x

Н.Ганибал: Дэлхийн одууд ирсэн VIP арга хэмжээн дээр АМГ-ын дарга бүжиглэж явна

Ардчилсан Нам /АН/-ын бүлэг өнөөдөр хуралдаж, шатахууны хомсдолын асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

-Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдэг болж байна. Эрх баригчид, Уул уурхайн яамны шийдвэрийг хараад монголчууд маш хүнд байдалд орчихлоо. Хоёр сар гаруйн өмнө хомсдол үүслээ гэж ярьж байсан өнөөдөр бахь байдгаараа байна. Сайдын өгч байгаа тайлбар бүгд адилхан. Өнөөдөр энэ албан тушаалтнуудын амнаас шийдэл сонсов уу?

Зуд болж байгаа аймгууд, хөдөө орон нутагт бүүр хүнд байна. Малынхаа араас явж чадахгүй байна. Хэдэн боодол өвс явуулъя гэхэд түүнийг нь аваад явах түлштэй машин алга. Шатахууныг байлгахгүй байж байгаад түгжрэлээ шийдээд, автомашины яндангаас гарч байгаа утааг багасгаад агаарын бохирдлын асуудлаа шийдэх гэж байгаа юм биш биз дээ гэдэг хардлага хүртэл байна. 

Нэг тонн шатахуун ачаад явж байгаа хүн дамлах гэсэн хэрэгт ороод шалгагдах юм байна. Ард иргэдийг ахиад л хянадаг шалгадаг байдал руу гаа орох гэж байна. 60 гаран сая тн нүүрс экспортод гаргаснаас болж түлшний хомсдолд орлоо гэж байна. Энэ асуудлыг хариуцсан тооцоо судалгаа гэж байдаггүй юм уу?. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-Дэлхийн одууд нууцаар ирсэн VIP арга хэмжээн дээр Ашигт малтмалын газрын тосны асуудал хариуцсан газрын дарга бүжиглээд явж байна. Ард түмэн бухимдаад явж байхад асуудлыг нь хариуцсан газрын дарга нь өдөр шөнөгүй ажиллаж байж ард түмнээ бензин шатахуунтай залгуулах ёстой. Энэ бол монгол төр асуудлаа хэрхэн шийдэж байгаагийн дүр төрх байна гэв. 

Мөн дээрх асуудлуудтай холбоотойгоор АН-аас Уул уурхайн сайдыг огцруулахаар шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.153)
    зөв новшийг зайлуулах хэрэгтэй!
    2023 оны 12 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ 26 мин Улсын хэмжээнд 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж байна 40 мин Уго Чавес ба түүний нөхөд 50 мин С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ, Хятадыг хамарсан зөрчилд хүрэх эрсдэлтэй 1 цаг 4 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 46 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 1 цаг 49 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 1 цаг 54 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 1 цаг 57 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд: Б.Ринчен судлалын олон улсын хурал болно 2 цаг 0 мин “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.3 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ 2 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 2 цаг 6 мин Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 17 цаг 51 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 17 цаг 54 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 17 цаг 54 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 17 цаг 57 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 17 цаг 58 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 18 цаг 0 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 18 цаг 2 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 18 цаг 3 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 18 цаг 4 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top