x

Б.Энхбаяр: Д.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигчийн үеийн материалууд устчихсан юм шиг харагдаад байна

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний үе шат өнөөдөр болж байна. 

Энэ үеэр шинжээч Тавантолгой ХК-д томилолтоор ажилласан боловч архивын сан хөмрөгийн бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системийн дата бүрэн хадгалагдаагүй, баримт материалаа хүлээлцээгүй зэргээс цаг хугацаа их зарцуулагдаж, хяналт шалгалтад тус компанийн үйл ажиллагааг иж бүрэн хамруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар дурдав. 

Шинжээч нотлох баримт хангалтгүй байгаа талаар дараах зүйлсийг танилцууллаа. 

  • Нягтлан бодох бүртгэлийн программ 2010 оноос хойш нийт 3 удаа солигдсон. Хянан шалгах түр хороонд гаргаж өгсөн ерөнхий журнал хэрэгцээ шаардлага хангахгүй байсан тул "Интерактив Би Ай" ХХК-аас гаргуулан авч, хяналт шалгалтад ашиглалаа.
  • Тавантолгой ХК-д ажиллаж байсан зарим албан тушаалтнууд хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаатай холбогдуулан 72 хадгаламжийн нэгжтэй танилцах боломжгүй байлаа. Тавантолгой ХК-ийн архивын бүртгэл, хадгалалт хангалтгүй, цахим архивт шилжүүлээгүй нь хяналт шалгалтын явцад хүндрэл бэрхшээл учруулж байлаа.
  • Тавантолгой ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд /тухайн онд хөдөлгөсөн уулын цул болон хөрс хуулалтын ажлын тоо хэмжээ, нөөцийн хөдөлгөөний бүртгэл, олборлосон нүүрсний хэмжээ зэрэг/ компанид хадгалагдаагүй баримт материалыг гаргуулан авахаар хүсэлт гаргасан боловч 2011-2014 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан Ашигт малтмалын газар, Үндэсний геологийн албанд хадгалагдаагүй байлаа. Хянан шалгагч, шинжээч нар Үндэсний аудитын газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг бусад гуравдагч эх сурвалжаас тайлан, мэдээ зэргийг нэмэлт нотлох баримт гаргуулан авч ажилласан болно.
  • Мэдээлэл, баримт материалын иж бүрдэл хангалтгүй, цаг хугацааны хязгаарлагдмал байдлаас шалтгаалан тус компанийн 2013-2022 оны үйл ажиллагааг хамруулсан болно.

Нотлох баримт яагаад дутуу байгаа талаар тус компанийн гэрч Г.Шүрэнхишиг "Бид 2011 он хүртэлх бүх баримтуудаа аймгийн архивт өгсөн. 2011 оноос хойш компанидаа хадгалдаг болсон" гэв. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "2011-2014 он хүртэлх бүх чухал тайлангууд байхгүй байхад сонсгол бодит байх боломж байгаа юу? 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Д.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигч ажиллаж байх үеийн материалууд бүгд устчихсан юм шиг харагдаад байна. Өөрөө устгачихсан юм уу гэсэн байдал харагдаад байна. Баримт материалын бүрдэл ирүүлээгүй гэсэн хэсгийг харахад энэ байгууллага мөн үү? Үүнийг устгачихсан юм уу" гэв. 

Хариуд нь Шинжээч "Бид ирүүлсэн материалын хэмжээнд буюу  2013-2022 оны баримтын хэмжээнд танилцуулахаар бэлдсэн. 2011-2014 он хүртэлх материалыг ирүүлээгүй байгаа учраас хамруулах боломжгүй байна. 

зураг

Нүүрсний сонсголын шинжээчийн танилцуулгаасзураг

Нүүрсний сонсголын шинжээчийн танилцуулгаас

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 3 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 4 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 5 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 8 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 10 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 11 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 15 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 1 цаг 54 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 1 цаг 59 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 2 цаг 4 мин Зудын эрсдэлийн нэгдсэн үнэлгээгээр баруун бүсэд эрсдэл өндөр байна 2 цаг 5 мин ЭХЭМҮТ-д өдөрт 450–520 хүүхэд үзүүлж, ачаалал эрс нэмэгджээ 2 цаг 7 мин ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ 2 цаг 10 мин Монгол, БНСУ визийн нөхцөл хөнгөвчлөх болон ЭЗ-ийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа 2 цаг 13 мин Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 3 цаг 57 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 3 цаг 58 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 4 цаг 0 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 4 цаг 3 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 4 цаг 6 мин Баянзүрхийн 52 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад бэлэн боллоо 4 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top