x

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг товлолоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчидтэй хийх сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг томилж, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл авахаар тусгасан байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ж.Болд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ганбат нар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6 дагуур зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд өдгөө Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй Т.Сүхболд нарын нэрийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлж байгаа гэдгийг хуралдаан даргалагч тайлбарласан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Цаашид Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд энэ албан тушаалаараа томилогддог болгомоор байгаа юм. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга чөлөөлөгдөхөд дараагийн дарга нь СЕХ-ны гишүүнээр томилогддог байхаар. Төрийн албанаасаа чөлөөлөгдсөн атлаа СЕХ-ны гишүүнээс чөлөөлөгдөхгүй байгаад байдаг. Сонгуулийн төв байгууллагын хуульд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай л байгаа.

Тиймээс төрийн албанаас чөлөөлөгдвөл дараагийн хүн томилогддог зарчим руу явах нь зүйтэй. Мөн албан тушаалаар, тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нартай нэр дэвшигчийн сонсгол хийхгүй, бусад субъектүүдээс орж байгаа хүмүүсийг сонсголд оролцуулах гэх мэт зохицуулалтыг хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй" хэмээсэн.

Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Мөн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн мэдээллийг сонсов.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хариуцах асуудлын хүрээнд хэвлэл мэдээллийн хараат бус байдал багтдаг учир Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл авахаар төлөвлөсөн гэдгийг Байнгын хорооны дарга мэдээлсэн.

"ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАГЧДЫН 2,000 ОРЧИМ НЬ СЭТГҮҮЛЧ, УРАН БҮТЭЭЛЧ, НАЙРУУЛАГЧ ЗЭРЭГ ХҮМҮҮС БАЙДАГ"

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь сэтгүүлч, ажил олгогч, салбарын эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагуудын санаачилга, амжилттай хамтын ажиллагааны үр дүнд 2015 оны эхээр байгуулагдсан хэвлэмэл, цахим, радио, телевизийн хараат бус өөрийн зохицуулалтын байгууллага юм.

Хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг мэргэжлийн сэтгүүл зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхөд нь туслахаас гадна хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн хэмээн үзэж буй Монгол Улсын иргэний гомдлыг үнэ төлбөргүй бөгөөд шударгаар хэлэлцэж шийдвэр гаргадаг аж.

Байнгын хорооны хуралдаанд Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, төслийн зохицуулагч Х.Болормаа, Удирдах зөвлөлийн дарга У.Тамир, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгонбаяр нар оролцож мэдээлэл хийсэн юм.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа "Хэвлэл мэдээллийн салбар олон талын тоглогчтой ардчилалд чухал үүрэг гүйцэтгэж салбар гэдгийг мэдээллийнхээ эхэнд тодотгоод, бусад салбаруудын адил хөгжиж, бас саад бэрхшээлүүдийг туулж байгаа хэмээлээ.

Тэрбээр, хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйн асуудал маш чухал. Ёс зүйн үүрэг хариуцлагаа хүлээдэг, олон нийтийн өмнө тайлагнадаг системийг үүсгэн байгуулж хөгжүүлэх ёстой гэсэн санаачилга нэлээн эртнээс яригдсаны эцэст 2015 онд ХМЗ байгуулагдсан. Хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн өөрийн зохицуулалтыг хийж,  зөвхөн хэвлэл мэдээллийн салбарын төдийгүй нөгөө талдаа олон нийтийн эрх ашгийг хамгаалж ажилладаг онцлогтой. Бид 50 хувьд нь сэтгүүл зүйн асуудлыг хөнддөг, 50 хувь нь олон нийтийн үнэнийг мэдэх эрх, олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг дундын байгууллага.

