x

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн батална

УИХ-ын баасан гаригийн нэгдсэн чуулганаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед гишүүн Ж.Чинбүрэн, батлан хамгаалах салбарын мэргэжлийн цэргийн бүрэлдэхүүнд алба хааж байгаа эмэгтэй албан хаагчдын тоог нэмэгдүүлэх боломжийн талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хэлэлцүүлгийн үед гишүүн М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Ц.Сандаг-Очир нар дотоодын цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн үзлэгийг зөвхөн цэрэг татлагын үеэр бус, алба хаах хугацаанд тогтмол хийх, цэргүүдэд бие бялдар, сэтгэл зүйн ур чадвар, мэргэжил олгох сургалтыг зохион байгуулахад онцгой анхаарах талаар санал хэлжээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүн Б.Бейсен, хилийн цэрэгт алба хааж байгаа албан хаагчдын гэр бүлийн хүмүүс хэдий өндөр, дээд мэргэжилтэй ч гэлээ ажилгүй болж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарч, хохирдог талаар дурдан, үүнийг яам хариуцан шийдвэрлэж болох эсэх, мөн тэднийг аймаг, сумын төвд ажиллуулах талаар Засаг дарга нартай гэрээ байгуулах ажиллах боломжтой эсэх талаар асуулт асуув. Түүний асуултад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хариулахдаа, оны эхэнд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулдаг, үүний хүрээнд хилийн цэргийн албан хаагчдын гэр бүлийн хүмүүсийг ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн бол Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, хилийн заставт ажиллаж байгаа алба хаагчдын гэр бүлийн хүмүүс Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй тул холбогдох хуульд тусгаж, эрх зүйн байдлыг нь дээшлүүлэх боломжтой гэсэн юм.

Хуулийн төслийн талаарх асуулт, хариулт дууссан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлжээ. Хуулийн төслийг энэ долоохоногт чуулганаар эцэслэн батална.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ 26 мин Улсын хэмжээнд 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж байна 41 мин Уго Чавес ба түүний нөхөд 51 мин С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ, Хятадыг хамарсан зөрчилд хүрэх эрсдэлтэй 1 цаг 4 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 47 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 1 цаг 50 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 1 цаг 55 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 1 цаг 58 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд: Б.Ринчен судлалын олон улсын хурал болно 2 цаг 1 мин “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.3 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ 2 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 2 цаг 6 мин Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 17 цаг 52 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 17 цаг 55 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 17 цаг 55 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 17 цаг 57 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 17 цаг 59 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 18 цаг 1 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 18 цаг 2 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 18 цаг 3 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 18 цаг 4 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top