын хоёр дахь өдөр үзүүр түрүүний бөх шагналаа авч байхад энэ Г.Занданшатар, ер нь төр засгийн бүхий л удирдлага бүгдээрээ тэр бөхийг тэвэрч үнсээд л хөлсийг нь долоож байсан юм шүү дээ.

Ийм жишээ өчнөөнийг дурдаж болно. Дэлхийн дээвэр Жомлунгмад гарч, өөр бас долоон оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулан энэ л улсын нэрийг дэлхийн давцанд дуурсган алмайруулсан Гангаамаа гэдэг шавилхан бүсгүйг Монголын төр яаж гийгүүлсэн юм. Монгол Улсын гавьяат тамирчин цолоо л өгсөн байх. Ганцхан төр ч гэх юмгүй, дотоод гадаадад хэдэн арван тэрбумын хөрөнгө хуримтлуулсан баяцуул хэр анзаарсан юм бол.

Ер нь хүн тархиныхаа хэрээр сэтгэдэг гэдэг болохоор манай эрх баригчид, баячуудын аливаад хандаж байгаа хандлага өөрсдийн нь оюуны хэмжээ л энэ юм болов уу. Шөвөгт үлдсэн буюу 7 давсан бөхөд тус бүр 50 сая төгрөг өгч байгаа нутгийн зөвлөл тухайн аймгаас төрсөн нэг зохиолчийн номыг л ивээн тэтгэчихдэггүйг бид мэднэ.

Хөөрхий хэдэн зохиолч өөрийнхөө халаасны хэрээр 500, сайндаа нэг хоёр мянган ном хэвлүүлнэ, нэлээд хэсэгт нь гарын үсгээ зураад найз нөхөд, уран бүтээл нэгтнүүүддээ дурсгана. Хотын хэдэн дэлгүүрт тавиад л борлогдож байдаг болов уу хэмээн өдөр бүрий шахам эргэсээр л. Гэтэл Төрийн шагналт, ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиол бүтээлийг нь дунд сургуульд үздэг тэр зохиолчийн ном хаа тэртээ Ховд, Увс, Дорнод аймаг, тэндхийн захын сумдад хүрч чадахгүй. Хүргэе ч гэсэн Д.Цоодол найрагчийн “хэдэн муу навсгар найз”-ын бэл бэнчин хүрэлцэхгүй.

Ингээд л оюуны тэр сайхан бүтээлийг хязгаар нутгийнхан, хүүхэд залуучууд, хойч үеийнхэн уншиж чадалгүй өснө дөө.

Тээр жил Төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат “Монголын уран зохиолын дээж бичиг 108 боть” гээд буянтай ажил эхлүүлээд сонгодог зохиолуудыг эмхэтгэн хэвлүүлээд борлуулах гэж ёстой үйлээ үзсэн. Сум, сургуулиуд тэр сайхан бүтээлийг худалдаад авахын оронд суварга босгож, бөхчүүдээ л шагнаж байсан даа...Тэр үед төр, Боловсролын яам таг чиг л сууж байсан.

Саявтар харьд амьдардаг Б.Март гэдэг монгол бүсгүй дэлхийн оюутны кино наадмын “Оскар” шагнал хүртлээ. Түүний “Нүүдэлчдийн өрхийн эмч” киног олон улс орон өөрийн дэлгэцнээ гаргахаар гэрээ хийж эхлээд байна. Манай төр засгийнхан аанай л таг чиг суусаар.....Манай зохиолчдын бүтээл дэлхийн олон хэлээр орчуулагдан гарах боллоо.

Бидний өвөг дээдэс “Биеийн хүчээр нэгийг давдаг, Бийрийн хүчээр мянгыг ялдаг” хэмээн хэлж ярьж сургасаар ирсэн.

Та бид, манай эрх баригчид оюуны бүтээлийн үнэ цэнэ, үнэлэмжийг хэзээ харж ойлгож үнэлж  сурах юм бол......

Бүр ядахнаа аялал жуулчлалыг хөгжүүлнэ, энэ жил нэг сая, дараа жил хоёр сая жуулчин хүлээж авна гээд л худал тоо амлаад суудаг. Дэлхийн давцан дээр нэр алдраа дуурсгаж байгаа энэ тамирчид, уран бүтээлчид чинь эрх баригчдыг энэ олон тоо яриад зүгээр сууж байх зуур  жуулчдыг татах тэр сурталчилгааг чинь хийгээд яваад байгаа юм биш үү...Цаашаа хойч ирээдүй энэ тэр гэхээ больё гэхэд ядахад энэ талаас нь харж болмоорсон.

Х.Өлзийбаяр “Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.179.31.80)
    Яг үнэн. Төри эрх барьсан нэртэй луйварчдад оюуны бүтээл, амжилтыг үнэлэх чадамж байхгүй нь харагдаж байна. Тэгсэн хирнээ Бөх, Мисс зэрэгт хөрөнгийг мөн хаян шүү дээ. Мөн ч өрөвдмөөр, ичмээр шүү дээ. Энэ төрд хэзээ оюунлаг хүмүүс орж төрийн эрх мэдлийг барьж бодлого хэрэгжүүлэх вэ? Яана даа. Чадалтай, өнгөтэй сайхан байвал хөгжинэ гэж боддог улс төрчид, сайд нарт хэлэх үг ч олдохгүй нь, ичмээр, ичмээр ....
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Монгол (104.8.1.196)
    Монгол улс оюуныг үнэлдэггүй бсан,одоо ч хэвээрээ,ийм байвал цаашдаа ч үнэлэхгүй.Үр дүнд нь улс ядуу хэвээрээ,эдийн засаг нь өсөхгүй,утаандаа дарлуулаад бүгд уушигны өвчтэй болоод Монгол мөхөх биз дээ гэж л бодогдож бна.
    2018 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (211.36.135.28)
    МАН ын дарга нарыг харалтгүй ээ Арайл дэндүү муухай Арай шүү
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.160.24)
    Hugiin hognuud yumdaa
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 36 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 51 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 1 цаг 10 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top