Ардчилалд олон чухал индексүүд нөлөөлдгийн нэг чухал үзүүлэлт нь хэвлэлийн эрх чөлөөний индекс. 2015 онд хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ манай улс 180 орноос 54-д жагсаж байсан. Өнөөдөр 180 орноос 88-д явж байгаа. Тодорхой хэмжээгээр ухралтууд гарч байна. Энэ нь хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг бэхжүүлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөг хангах талын эрх зүйн зохицуулалтууд оновчтой байж чадахгүй байгаатай холбоотой. Хэвлэл мэдээлэлд тавих цензур нэмэгдэж байна. Энэ шалтгаануудыг олон улсын индексийн байгууллагууд тэмдэглэсэн байдаг.

Өнөөдөр 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад 15 мянга орчим хүн ажиллаж байна. Түүний хоёр мянга орчим нь энэ салбарын идэвхтэй хэсэг буюу сэтгүүлчид, уран бүтээлчид, найруулагч зэрэг хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн мэргэжлийн үйл ажиллагаандаа мөрдөх ёс зүйн дүрмийг нь батлаад, түүнтэй холбоотойгоор иргэд, олон нийтээс гомдол хүлээж авч шүүхээс өмнөх шатанд шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна. Гомдлын дүнгээс харахад мэргэжлийн суурь үйл ажиллагаагаа чанаржуулах шаардлага их харагддаг. Хамгийн их зөрчигддөг нь мэдээллийг илүү их баталгаатайгаар олон нийтэд хүргэх, олон талын мэдээллийн эх сурвалжуудтай байх асуудлууд юм. Бид энэ талыг анхаарч сэтгүүлчдийг чадавхжуулах, сургах, бэхжүүлэх үйл ажиллагаагаа сүүлийн 8 жилийн хугацаанд тасралтгүй явуулж байгаа.

2015 онд ХМЗ анх байгуулагдах үед 19 иргэнээс гомдол санал хүлээж авч байсан бол одоо жилдээ дунджаар 80-100 гомдол санал хүлээж авч Ёс зүйн хороодоороо хэлэлцэн шийдвэрлэж байна. Энэ хэмжээгээр шүүхийн ачааллыг бууруулсан гэж үзэж байгаа. Гомдлуудыг шийдвэрлэхэд ХМЗ-тэй санал нийлэхгүй байна гэсэн маргаан гараагүй. Тэгэхээр үндэслэлтэй дүгнэлт, зөвлөмж өгч байна гэж үзэж байгаа. Ихэнх гомдлууд сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороонд ирдэг.

Ялангуяа цахим орчинд сошиал медиа илүү их хөгжсөнөөр мэргэжлийн сэтгүүл зүй чухам аль нь юм гэдэг асуудал яригдах болсон. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө ёс зүйн дүрмээ баримталж, ёс зүйтэй байхын төлөө бас хичээж байна" гэлээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд, Хэвлэл мэдээллийн зөвлөлийг хэрхэн хүчтэй болгох, тус байгууллагын санхүүжилт, сэтгүүлчдийн ёс зүй, сэтгүүл зүйн салбарын эрх зүйн зохицуулалтыг хэрхэн сайжруулах, сэтгүүлчдээ хамгаалах тал дээр Сэтгүүлчийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл гар нийлж ажиллаж чадаж байгаа эсэх, сошиал медиад хэвлэлийн редакцууд мэдээллээ хэрхэн түгээх, энэ талбарыг хэрхэн хөгжүүлэх, сэтгүүлчдийг сургаж мэргэшүүлэх талаар хэрхэн ажиллаж байгаа талаар асууж, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сэтгүүлчийн нэгдсэн эвлэл нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 31 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 34 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 39 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 42 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд: Б.Ринчен судлалын олон улсын хурал болно 45 мин “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.3 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ 48 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 51 мин Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 16 цаг 36 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 16 цаг 39 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 16 цаг 39 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 16 цаг 42 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 43 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 16 цаг 45 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 16 цаг 47 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 16 цаг 48 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 16 цаг 49 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 18 цаг 10 мин ЧУБИ 18 цаг 23 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 18 цаг 53 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 18 цаг 55 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top