x

Д.Амарбаясгалан: Шинэ төрсөн хүүхдүүдэд 1072 хувьцаа эзэмшүүлж, ноогдол ашиг олгоно

Өнөөдөр /2023.12.20/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Д.Амарбаясгалан:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх тогтоолын төслийг нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэхээр болж, тогтоолын төслийг өргөн барихаар боллоо.

Засгийн газраас гаргасан 2010 оны долдугаар сарын 7-нд гаргасан 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 50 хүртэл хувийг иргэн, аж ахуй нэгжид  эзэмшүүлэх, эхний ээлжинд 20 хувийг иргэдэд, 10 хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр аж ахуй нэгжид хувьцаа эзэмшүүлэхээр заасан. Мөн 2012 онд Засгийн газраас хувьцаа эзэмшигчтэй холбоотой тогтоол гарсан.  Ингэснээр 2012 оны  дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргаж, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн.

УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 8-нд батлагдсан тогтоолд “2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшүүлэх үүрэг чиглэл өгсөн. Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгч “иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх ёстой” гэсэн чиглэл өгсөн. Засгийн газраас УИХ-д өргөн барих тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монголын нийт иргэд бүрэн эзэмшиж байх. Нэг ёсондоо өнөөдөр 2.5 сая иргэн 18.4 хувийн хувьцаа эзэмшиж байгаа бол шинээр мэндэлсэн хүүхдүүд, Монгол Улсын харьяат болсон иргэндээ хувьцаа эзэмшүүлэх асуудлыг жигд хүртээх тогтоол өргөн барих боллоо.

Энэ тогтоолд гурван зүйл агуулагдаж байгаа. Нэгдүгээрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг нийтээрээ эзэмших. Хоёрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь цаашдаа шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын  харьяат болсон иргэн нь хувьцаа эзэмшигч болгодог байх асуудал шийдэгдэнэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй. Тийм учраас Монгол Улсын иргэн харьяатаас гарсан, Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд хувь эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан.

2015 онд тухайн үеийн Засгийн газар “Сайн хувьцаа” гаргаж, тодорхой тооны ахмад настан, оюутан залуучууд, зарим төрийн албан хаагчдад Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, тэтгэврээ урьдчилж авах хэлбэрээр хувьцааг нь худалдан авсан. Тухайн үед хувьцаагаа нэрлэсэн ханшаар нь буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлж зарсан иргэдэд 2028 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл уг зарсан үнээрээ хувьцаагаа эргүүлэн худалдан авах боломж олгож байгаа. Зарим иргэн хувьцааныхаа талыг зарсан, зарим иргэн хувьцааныхаа 30 хувийг зарснаас ногдол ашгаа бусад иргэдтэйгээ ижил хүртэх боломжгүй байгаа учраас Засгийн газар энэ боломжийг таван жилийн хугацаанд буцаан авах боломжийг бүрдүүлж өгч байна.

Тогтоол УИХ-аар орж батлагдсантай хоботойгоор цаашдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн ногдол ашиг тогтмол олгогддог болох. Үйл ажиллагаатай нь холбоотойгоор илүү өндөр ногдол ашиг олгогддог болох шаардлагатай гэж үзэж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны тухайд 1.6 их наяд орчмын төгрөгийн ашигтай ажилласан. 2023 оны жилийн эцсийн тайлан хараахан гараагүй байгаа. Тийм учраас тус компанийн нийт ашгийг өнөөдөр тодорхойлж хэлэх боломжгүй байна.

УИХ-аас тогтоолыг дэмжиж баталсны дараа Засгийн газар хуралдаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны ашиг хэд байгаа юм, түүнээсээ нийт ард иргэдэд хэдэн төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой байна вэ гэдгийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг төлөөлж суух ТУЗ -ийн гишүүдийг нээлттэй цахим хэлбэрээр сонгодог байх асуудлыг шийдвэрлэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 15 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 15 цаг 21 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 15 цаг 21 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 15 цаг 24 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 15 цаг 25 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 15 цаг 27 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 15 цаг 29 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 15 цаг 29 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 15 цаг 30 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 16 цаг 51 мин ЧУБИ 17 цаг 5 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 17 цаг 34 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 17 цаг 37 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 17 цаг 37 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 17 цаг 39 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 17 цаг 39 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 19 цаг 8 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 19 цаг 9 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 19 цаг 10 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 19 цаг 11 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top