x

С.Эрдэнэ: ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гишүүдийг цагдаа, тагнуулаар шалгуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр мэдээлэл хийж, Жижиг дунд үйлдвэрлэлийг /ЖДҮ/ дэмжих сангаас олгосон нэн хөнгөлөлттэй зээлийн олголтыг “ашиг сонирхлыг зөрчилтэй” гэв. Мөн энэ асуудлын мөрөөр зохих арга хэмжээ авахыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас хүсч, шаардлага хүргүүлсэн байна.

Д.Эрдэнэбат /УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга:

-ЖДҮ-ийг дэмжих сангийн хуваарилалт ямар ч шалгуургүйгээр эрх мэдэлтэйд нь олгох байдал хавтгайрсан. Үүний тод жишээ бол олон нийтэд цацагдаж байгаа мэдээлэл юм. Тиймээс нэн даруй таслан зогсоох шаардлага үүсээд байна. Ялангуяа ашиг сонирхлын зөрчил гарч байгаа ЖДҮ зорилгоосоо гажуудсан үйл ажиллагаа явуулсан гэдэг нь харагдаж байна. Хуулийн дагуу, арилжааны банкны шалгуурыг хангасан ЖДҮ-т зээл олгох байтал сайдын тушаалаар зээлүүдийг олгосон. МАН-ын нэр бүхий олон гишүүн энэ асуудалд холбогдож байгаа. МАН-ын нэг гишүүн  дунджаар 950 сая төгрөгийн зээлийг авсан байна.

С.Эрдэнэ /Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн/:

-Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаад байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Сүүлийн үед ноцтой зөрчил хэвийн үзэгдэл болох тийшээ хандаж байна. Өнөөдөр хэн дуртай нь шатахууны үнийг нэмж, ам.долларын ханш улам бүр гаарч байна. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаас дөнгөж 30 хувийг хийсэн. Тиймээс Ардчилсан нам улс төрийн сөрөг хүчний хувьд идэвхтэй үйл ажиллагаанд шилжих шаардлага үүссэн гэж үзсэн. Эрх баригчид валютын ханш, шатахууны үнийг тогтвортой байлгахын төлөө юу хийснийг бид тодруулах болно. Ханшийн өсөлтийн нөлөөгөөр хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Цалин тэтгэвэр нэмж байгаа мэт харагдаж байвч бодит орлого буурсан. Өнөөдөр дундаж цалин 100 гаруй ам.доллараар буурчээ. Улс орны эдийн засгийн бодлого уналтад орлоо. Бид тэвчиж, дуугүй суух боломжгүй боллоо. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан хэдэн гишүүний нэр ил гарч байгаа ч,  МАН-ын 40, 50 гишүүн зээл авсан байж магадгүй байна. Төсвөөс янз бүрийн хэлбэрээр зээл авдаг, тендер завшдаг, гүйцэтгэл байхгүй мөнгө угаасан хэргүүдийг бид ил гаргах болно. Цагдаа тагнуулд өгөх болно. Аудитын байгууллага сул ажиллаж байна. Ерөнхий аудитор өөрөө олон зуун сая төгрөгийн зээл авсан байх жишээтэй. Ийм байхад мөнгө санхүүгийн асуудалд хэн хяналт тавих вэ.

Бид хэдэн хүний мууг үзэх гээд байгаа юм биш. ЖДҮ-ийг дэмжих сангийн бүх орлого, зарлагыг  ил гаргах ёстой. Энэ санд олгосон 200 тэрбум төгрөг бол татвар төлөгчдийн мөнгө юм гэв.

 

