x

Б.Чойжилсүрэн: Маргаашаас цахилгаан хязгаарлана, өнөөдөр ч эхэлж магадгүй

Гэрэл зургийг ikon.mn

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар шуурхай мэдээлэл хийлээ. ХХААХҮ-ийн сайд зарим төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэхээр болсныг мэдээлсэн бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-д үүссэн цахилгааны хомсдлоос болж манайд цахилгааны хязгаарлалт хийхээр болсныг мэдэгдлээ. ОХУ манайтай байгуулсан гэрээний дагуу өчигдөр энэ тухай мэдээлсэн бөгөөд цахилгааны хязгаарлалтыг маргаашнаас эхлүүлнэ. Өнөөдөр ч эхэлж магадгүй гэв.

Б.Чойжилсүрэн: 

-"Өчигдөр 16:00 цагт Оросын талаас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг өмнө нь 345МВт  хүртэл авдаг байсныг одоо 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаараа Диспетчерийн Үндэсний Төвд мэдээлсэн байна. 

Оросын талаас нэр бүхий хоёр цахилгаан станцад нь гэмтэл гарсан. Эхний цахилгаан станц дээр 235МВт-ийн нэг блок эвдэрч зогссон. Хэзээ ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй байна. Мөн нэр бүхий станц дээр 500 МВт-ийн цахилгаан станцын шинэчлэл хийгдэж байсан нь ашиглалтад ороогүй байна гэсэн мэдээллийг өгсөн. 

Иймд маргааш өдрөөс эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Нэг удаад 3 цаг хүртэл хугацаагаар хязгаарлалт хийнэ. Өнөөдөр ч эхэлж магадгүй.

Оросын холбооны өөрөө хүчин чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө манай улсад урьдчилан мэдэгдэж, эрчим хүчээ нийлүүлэх цагийн хязгаараа тохирдог. Хэдий хүртэл үргэлжлэх талаар хугацааг хэлээгүй байна. 

Эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хязгаарлахыг үгүйсгэхгүй.

Эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орчихсон байгаа гэж ойлгож болно. Эмнэлэг, сургуулийг цахилгаан эрчим хүчийг таслахгүй байх тал дээр ажиллана" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 32 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 35 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 40 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 44 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд: Б.Ринчен судлалын олон улсын хурал болно 46 мин “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.3 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ 49 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 52 мин Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 16 цаг 37 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 16 цаг 40 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 16 цаг 41 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 16 цаг 43 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 45 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 16 цаг 46 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 16 цаг 48 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 16 цаг 49 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 16 цаг 50 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 18 цаг 11 мин ЧУБИ 18 цаг 24 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 18 цаг 54 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 18 цаг 56 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top