x

Democracy calling... Ардчилал залуусыг дуудаж байна

Өнгөрсөн амралтын өдрөөр АН-аас нэгэн шинэлэг арга хэмжээг зохион байгуулжээ. "Democracy Calling” буюу “Ардчиллын дуудлага” нэртэй, залуудын уулзалт хэлэлцүүлэгт АЗХ-ны ерөнхийлөгч, Mars-V төслийн санаачлагч С.Эрдэнэболд “Марсын Эрин” сэдвээр, АН-ын дарга Лу.Гантөмөр “Хамтдаа өөрчилнө”, АН-ын даргын зөвлөх, Колорадогийн их сургуулийн төгсөгч Н.Амаржин “Сонголтгүй” сэдвээр гэх мэтчилэн илтгэл тавьж, мэдээлэл хийж, залуустай нэг өдрийг өнгөрөөлөө. Өөр ч олон илтгэгч залуучууд байлаа. Эдэн дундаас нэг хоёрхон хүний илтгэлийг энд зориуд иш татмаар санагдлаа.

Эхнийх нь бидний “электрон жаал” гэж нэрлэдэг, 12-хон настайдаа их сургуулийн оюутан болж байсан Н.Энхпүрэв.

Одоогийн АН-ын дарга Лу.Гантөмөр 2012 онд Боловсролын сайд болсныхоо дараа Э.Энхпүрэвийг өөрийн зөвлөхөөр авч байсан. Дараа нь Боловсрол судлалын хүрээлэнгийн захирлаар томилсон. “Ардчиллын дуудлага” уулзалт, хэлэлцүүлэг дээр тэр юу ярьсан бэ? гэж үү.

12 настайдаа оюутан болсон “Электрон жаал” электроникийн мэргэжлээ багшийн мэргэжлээр сольсон тухайгаа ярьсан. Оюутан байхдаа амьдралын шаардлагаар хүүхдүүдэд хичээл зааж эхэлсэн, хүүхдүүдтэйгээ хамт суралцсаар суралцсаар нэг л мэдэхэд л багшийн мэргэжил рүү урвасан. Хичээл орж байгаа хүүхдүүдийнхээ нүдэнд асах гэрлийг харсны дараа "Аан энэ миний мэргэжил юм байна" гэж бодсон гэж байгаа юм. Ямар ч юмыг мянган удаа давтаж хийхэд тэрнийхээ нэг хэсэг нь болдог. 23-хан насандаа боловсрол судлалаар магистр, доктор хамгаалчихсан Э.Энхпүрэвийг Л.Гантөмөр зөвлөхөөрөө авсан, захирлаар томилсон шалтгаан ч гэсэн энэ. Учир нь унших болон сонсох нь хүнд боловсрол олгодоггүй юм байна, хүн өөрөө сэтгэж, тархиа ажиллуулж байж тэр нь боловсрол болдог гэдгийг Э.Энхпүрэв нотолсон учраас ЕБС-ын сургалтын аргачлал, программыг шинэчлэх дээр ажилласан. Сурах чадваргүй хүүхэд гэж байдаггүй, харин тэр хүүхдэд суралцах арга барилыг нь л эзэмшүүлэх хэрэгтэй. Үүн дээр л бидний хайрладаг "Электрон жаал" маань ажилласан байдаг юмаа. Одоо ч гэсэн сургалтын хоцрогдлыг арилгах тал дээр шинэ платформ зохиогоод амжилттай явж байгаа. Ирээдүй ийм залуусын нуруун дээр байгаа шүү гэдгийг АН-ын дарга Л.Гантөмөр энд цугласан оюутан, залууст хэлж байна лээ.

Хоёр дахь нь Н.Амаржин. Манайхан комедиан гэдгээр нь мэднэ, одоо АН-ын даргын зөвлөх болсон. Тэр мөн л амьдралынхаа түүхийг хуваалцсан.

Дөрвөн настайдаа хэлд орсон. Анх хэлсэн үг нь “үхлээ, үхлээ”... Сууж байсан сандал нь унах гээд хазайгаад ирэхээр, аминдаа тулахад хэлсэн ганц үг нь. Ийм л хашир, башир "этгээд" байж. Үүнээс цааш ч гэсэн түүний амьдрал ямар ч сонголтгүйгээр урагшилсан. Угаасаа илтгэлийнх нь нэр хүртэл “СОНГОЛТГҮЙ...”