Уг мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ЖДҮ-ийг дэмжих сангаас Ардчилсан намынхан ч зээл авсан гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Бид нотлох баримттай ярина. Ардчилсан намынхнаас хэн, хэн хэдэн төгрөгийн зээл авч байсныг гаргаад ир. Хуулийн дагуу, зохих шалгуурыг нь хангаад, иргэн хүнийхээ хувьд авсан уу эсвэл эрх мэдэл албан тушаалаар далайлгаж авсан уу гэдэг нь чухал. Жирийн иргэн энэ сангаас зээл авах гэж хэдэн жил хөөцөлдөж байна. ЖДҮ-ийг дэмжих сан бол хэн нэгэн эрх мэдэлтнийг баяжуулдаг сан биш. МАН-ынхан олон жил Ардчилсан намыг мууллаа. Одоо болно шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр нэг ч төгрөгөөр буураагүй Ардчилсан нам засаглаж байхад гадаад өрийн хэмжээ 24 тэрбум ам.доллар байсан бол одоо 27 тэрбум ам.доллар болсон. Бидний үед Засгийн газрын өр дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр долоон тэрбум ам.доллар болсон. Дээр нь төсвийн өр нийлбэр дүнгээр долоон их наяд төгрөг болоод байна. Дотоод өр дарагдсан гэж байгаа ч төсвийн алдагдал нэрээр хэдэн их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • зочин (66.181.181.119)
    Жижиг дунд үйлдвэр яаж хөгжих вэ дээ Үйлдвэрлэл хийдэг жижиг аж ахуйг дэмжихгүй байна Харин дарга нарын арын алба болох том үйлдвэр том аж ахуйн санхүүгийн дэмжлэг болгож байгаад ард иргэд харамсаж байна Энэ зээл банкаар дамжихаар бас ялгаагүй жижиг үйлдвэрлэгч нар шалгуурыг нь даахгүй Банк бол бас бөөн дарамтлагч Төсөл хөтөлбөрийг ч гэсэн Яамны том албан тушаалтан дээжийг нь авдаг шүү дээ Ёр нь Сангууд төсөл хөтөлбөрийг шалгаачээ Эдгээр нь хэдхэн дарга албан тушаалтны мөнгө олох хэрэглүүр шүүдээ Ёр нь ХХААЯ-р дамждаг төсөл хөтөлбөрийг шалгах цаш болсон
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • зочин (66.181.181.119)
    Төрийн албанр тушаалтнуудын хүнд суртал авилга хээл хахуул дээд цэгтээ хүрлээ Шалгалт хийж албан тушаалаа ашиглан ард иргждийг дарамтлахаа болиочээ
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.116)
    tiim shvv ard irgedee ogch ajiliin bair amidraliin batalgaag nemeldee ondor hvvtei zeel awaad orond orood hetsvv baihad tsoohon hedhen mongolig hairlaach
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • Б.Алтанцэцэг (202.126.89.13)
    Надад ийм зээл олддог бол толь зүйг шинэ шатанд гаргахад бэлэн байна.Бид мэтийн юманд мөрөөдөөд ч олдохгүй эрдэнэ байхаа.
    2018 оны 10 сарын 28 | Хариулах
  • Tsaxiur (66.181.177.230)
    Aliwaa yum himjee hyzgaartai Ali ertnii yosondoo yum eelj daraatai
    2018 оны 10 сарын 28 | Хариулах
  • Б.Өлзийсайхан (202.55.188.42)
    Би ЖДҮ-ээс зээл авах гээд олддоггүй олон хүмүүсээс сонсч байлаа тэд голдуу 1-10 сая төгрөг хүссэн хүмүүс. Гэтэл хэдэн тэр бумаар нь нэг хүнд арай ч дээ. Ийм байхад яаж ард түмний амьдрал дээшлэх билээ. Тэгээд сарын 5%- тай зээл хөөцөлдөнө. Олдох нь ховор. Хэдэн тэр бумаар нь авсныгаа бидэнд банк бус санхүүгээ бусдад өндөр хүүтэй зээлж газар орон байрыг нь хямд авч улам ядууруулна. Бидэнд 10 сая өгөх болохоор ЖДҮ-ийнхэн танил талаараа дамжуулан 10% шовгортой өглөг гэсэн.
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • адил (112.72.11.107)
    өөрөө ч гэсэн шалгуулах нь дэ тэгвэл энэ нөхөр
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
    • сүлд
      Барьцтай хэргийг лавшруулаад шалгах хэрэгтэй! Одоо мэдэгдчихээд байгаа хүмүүсийн цаана, нэр нь нууц, 40-50 хүн байна гэж тодорхой хэллээ! Түүний дотор өөрөө байсан бол онигоо биз дээ. Зүгээр л шалгах хэрэгтэй. Харин асуудлыг улстөржүүлэх. зувчуулж өөр тийш эргүүлэх гэж оролдоод хэрэггүй шүү адилаа!
      2018 оны 10 сарын 27
  • Зочин (153.156.86.97)
    Зээл өгөөд байсан хүмүүст бас хариуцлага тооцоожээ
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • 73 (202.9.42.59)
    яг л улс тѳр хийдэг цагдаа ашиг хонжоо олнл
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.82)
    Хогийн лалруудын булхайг гаргаад илрүүлээд арга хэмжээ авна гэхээр зарим бөгснүүд зориуд төөрөлдүүлж урьдах парламенттай холбож солиорох юм
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.42.216)
    Түрүүчийн 4 жил ч бас ийм байсан авилга нэхээд олж өгье гэдэг байсан шүү
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • Чонын гөлөг байна (103.10.21.109)
    ичихгүй малнууд шүү. АН-ынхан чааваас юу л авав гэж дээ. Эрх мэдэлгүй юм чинь
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.187.221)
    jDU -n bichsen tesliig copy dood eersdee zeel avdag ni nuuts bish irgedee oroltsuuldaggui bugd haalgaa barisan
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.121.53)
    УИХ-ЫГ ТАРААЖ МАН-ЫГ ТАТАН БУУЛГАЖ БУЛШЛАХ Ч БАГАДАХААР БАЙНА. АРАЙ Л БНА. АРД ТҮМЭН ТУЙЛДАА ХҮРЧ БАЙНА
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.35.93)
    жижиг дунд бизнесмйг дэмжих сангаас иргэн5 сая төгрөг авах гээд хөөцөлдөөд дийлэхгүй байхад дээдчүүд нэг утас цохиод гүйцээ.Үүний тулд л мөнгөө өгч сайд болсон шүү дээ.Эднийг хязгаарлаж дийлэхгүйнээ.Тараасан нь дээр байнаа.
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
    • Эзэнтэй
      Одоо юу гийн нь хүлээх вэ дээ. Дариу УИХ ын МАНЫ гишүүдийг татан буулгах ёстой!
      2018 оны 10 сарын 27
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 37 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 52 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 1 цаг 11 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top