x

Б.Энхбаяр: Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулан хахууль авч, мөнгө угаадаг үйлдлийг таслана

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах заалтын талаар тайлбар хийв. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-"Төслийн 3.2 дахь заалтыг хасах гэдэг нь Мөрдөн шалгах үйл ажиллагааны нууцыг задруулсан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангаруулах чиглэлээр Засгийн газраас өгсөн заалтыг УИХ дахь манай намын бүлгийн саналын дагуу хасах санал хураалт юм.

Засгийн газраас оруулж ирсэн төсөл нь иргэдийн мэдэх эрхийг хязгаарласан, тэр дотроо хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг яллах гэсэн ямар ч санаархал байхгүй. Тус зүйл заалт нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд огт хамаагүй заалт байсан. Үүнд улс төр хийж, санаатай мушгисан.

Монгол Улсад сүүлийн 100 жилийн хугацаанд үйлчилж байгаа эрүүгийн гэмт хэргийн заалт, шинэ зүйл биш. Тиймээс тус заалтыг хассанаар иргэдийн мэдэх эрх сэргэж, сэтгүүлчдэд хариуцлага тооцохоо болих зүйл огт байхгүй. Угаасаа энэ үйлдэл гэмт хэрэг байсан, цаашдаа ч байсаар л байна.

Засгийн газраас мөрдөн шалгах үйл ажиллагааны арга тактикийн нууцыг задруулдаг хуулийн байгууллагын сүлжээ, шантааж хийх, хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж, онц хэмжээний мөнгө угааж буйг таслан зогсоох санал ирүүлсэн. Би хэлдэг биш хийдэг сайд байна гэдгээ эрт илэрхийлсэн.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Герман, Франц зэрэг орны хууль тогтоомжид таван жилийн хорих ялаар шийтгэдэг. Манай улсад торгох ялтай байсныг болиулах санаачилга гарсан. Иргэдийн мэдэх эрхийг зөрчсөн заалт биш. Мөрдөн шалгах ажиллагааны аргын нууцлал алдагдаад байгаа" гэв. 

Тус заалтыг хасахыг дэмжих ажлын хэсгийн томьёолоор санал хураалт явуулахад Хууль зүйн байнгын хорооны 14 гишүүнээс долоо нь дэмжиж, долоо нь татгалзав.

Санал хураалтаар санал тэнцсэний дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ажлын хэсгийн дүгнэлт нь зөв. Эрүүгийн хуульд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задалж байгаа хүмүүс ял хүлээдэг. Ажлын хэсгийн саналаар гурван удаа санал хураалт явуулж болно. Тиймээс дахин саналт хураалт явуулж өгнө үү" гэв. 

Гэвч Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар "Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд авах арга хэмжээг чангаруулах заалт нь байнгын хорооны хуралдаан дээр эргээд сэргэж байна. Гишүүд УИХ дээр саналаа хэлж болно, дахин санал хураалт явуулах шаардлагагүй" гэснээр Засгийн газраас өргөн барьсан "Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах" тухай заалтыг хасах Ажлын хэсгийн санал Хууль зүйн байнгын хороон дээр дэмжигдсэнгүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 10 цаг 5 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 11 цаг 7 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цаг 9 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 11 цаг 10 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 11 цаг 12 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 11 цаг 14 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 11 цаг 16 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 11 цаг 19 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 11 цаг 21 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 11 цаг 24 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 11 цаг 28 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 13 цаг 10 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 21 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 13 цаг 23 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 13 цаг 24 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 13 цаг 26 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 13 цаг 29 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 13 цаг 30 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 13 цаг 34 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 15 цаг 13 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top