x

Бултаараа баяжигтун!

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ТУСГААР ТОГТНОЛ үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьлаа.

Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сантай байх асуудлыг Үндсэн хуульд тусгасан. Монголчууд бид өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбараас олсон орлогынхоо 1%-ийг ч хуримтлуулж чадаагүй. Уул уурхайн салбарын өгөөж айл өрхөд хүрдэг тогтолцоогоо олоогүй явж өдийг хүрлээ.

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын санаачилгаар төсвийн тогтворжуулалтын сан, ирээдүйн өв сан, хүний хөгжлийн сангуудыг байгуулан ажиллаж байсан боловч эрх баригч МАН хүний хөгжлийн санг халамжийн сан болгож хувиргасан. Ирээдүйн өв сангийн хуулийг удаа дараа өөрчлөн ирээдүй үеийнхээ өвийг мөн л халамжийн сан болгож мөнгө тарааж байгаа. Төсвийн тогтворжуулалтын сан эрдэс баялаг үнэтэй байхад хуримтлал үүсгэж, эдийн засгийн хямралын үед тогтвортой байдлаа хадгалахад зориулсан сан боловч мөн л үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.

Уул уурхайн салбараас орж буй орлого бол өнөө үеийнхний хөгжлийг тэтгэж, ирээдүй үеийнхний өв байх ёстой юм.

Ардчилсан нам ард түмнээ сонсох, тэдний санаа бодлыг мөрийн хөтөлбөртөө тусгах өрийн дарамтгүй Монгол аяныг зохион байгуулсан. Үүний үр дүнд өртэй Монголоос өвтэй Монгол болох бодлого боловсруулсны хүрээнд энэхүү “Тусгаар тогтнол” үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг өргөн барьж байна. Ер нь аливаа улсын тусгаар, бие даасан байдлын нэг баталгаа нь хүчирхэг эдийн засаг байдаг. Өнөөдөр макро түвшиндээ Засгийн газрын өр 44,4 их наядад хүрч, Монголын төгрөгийг өөр улсын төв банк эзэмшдэг болчихлоо. Аж ахуйн нэгжүүд урт хугацааны хөрөнгө оруулалтын тухай биш эргэлтийн хөрөнгийн зээлийнхээ хүүгийн дарамтаас салж чадахгүй, цалингаа ч нэмэх боломжгүй болж гацчихлаа. Ард түмний амьдрал банк бус санхүүгийн байгууллага, ломбардын хүүгийн төлбөрт цалингаа зарцуулж, өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа үнийн дарамтад орчихсон байна.

Тиймээс бид уул уурхайн салбарт реформ хийх, уул уурхайн салбарын орлогоор өнөөгийн хөгжлийг тэтгэх, ирээдүй үедээ өв үлдээх, энэ бүхний эцэст эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулах Үндэсний баялгийн сангийн хуульд дараах гол бодлогуудыг тусгалаа.

1. Төрийн нэртэй боловч дарга нарынх болчихсон, авлигын үүр болсон уул уурхайн компаниудыг хувьчлах, олон нийтийнх болгож өөрчилнө. Засгийн газар уул уурхайн төслүүдээс эзэмших хувьцааны дээд хэмжээг 34% хүртэл болгож бууруулна.

2. Уул уурхайн төслүүдийг нэгтгэсэн толгой компани байгуулахгүй, нэг компанийн ашгийг нөгөө компанийн алдагдлыг нөхдөг өнөөгийн тогтолцоог өөрчилнө.

3. Уул уурхайн баялаг бол улс төрчдийн халамж болгож тараадаг, улс төрийн амлалтад ашигладаг өмч биш, энэ бол ард түмний баялаг. Тиймээс төрийн өмчийн уул уурхайн компаниудыг хувьчлахдаа Монгол хүн бүрд жил бүр өгөөж нь очдог давуу эрхтэй хувьцааг ард түмэндээ эзэмшүүлнэ. Ард түмэн уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хяналтаа тавьж, жил бүр давуу эрхийн хувьцаанаасаа ногдол ашиг авдаг болно.

4. Уул уурхайн салбарын орлогоос ирээдүйн өв сан байгуулж орлого төвлөрүүлдэг болгож, ирээдүйн өв сангийн хөрөнгийг халамжид зарцуулдаг байдлыг таслан зогсооно. Ирээдүйн өв сан бол хойч үеийн Монголчуудад очих ёстой өв, Монголын эдийн засгийн баталгаа болно.

5. Төсвийн тогтворжуулалтын сан нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн салбарын үнийн хэлбэлзлээс хамгаалах арга хэрэгсэл болж, эдийн засгийн хөгжлийг тогтворжуулна.

6. Баялгийн сангийн менежментийг олон улсын түвшинд хүргэж, олон улсын шилдэг баг удирддаг болно. Улс төрчдийн шийдвэрээр биш мэргэжлийн хөрөнгө оруулагчид дотоод, гадаадын зах зээлд хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалтын өгөөжөөрөө өсдөг болгоно.

7. Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын ашгаас тэтгэврийн нэрийн дансыг мөнгөжүүлнэ. Ингэснээр тус сангаас өнөө ба хойчийн иргэд хүртэх оновчтой механизм болох төдийгүй тэтгэврийн даатгалын реформ хийх суур нөхцөлийг бүрдүүлнэ.

8. Үндэсний баялгийн сангийн хүрээнд байгуулагдах Хүртээмжтэй өсөлтийн сан нь өрх гэрүүдэд очих уул уурхайн салбарын ногдол ашгийн баталгааг болох бөгөөд үндэсний эдийн засгийн төрөлжсөн өсөлтийг дэмжиж уул уурхайн бус салбарт санхүүгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулна.

Өнөөдөр Монголд иргэн нь биш, төр нь баян болчихлоо. Төрийн нэрээр дарга нар баяжиж, иргэдийнхээ боломжийг хулгайлж байна. Бид төр нь баян биш, иргэн нь баян Монголыг бүтээхийн төлөө тууштай ажиллах болно. Бултаараа баяжигтун!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 1 цаг 16 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 27 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 1 цаг 28 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 1 цаг 30 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 1 цаг 32 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 1 цаг 34 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 1 цаг 35 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 1 цаг 40 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 3 цаг 19 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 3 цаг 23 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 3 цаг 28 мин Зудын эрсдэлийн нэгдсэн үнэлгээгээр баруун бүсэд эрсдэл өндөр байна 3 цаг 29 мин ЭХЭМҮТ-д өдөрт 450–520 хүүхэд үзүүлж, ачаалал эрс нэмэгджээ 3 цаг 31 мин ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ 3 цаг 34 мин Монгол, БНСУ визийн нөхцөл хөнгөвчлөх болон ЭЗ-ийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа 3 цаг 37 мин Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 5 цаг 21 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 5 цаг 22 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 5 цаг 24 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 5 цаг 27 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 5 цаг 30 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top