x

С.Бямбацогт: Дарханы замын цементэн хашлагад цас хунгарлаж, хүндрэл үүссэн

“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Дарханы замтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням С.Бямбацогт сайдаас асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-Төв-Өмнөговь, Төв-Алтанбулаг чиглэлийн зам дээр том тээврийн хэрэгсэл зорчиход хязгаарлалт тавьсан. Өнөөдрийн байдлаар замын стандартаа мөрдүүлж байна гээд нэг тэнхлэг дээр явах даацыг хязгаарласнаас болж түлшний хэрэгцээ асар өсөж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам ирэх онд бүрэн дуусах байх. Энэ замыг үргэлжлүүлээд урд хил рүү холбоход яагаад мөнгө тавихгүй байгаа юм. ОХУ-аас Хятад руу тээвэр хиймээр байна. 

Дарханы замын ТЭЗҮ-ийг хийж байхад Баруун хараагийн гүүрийг мартчихсан. Дарханы замын голд буй цементэн хаалтыг олон улсын стандартынх гээд байсан. Гэтэл одоо цас ороход хоёр урсгалын нэг нь хаагдчихсан байна. 

Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт: 

-Улсын төсөвт мөнгө байхгүй учраас Дарханаас Алтанбулаг чиглэлийн зам дээр концесс зарласан. Налайхаас Замын-Үүд хүртэлх замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр концесс зарласан. Улаанбаатар хотыг тойруулаад зам барих, Туул голын дагуу Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо руу тууш зам барих төлөвлөлт хийсэн. 

Нэг тэнхлэг дээр 11 тонн гэдэг нь дэлхийн нийтийн стандарт. Энэ стандартаас давсан хэмжээний тээврийн хэрэгслийг явуулснаас болж зам эвдэрдэг. Тиймээс цаашдаа тусгай зориулалтын зам тавих дээр бодлого гаргана. 

Өмнөговь, Дундговийн зам дээр шатахуун, мидлинг хэтрүүлж тээвэрлэснээс болж эвдэрсэн. Үүнийг засахын тулд санхүүжилт гаргах тал дээр Сангийн сайд болон Азийн хөгжлийн банктай ойлголцсон. Мөн энэ хоёр зам дээр даац хэтрүүлдэг асуудлыг шийдсэн. Мидлинг болон шатахуунаа төмөр замаар тээвэрлэж байгаа. 

Дарханы замын ТЭЗҮ дээр Баруун хараагийн гүүр байхгүй. Тус гүүрийг барихын тулд улсын төсөв дээр мөнгө тавих гээд явж байгаа. Замын цементэн хашлагаас болж цас их хунгарласан. Энэ талаар зураг төслийг хийсэн компани, н.Батсайхан захиралд удаа дараа шаардлага хүргүүлсэн. Эцсийн хариуцлагыг бид хүлээнэ, мэдэж байна гээд хийлгэчихсэн. Үүнээс нь болоод байнга цас цэвэрлэхэд хүндрэлтэй байдал бий болсон. 

Зураг төсөл боловсруулсан хүн нь "эцсийн хариуцлагаа хүлээнэ" гээд байхад "үгүй ээ наадхаа өөрчил" гэж чадахгүй байгаа. Гэхдээ нэгэнт амласан юм чинь тэр хүн эцсийн хариуцлагаа хүлээх ёстой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 32 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 36 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 40 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 44 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд: Б.Ринчен судлалын олон улсын хурал болно 47 мин “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.3 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ 50 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 52 мин Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 16 цаг 38 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 16 цаг 40 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 16 цаг 41 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 16 цаг 43 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 45 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 16 цаг 46 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 16 цаг 48 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 16 цаг 49 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 16 цаг 50 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 18 цаг 11 мин ЧУБИ 18 цаг 24 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 18 цаг 54 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 18 цаг 56 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top