x

УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн ээлжит уулзалт боллоо

Улсын Их хурал дахь Байгаль хамгаалах бүлэг болон Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хамтран “Байгаль хамгаалах санхүүжилтийн хөтөлбөр”-ийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад тус  бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Б.Саранчимэг нар оролцсон.

Энэ удаагийн уулзалтад  “Өнө Мөнхийн Монгол” хэмээн нэрлэсэн байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн талаар тус  төслийн багийн мэргэжилтнүүд таницуулга хийв.  “Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамрах хүрээг өргөжүүлэх, биологийн төрөл зүйлийн хувьд өндөр ач холбогдолтой газруудад менежментийн болон засаглалын үр ашгийг нэмэгдүүлэх, малчин өрхүүдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах ажээ.

Энэхүү төсөл нь харилцан тохиролцож байгуулсан гэрээ, хэлэлцээрт үндэслэн тусгай хамгаалалттай газар нутаг болон түүний эргэн тойрны  газрыг хамгаалах, тогтвортой хөгжилд хүрэхэд чиглэсэн 198 сая ам.долларын төсөв бүхий хөрөнгө оруулалтыг 15 жилийн хугацаатай хийхээр төлөвлөж байгаа ажээ. Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр 2021 оноос хойш Дэ Нэйчэ Консерванси (TNC) байгууллага манлайлан ажиллаж байна.

Тус байгууллага нь 2008 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар болон бусад түншүүдтэй хамтран улс орон даяар хамгаалах шаардлагатай чухал газруудын зураглалыг гаргасан. Түүнчлэн олон нийттэй зөвлөлдөн, Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаатай хамтран тусгай хамгаалалттай газар нутгийг шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэн, Тосон, Хулстайн байгалийн нөөц газарт бэлчээрийн тогтвортой менежментийг нэвтрүүлсэн хэмээн танилцууллаа.  

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Х.Булгантуяа байгаль хамгааллын чиглэлтэй уялдуулан, олон орны туршлагыг үндэслэн хүүхэд, залуучуудад зориулсан хүрээлэн буй орчноо танин мэдэх зорилготой цогцолборыг байгуулах санал дэвшүүлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, тусгай хамгаалалтай газар нутгийг өргөжүүлснээр байгаль орчныг хамгаалахаас гадна уул уурхайгаас сүйдсэн газар нутгийг сэргээх, байгалийн унаган төрхийг хамгаалахад хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 30 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 33 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 38 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 41 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд: Б.Ринчен судлалын олон улсын хурал болно 44 мин “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.3 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ 47 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 49 мин Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 16 цаг 35 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 16 цаг 38 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 16 цаг 38 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 16 цаг 40 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 42 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 16 цаг 44 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 16 цаг 45 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 16 цаг 46 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 16 цаг 47 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 18 цаг 8 мин ЧУБИ 18 цаг 22 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 18 цаг 51 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 18 цаг 54 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top