Аав, ээжийгээ дагаж Амрикт очсоны дараа арван хэдтэй жаалыг ажилд сургахаар аав нь хүүгээ зуучилжээ. Айлын хаусны гадна талбай усалдаг ч билүү, нэг тиймэрхүү устай л холбоотой ажил хийсэн. Гэтэл нөгөө шахуурга задраад, талбайгаар нэг ус болоход сандарсандаа дарга дээрээ чадвхдаж хүрсэн ч яаж хэлэхээ мэддэггүй ээ. Янз янзаар оролцоод арга барагдангуут хамгийн түрүүнд сүүлд аманд орж ирсэн үг нь “Титаник”... Цаадах нь ч ойлгосон гэж байгаа юм.

Колорадогийн их сургуулийг төгсөөд Монголдоо ирсний дараа (уг нь тэндээ жилийн 65 мянган долларын цалинтай ажилтай байсан  хүн шүү дээ) амьдрал нь жинхэнээсээ "Титаник" болсон байдаг юмаа. Манай ихэнх залуусын адилаар... Сарын 600к цалинтай ажилд орлоо, найз охинтой боллоо. Найз охиноо хоолонд урих гэсэн чинь картандаа 300-хан төгрөгтэй. 300.000 биш шүү дээ. Тэгээд нөөтбүүкээ ломбарданд тавьсан. Найз охин нь “оройн хоолны дараа караоке орох уу, дисконд явах уу?” гэж бодож суухад (мэдээж биз дээ, энэ чинь) нөхрийн толгойноос “Яаж нөөтөө ломбарднаас авах вэ?” гэдэг бодол салаагүй.

Тэгээд ажлаасаа гараад бизнес хийсэн, сургалтын төв нээсэн, зээл авсан, хүү нь жилийн 48 хувь. Атал манай улстөрчид, УИХ-ын гишүүд ЖДҮ-гээс жилийн гурван хувийн хүүтэй зээл авдаг биз. Ингээд комеди хийсэн. Илүү гарах, бусдаасаа ялгарахын тулд найзынхаа онигоог биш, улстөрчдийн онигоог ярьдаг болсон. Гэсэн ч ярих нь хангалтгүй байсан учраас өөрөө хийхээр шийдсэн. Ингээд улс төрд орсон. Одоо АН-ын даргын зөвлөх. Ямар ч сонголтгүйгээр шахагдаж явсаар өнөөдрийн хүрсэн цэг нь энэ. Тийм болохоор залуустаа хандаж “Бидний амьдрал угаасаа сонголтгүйгээр урагшилна аа, битгий зориг мохоорой, өөртөө итгэлтэй байгаарай. Бидний сул тал бидний давуу тал шүү” гэдэг ганц үгийг дайсан.

Гэх мэтчилэн бага зэрэг хөгжилтэй, бага зэргийн гугигтай, гэхдээ урагшаа алхахаас өөр замгүйг учирласан, ухааруулсан, өөрийгөө хэрхэн бүтээсэн түүхээ хуваалцсан тийм нэг уулзалт, хэлэлцүүлэг өнгөрсөн амралтын өдрөөр залуучуусын дунд болж өнгөрлөө. Уг арга хэмжээ энэ сарын 6-ны өдөр буюу АН-ын үүсэн байгуулагдсан өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Democracy calling… Ардчилал залуусыг дуудаж байна...

 

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 3 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 4 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 5 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 7 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 10 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 11 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 15 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 1 цаг 54 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 1 цаг 59 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 2 цаг 3 мин Зудын эрсдэлийн нэгдсэн үнэлгээгээр баруун бүсэд эрсдэл өндөр байна 2 цаг 5 мин ЭХЭМҮТ-д өдөрт 450–520 хүүхэд үзүүлж, ачаалал эрс нэмэгджээ 2 цаг 7 мин ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ 2 цаг 10 мин Монгол, БНСУ визийн нөхцөл хөнгөвчлөх болон ЭЗ-ийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа 2 цаг 13 мин Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 3 цаг 56 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 3 цаг 58 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 4 цаг 0 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 4 цаг 3 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 4 цаг 6 мин Баянзүрхийн 52 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад бэлэн боллоо 4 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top