x

Игавахара Масарү: Парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён М.Игавахараг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орсон ноён М.Игавахарад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэхийн сацуу туршлагатай дипломатч ажиллах болсонд баяртай байна гэв. Тэрбээр хэлэхдээ, манай улсын стратегийн дотно түнш, ”гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг. Монгол Улсад ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд Япон Улсын төр засаг, ард түмэн сэтгэл харамгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн гүнээ талархдаг гэв. Мөн манай хоёр улс ардчилал, хүний эрх, хуулийн засаглалын нийтлэг үнэт зүйлс бүхий “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулснаар ирэх 10 жилийн хамтын ажиллагааны үндэс суурийг тавихад чухал ач холбогдолтой болсон гэлээ.

Элчин сайд Игавахара Масарү Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын орнуудын хэлтэст олон жил ажиллахдаа Япон, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллаж байсан бол эдүүгээ уг зорилтыг өөрийн биеэр үргэлжлүүлэх болсонд туйлын баяртай байна гэв. Тэрбээр, Улсын Их Хурлын даргыг Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх хугацаанд манай хоёр улс хооронд байгуулагдсан Стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргах, улмаар Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдахад томоохон хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Түүнчлэн 2022 онд Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад төрийн айлчлал хийх үеэр манай хоёр улс "Стратегийн харилцаа"-гаа "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх стратегийн тусгай түншлэл" болгож өргөжүүлэхээр болсонд туйлын баяртай байна. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө ажиллана гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан манай хоёр улсын төр, засгийн өндөр, дээд түвшний айлчлал харилцан зохион байгуулагдаж, ойг жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэнд баяртай байна. Бид дараагийн тавин жилийн харилцааны бодлого, чиглэлийг тодорхойлоход Монгол Улсын Их Хурлын зүгээс “Япон лугаа адил хөгжье” хэмээх санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүнд ноён Элчин сайдыг нягт хамтран ажиллахыг хүсье. Геополитик болон эдийн засгийн нөхцөл байдлын хувьд хоёр том хөршийн дунд оршдог, цөөн хүн амтай, асар уудам газар нутагтай манай орны хувьд Япон маягийн зохицуулалт, төлөвлөлт, хөгжлийн бодлого илүү тохиромжтой юм. Олон улсын геополитикийн ээдрээт нөхцөл байдлаас үүдэлтэй үнэ, валютын ханшийн огцом өсөлт, дэлхий нийтэд үүсэж буй хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь дэлхийн улс орнуудын нэгэн адил манай улсын хувьд ч амаргүй сорилт болж байна. Бид татварын реформ хийхээр ажиллаж байгаа бөгөөд үүнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас ээлжит “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Японы талаас төлөөлөгчдийг өргөнөөр оролцуулахад Элчин сайд та анхаарч ажиллахыг хүсье. Таны бүрэн эрхийн хугацаанд манай хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөл улам бүр бэхжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Талууд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт, хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин болон бусад асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 15 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 15 цаг 21 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 15 цаг 22 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 15 цаг 24 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 15 цаг 26 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 15 цаг 27 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 15 цаг 29 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 15 цаг 30 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 15 цаг 31 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 16 цаг 52 мин ЧУБИ 17 цаг 5 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 17 цаг 35 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 17 цаг 37 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 17 цаг 37 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 17 цаг 39 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 17 цаг 39 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 19 цаг 8 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 19 цаг 9 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 19 цаг 11 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 19 цаг 11 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top